| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/04438/И |
| Дугаар | 184/ШШ2024/02712 |
| Огноо | 2024-05-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 184/ШШ2024/02712
2024 5 16 184/ШШ2024/02712
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би
Нэхэмжлэгч: ********* ББСБ ХХК /РД: *****/. Хаяг: ******
Хариуцагч: ******* /РД: *****/. Хаяг: **********т
Зээлийн гэрээний үүрэгт 4,140,495 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************К шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *********л нь манай байгууллагатай 2021 оны 12-р сарын 10-ны өдөр ЗГ20211226х тоот зээлийн гэрээ байгуулж 3,509,910 төгрөгийг жилийн 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлийг авсан. Зээлдэгч нь манай байгууллагаас олгосон зээлээр Iphone 13 загварын гар утас худалдан авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ гэрээний нөхцөлд зааснаар биелүүлэхгүй байгаа тул 2024 оны 4-р сарын 8-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2,756,441 төгрөг, үндсэн хүү 1,275,315 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 108,739 төгрөг, нийт 4,140,495 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..хариуцагч нь 4,410,495 төгрөгийг 2024 оны 5-р сарын 30-ны өдөр 690,082.5 төгрөг, 2024 оны 6-р сарын 30-ны өдөр 690,082.5 төгрөг, 2024 оны 7-р сарын 30-ны өдөр 690,082.5 төгрөг, 2024 оны 8-р сарын 30-ны өдөр 690,082.5 төгрөг, 2024 оны 9-р сарын 30-ны өдөр 690,082.5, 2024 оны 10-р сарын 30-ны өдөр 690,082.5 төгрөгөөр төлж барагдуулах-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************Межиккапитал ХХК нь ********** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,140,495 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...хариуцагч нь 4,410,495 төгрөгийг 2024 оны 5-р сарын 30-ны өдөр 690,082.5 төгрөг, 2024 оны 6-р сарын 30-ны өдөр 690,082.5 төгрөг, 2024 оны 7-р сарын 30-ны өдөр 690,082.5 төгрөг, 2024 оны 8-р сарын 30-ны өдөр 690,082.5 төгрөг, 2024 оны 9-р сарын 30-ны өдөр 690,082.5, 2024 оны 10-р сарын 30-ны өдөр 690,082.5 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ********* нэхэмжлэлтэй, *********** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,773,186 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...хариуцагч нь 4,410,495 төгрөгийг 2024 оны 5-р сарын 30-ны өдөр 690,082.5 төгрөг, 2024 оны 6-р сарын 30-ны өдөр 690,082.5 төгрөг, 2024 оны 7-р сарын 30-ны өдөр 690,082.5 төгрөг, 2024 оны 8-р сарын 30-ны өдөр 690,082.5 төгрөг, 2024 оны 9-р сарын 30-ны өдөр 690,082.5, 2024 оны 10-р сарын 30-ны өдөр 690,082.5 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81,197.92 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 40,598.96 төгрөгийг хариуцагчаас, 40,598.96 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ