Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагжавын Болормаа |
Хэргийн индекс | 147/2024/00093 |
Дугаар | 147/ШШ2024/00101 |
Огноо | 2024-04-25 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 147/ШШ2024/00101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булагийн 942-Б тоотод оршин суух Орлой овогт *******ын,
Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: ******* /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Энхсаруул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1980 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл, 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал Монголын Урчуудын Эвлэлийн Сүхбаатар аймаг дахь салбарт зураачаар ажиллаж байсан. Би 1982 оны хавар цэрэгт татагдаж, 1985 оны намар цэргээс халагдаж ирээд ажилдаа орж байсан. Тухайн үед ажиллаж байсан байдал хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байгаа боловч Нийгмийн даатгалын хэлтэс нь миний хөдөлмөрийн дэвтрийг зөрчилтэй байна, ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай гэсэн юм. Иймд 1980 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл, 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал Монголын Урчуудын Эвлэлийн Сүхбаатар аймаг дахь салбарт зураачаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Монголын Урчуудын эвлэлийн Сүхбаатар аймгийн салбарын эрхлэгчийн 1981 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 8 дугаар шийдвэрийн хуулбар, Монголын Урчуудын эвлэлийн Сүхбаатар аймгийн салбарын эрхлэгчийн 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаар шийдвэрийн хуулбар, Монголын Урчуудын эвлэлийн Сүхбаатар аймгийн салбарын эрхлэгчийн 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаар шийдвэрийн хуулбар, Монголын Хувьсгалт Залуучуудын эвлэлийн Төв хорооны баярын бичгийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (*******ын 1980-1982 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичиглэл бүхий), Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 11/89 дугаар лавлагаа (1980-1989 онуудад Урчуудын салбарт зураачаар ажиллаж байсан Содномцог овогтой Энхбаярын авч байсан цалингийн бичиглэл бүхий),
Монголын Урчуудын эвлэлийн Сүхбаатар аймгийн салбарын эрхлэгчийн 1988 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар шийдвэрийн хуулбар, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь 1980 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл, 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал Монголын Урчуудын Эвлэлийн Сүхбаатар аймаг дахь салбарт зураачаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Орлой овогт ******* нь 1980 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл, 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал Монголын Урчуудын эвлэлийн Сүхбаатар аймгийн салбарт зураачаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Монголын Урчуудын эвлэлийн Сүхбаатар аймгийн салбарын эрхлэгчийн 1981 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 8 дугаар шийдвэрийн хуулбар(*******ыг ажлаас чөлөөлсөн бичилт бүхий), Монголын Урчуудын эвлэлийн Сүхбаатар аймгийн салбарын эрхлэгчийн 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаар шийдвэрийн хуулбар (******* нь цэргийн албанд татагдсан тул ажлаас чөлөөлсөн бичилт бүхий), Монголын Урчуудын эвлэлийн Сүхбаатар аймгийн салбарын эрхлэгчийн 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаар шийдвэрийн хуулбар (*******ыг зураачаар томилсон бичилт бүхий), Монголын Хувьсгалт Залуучуудын эвлэлийн Төв хорооны баярын бичгийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (*******ын 1980-1982 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичиглэл бүхий), Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 11/89 дугаар лавлагаа (Содномцог овогтой Энхбаярын 1980-1989 оныг дуустал Монголын Урчуудын эвлэлийн Сүхбаатар аймгийн салбарт зураачаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичиглэл бүхий),
Монголын Урчуудын эвлэлийн Сүхбаатар аймгийн салбарын эрхлэгчийн 1988 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар шийдвэрийн хуулбар (зураач *******т ээлжийн амралт олгосон тухай бичилт бүхий),
5. Гэрч Ш.А-ийн шүүхэд өгсөн: “... Би 1982 онд Монголын Урчуудын эвлэлийн Сүхбаатар аймаг дахь салбарт зураачаар ажилд орж байсан. Намайг ажилд ороход Энхбаяр нь зураачаар ажиллаж байсан. ******* нь 1982 онд цэрэгт яваад 1985 онд цэргээс халагдаж ирээд зураачаар үргэлжлүүлэн ажиллаж байсан. 1992 онд Урчуудын салбар татан буугдсан. Бид 1992 он хүртэл ажилласан. Тухайн үед урчуудын эвлэлийн салбарын эрхлэгч нь Цэрэнтогтох, Одсүрэн, Бадарч гэдэг хүмүүс ажиллаж байсан. Би 1980-1991 онуудад Урчуудын салбарт зураачаар ажиллаж байсан болохоор *******ын ажиллаж байсан байдлын талаар мэднэ” гэх мэдүүлэг,
6. Гэрч Т.А-ийн шүүхэд өгсөн: “...Би 1981 онд Монголын Урчуудын Эвлэлийн Сүхбаатар аймгийн салбарт 1981 онд зураачаар ажилд орж байсан. Намайг зураачаар ажилд ороход ******* нь туслах зураачаар ажиллаж байсан. Бид албан газруудын анги танхимд тохижилтын самбарыг их хийдэг байсан. Мөн сумдаар томилолтоор ханын үзүүлэх самбаруудын зургийг зурах ажил хийдэг байсан. Бидэнд сарын төлөвлөгөө өгдөг байсан. Нэг сард 1000 төгрөгний ажил хийдэг. ******* нь 1985 онд цэрэгт яваад 1987 онд цэргээс халагдаж ирээд тус салбартаа үргэлжлүүлэн зураачаар ажиллаж байсан. Тухайн үед урчуудын эвлэлийн салбарын эрхлэгч нь Цэрэнтогтох, Одсүрэн, Бадарч гэдэг хүмүүс ажиллаж байсан. Би 1980-1992 онуудад Сүхбаатар аймгийн Урчуудын салбарт зураачаар *******тай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлын талаар мэднэ” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
7. Иймд Орлой овогт *******ын 1980 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл, 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал Монголын Урчуудын эвлэлийн Сүхбаатар аймгийн салбарт зураачаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан Орлой овогт *******ын 1980 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл, 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал Монголын Урчуудын эвлэлийн Сүхбаатар аймгийн салбарт зураачаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА