| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/03911/И |
| Дугаар | 184/ШШ2024/02610 |
| Огноо | 2024-05-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 184/ШШ2024/02610
|
2024 |
5 13 184/ШШ2024/02610 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би
Нэхэмжлэгч: **** ББСБ ХХК /РД: ****/. Хаяг: ****
Хариуцагч: **** ***** /РД: *****. Хаяг: *****
Зээлийн гэрээний үүрэгт 29,509,556 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ****** ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ***** нь 2023 оны 4-р сарын 01-ний өдөр **** улсын дугаартай ZVW413005049 арлын дугаартай Тоёота приус 41 маркийн автомашиныг барьцаалан 20,000,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, сарын 3.10 хувийн хүүтэйгээр №110220368 тоот зээлийн гэрээ байгуулж зээлсэн. Зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй нийтдээ 327 хоног хугацаа хэтэрсэн ба барьцаа хөрөнгө нь эвдрэлтэй бөгөөд зах зээлийн үнэлгээ нь зээлийг хаах үнийн дүнд хүрэхгүй байгаа тул фидуцийн гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 29,509,556 төгрөгийг хариуцагч ****гаргуулж өгнө үү.
Хариуцагч **** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *** ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг 29,509,556 төгрөгийг 2024 оны 6-р сарын 01-ний өдрийн дотор бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч ***н гаргасан хариу тайлбарын дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэг*** ХХК хариуцагч *** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29,509,556 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 29,509,556 төгрөгийг хариуцагч 2024 оны 6-р сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хариуцагч **** шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ***** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, **** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 29,509,556 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 29,509,556 төгрөгийг 2024 оны 6-р сарын 01-ний өдөр бүхэлд нь төлж барагдуулах-аар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 305,498 төгрөгөөс 152,749 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 152,749 төгрөгийг хариуцагчаас, 152,749 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ