Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2024/02714

 

 

 

 

 

2024 5 16 184/ШШ2024/02714

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би

Нэхэмжлэгч:**** ББСБ ХХК /РД: *******/ Хаяг: *****

Хариуцагч: ***** ****** *****  /РД: ******/. Хаяг: ***********

Зээлийн гэрээний үүрэгт 287,445 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ********** ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ********* ББСБ ХХК нь ****** 2022 оны 7-р сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулан зээлийн эрх нээсэн. 2023 оны 7-р сарын 20-ны өдөр 325,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй Z13173959 тоот зээлийг ******* тоот дансанд зээлүүдийг шилжүүлэн авсан. 2023 оны 10-р сарын 18-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 61,750 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 263,250 төгрөг, хүүгийн төлбөр 24,195 төгрөг, нийт 287,445 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..нэхэмжлэлийн шаардлага 287,445 төгрөгийг хариуцагч 2024 оны 5-р сарын 20-ны өдөр 140,000 төгрөг, 2024 оны 6-р сарын 20-ны өдөр 147,445 төгрөгөөр төлж барагдуулах-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 287,445 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...нэхэмжлэлийн шаардлага 287,445 төгрөгийг хариуцагч 2024 оны 5-р сарын 20-ны өдөр 140,000 төгрөг, 2024 оны 6-р сарын 20-ны өдөр 147,445 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ********* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 287,445 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...нэхэмжлэлийн шаардлага 287,445 төгрөгийг хариуцагч 2024 оны 5-р сарын 20-ны өдөр 140,000 төгрөг, 2024 оны 6-р сарын 20-ны өдөр 147,445 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,274 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 4,637 төгрөгийг хариуцагчаас, 4,637 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ