| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/03669/И |
| Дугаар | 184/ШШ2024/02612 |
| Огноо | 2024-05-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 184/ШШ2024/02612
| 2024 5 13 | 184/ШШ2024/02612 |
Нэхэмжлэгчийн татгалзлыг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би
Нэхэмжлэгч: ***** ББСБ ХХК /РД: ***/. Хаяг: ****
Хариуцагч: **** /РД: ****/. Хаяг: ****
Зээлийн гэрээний үүрэгт 1,084,040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4-р сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4-р сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***** ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ***** ББСБ ХХК нь *****хүсэлтээр 2020 оны 11-р сарын 13-ны өдөр 4504 тоот зээлийн гэрээг 24 сарын хугацаатай байгуулсан бөгөөд 2021 оны 11-р сарын 14-ний өдөр 41,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 6 хувийн хүүтэйгээр хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ***** ББСБ ХХК-иас зээл авах хүсэлтийг ***** тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн. Зээлдэгч нь гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж 2022 оны 6-р сарын 18-ны өдрөөс хойш удаа дараа залган, очиж уулзаж зээлийн талаар сануулсан боловч эргэн төлөлт төлөөгүй. 2024 оны 4-р сарын 8-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 410,000 төгрөг, хүүгийн төлбөр 565,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 108,240 төгрөг, нийт 1,084,040 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,084,040 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***ББСБ ХХК нь хариуцагч **** холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 1,084,040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд зохигчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,566 төгрөгөөс 15,283 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 15,283 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ***** ХХК -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч **** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,084,040 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,566 төгрөгөөс 15,283 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 15,283 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ