Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 205/МА2019/00014

 

Завхан аймгийн  ХХҮГ-

үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Б.Намхайдорж, Б.Ариунбаяр

 

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн

төлөөлөгч: С.*******маа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн

төлөөлөгч: Э.*******

Нарийн бичгийн дарга: М.*******дорж нар оролцов

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 148 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******маагийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Завхан аймгийн  ХХҮГ- үйлчилгээний газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Отгон сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Ба- нь Отгон сумын иргэн *******ээ овогтой ******* /*******/-д нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт тэжээгч нь нас барсан 18 хүртлэх насны хүүхдэд олгох тэтгэвэрийг олгохдоо П.Лх-ийн ууган хүүхэд Мө овогтой Го /РД:ИЙ********/ 2016 оны 01 сарын 01-ний өдөр 18 нас хүрээд тэтгэвэрээс хасагдах байсныг зогсоогоогүй, 2016 оны 4 сараас 2018 оны 8 дугаар сарыг дуустал 2 жил 5 сар тэтгэвэрийг олгож байгууллагад 2,062,250.0 төгрөгийн хохирол учруулсан. Мөн Отгон сумын иргэн Цэ-ийн Цэ /ИЙ********/-т тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэвэрийг олгохдоо ууган хүүхэд Ба овогтой Бя РД:ИЙ******** 2017 оны 03 дугаар сараас 2018 оын 07 сар дуустал 1 жил 5 сар тэтгэвэрийг үргэлжлүүлэн олгож байгууллагад 1,235,000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Иймд Б.Ба-гийн буруутай үйлдлийн улмаас манай байгууллагад 3,297,250 төгрөгийн хохирол учирсан тул уг хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Завхан аймгийн ХХҮГ-ийн нэхэмжлэлтэй Б.Ба-д холбогдох 3,297,250 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гардан аваад нэхэмжлэгчийг төлөөлж доорх тайлбарыг гаргаж байна.

Б.Ба- нь анх Завхан аймгийн Хөдөлмөрийн хэлтэст Отгон сумын Хөдөлмөр эрхлэлтийг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад жирэмсний амралтаа авч Хөдөлмөр халамж 2 байгууллага нэгдсэний дараа ажилдаа орж Завхан аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын даргын 2016.12.09-ний өдрийн Б/46 тоот тушаалаар Отгон сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдсон байна.

Нэхэмжлэлд дурдагдсан Отгон сумын иргэн П.*******гийн ууган хүүхэд М.*******д олгох тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг 18 нас хүрэхэд нь буюу 2016.01.01-нд зогсоох ёстой байсныг зогсоогоогүй гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь тухайн үед Отгон сумын халамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан Ж.******* нь М.*******гийн тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг зогсоож М.*******гийн дүү болох М.*******-Эрдэнэд тэтгэвэрийг шилжүүлсэн байдаг. Энэ талаар Завхан аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэд дарга , хяналтын шинжилгээний мэргэжилтэн *******маа нар нь хариуцагч Б.Ба-гээс утсаар лавлаж асуухад нь тайлбарласан байх бөгөөд учрыг нь ойлголоо гэж байсан байна.

Мөн нэхэмжлэлд дурдагдсан Отгон сумын иргэн ийн ууган хүүхэд Б.д тэжээгчээ алдсаны тэтгэмжийг олгохдоо мөн зогсоогоогүй гэдэгт хариуцагч Б.Ба-г буруутгасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь аливаа тэжээгчээ алдсаны тэтгэвэрийн хувийн хэргийг аймгийн ХХҮГ-ийн сангийн мэргэжилтэн хянаж баталгаажуулан эцсийн шийдвэрийг гаргадаг байх бөгөөд Б.гийн хувийн хэргийг мөн сунгалт хийлгэх эсэхийг хянуулахаар аймгийн ХХҮГ-ийн сангийн мэргэжилтэн рүү явуулсныг сангийн мэргэжилтэн хянаад баталгаажуулсан байна. Иймд Б.Ба-гийн буруутай үйлдлийн улмаас тус байгууллагад хохирол учирсан гэдэг нь үндэслэлгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******маа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нийгмийн халамжийн үйлчилгээг иргэдэд хүргэхээр манай байгууллага сум бүрт нэг нэг хүн томилж ажиллуулдаг. Завхан аймгийн Отгон сумд Б.Ба- ажиллаж байна. Энэ хүн нь Отгон сумын иргэн ээ гэдэг хүний ууган хүү Б.д тогтоосон тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг 1 жил 5-н сарын буюу 1.235.000 төгрөгийн илүү тэтгэмж олгосон гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргаж нэхэмжилж байгаа юм.

Энэ үйл явдал нь 2012 оны 01-р сарын 19-нд батлагдсан Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалт, Монгол улсын засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журам-ын дагуу тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны 3-4 хүүхдэд Засгийн газраас тогтоосон нийгийн халамжийн тэтгэвэрийн хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлэн олгоно гэж заасан байдаг. Үүнийг тухайн иргэний хүүхдийн тэжээгчийг тогтоох явцад тэр айл гурван хүүхэдтэй байсан. Гурван хүүхэд нь 18 насанд хүрээгүй байсан учраас 1,5 дахин нэмэгдүүлэн олгож байсан. 2017 оны 02-р сарын 27-нд ийн ууган хүүхэд нь 18 нас хүрхэд түүний бага дүүд Засгийн газраас тогтоосон нийгмийн халамжийн тэтгэвэрийн хэмжээг бууруулан тогтоох байсан. Үүнийг сум бүрт ажиллаж байгаа байцаагч нар тухай бүр хөдөлгөөнөө хянаж, бүртгэлээ хийж ирүүлэх ёстой юм. Тэжээгчээ алдсан гэх Б.г насанд хүрмэгц програм автоматаар тэтгэмж зогссон гэж гарч ирдэг юм. Гэтэл Б.Ба- нь иргэн Б.гийн бүртгэлийг 2017 оны 02-р сарын 27-ны өдрөөс эхлүүлээд 2017 оны 04-р сарын 04-нд шинээр бүртгэлд оруулж, тэтгэмж олгосон байгаа юм. Энэ үйлдэл нь тухайн ажилтны ажлын хариуцлага алдсан санаатай үйлдэл гэж үзэж байгаа юм. Энэ нь юугаар нотлогдож байгаа юм бэ гэхээр Б.гийн хувийн хэрэг, програмыг харахаар ийм байдаг юм. Нийгмийн ажилтан хүн юу хийх ёстой, хэдээс хэдэн насны хүнд тэтгэвэр, тэтгэмж олгох, хэдээс хэдэн нас хүрсэн тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж зогсох ёстой гэх мэт иргэдийн мэдээлэл, хөдөлгөөнүүдийг хийх талаар Нийгмийн халамжийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасан, мөн Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журмын 7.4, мөн журмын 5.1-д заасан байдаг. Б.Ба-г эдгээр заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгууллагад учирсан мөнгийг төлүүлэхээр нэхэмжилж байна. Б.Ба-гээр өөрөөр нь төлүүлэх шаардлагыг тавьсан байгаа. Яагаад гэвэл тухайн иргэн тэр мөнгийг хүчээр аваагүй, ажилтны хариуцлагагүй байдлаас болж иргэнд илүү мөнгө олгогдсон байгаа учраас хэн буруутай этгээдээр уг мөнгийг төлүүлнэ гэсэн заалттай байгаа болохоос биш, иргэнээр мөнгийг төлүүлнэ гэсэн заалт байхгүй. Ийм учраас Б.Ба-гээс байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Ба- нь анх Хөдөлмөрийн хэлтэс гэж байхад Завхан аймгийн Отгон сумд хөдөлмөр хариуцсан мэргэжилтэнээр томилогдон ажиллаж байгаад хоёр байгууллага нэгдсэний дараа жирэмсэний амралтаа авч, тэгээд 2016 оны 12-р сарын 09-ний өдөр Завхан аймгийн Отгон сумын хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнээр томилогдон ажилласан байдаг. Ба-г томилогдсон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа Отгон сумын иргэн , ийн ууган хүүхэд гийн тэжээгчээ алдсаний тэтгэмжийг олгохдоо илүү олгосон гээд Б.Ба-г буруутгаж байгааг хариуцагчийн итгэмжлэдсэн төлөөлөгчийн хувьд болон Б.Ба-гийн хувьд үүнийг үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэхээр нэгдүгээрт сум хорооны халамжийн ажилтан дангаараа иргэний тэтгэмжийг зогсоож, тэтгэвэрийг олгоод явах бүрэн эрх байдаггүй, хоёрдугаарт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу С.*******маа гэж энэ хүн Завхан аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэнээр ажилладаг. Энэ хүн өөрийгөө 2010 оноос хойш ажиллаж байгаа гэж танилцууллаа. Энэ хүн ямар үүрэгтэй вэ гэхээр сум хорооны халамжийн мэргэжилтэний анхан шатны бүрдүүлсэн баримтыг амьжиргаа дэмжих зөвлөлийн хурлаараа оруулж баталгаажуулаад /сумд амьжиргаа дэмжих зөвлөл гэж байгаа/, амьжиргаа дэмжих зөвлөлийн шийвдэр гарсан тохиолдолд иргэний тэтгэмжийг үргэлжлүүлж олгох, эсхүл зогсоохоор, аль эвэл шинээр олгохоор сум хорооны мэргэжилтэн аймгийн халамжийн хэлтэс рүү шилжүүлдэг. Тэгээд сум хорооны мэргэжилтэний бүрдүүлсэн анхан шатны баримт мөн праграммд шивсэн баримт зэргийг аймгийн төв дээр байгаа С.*******маа гэдэг мэргэжилтэн хянадаг. Баримтыг хянаад болж байна гэх юм бол праграмм болон цаасаар баталгаажуулаад халамжийн сангийн мэргэжилтэн рүү шилжүүлдэг байгаа. Сангийн мэргэжилтэн, хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн хоёроос баталгаажиж ирсэн файл цаасан шийдвэрүүдийг үндэслээд холбогдох арилжааны банк руу иргэний материалуудыг нь явуулдаг ийм л журмаар ажил явагддаг.

Тэгэхээр нэхэмжлэлдээ Б.Ба- ганцаараа буруутай, Б.Ба- иргэний тэтгэмжийг дур мэдээд программд зогссон байсныг сэргээгээд, мөнгийг нь дур мэдэн олгоод яваад байгаа ойлголт биш юм. Нөгөө талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч та өөрөө жинхэнэ гол үүрэг болох байцаагчийн хийж байгаа ажил үүрэгт нь хяналт шинжилгээг хийж, алдаа дутагдал гарсан тохиолдолд хянаад зогсоох арга хэмжээг авч, энэ талаарх баримт бичгийн бүрдүүлэлт дутуу, аль эсвэл тэтгэмж нь зогссон бол буцаах эрх үүрэг нь хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн танд байдаг.

Ийм хүнийг аймгийн ХХҮГ-ийн үйлчилгээний газар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөөр томилчихоод, мөн ашиг сонирхолтой хүнийг ийн тэтгэвэр тэтгэмж тогтоолгох хувийн хэрэгт С.*******маа хяналт шалгалт хийлгэсэн байгаа юм. Хяналт шалгалт хийсэн материал дотор С.*******маа гарын үсэг зурсан боловч Б.Ба- уг шалгалтыг хийх гэж С.*******маа нь манай сумд ирээгүй, би шалгалт хийснийг хараагүй гэж хэлдэг. Ба- юу гэж хэлсэн бэ гэхээр нэхэмжлэгч байгууллагаас өмнө нь нэхэмжлэлийн шаардлага 3.200.000 төгрөг байхад ******* гэсэн хүний тэтгэвэрийг илүү олгосон гэсэн асуудал яригдсан. Гэтэл дараа нь энэ асуудлыг шалгаж үзлээ. Чиний зөв байна аа гээд учрыг нь тайлбарлаад утасаа салгасан байдаг. Тэрнээс биш *******маа ирж гэж хүний хувийн хэрэгт шалгалт хийснийг мэдээгүй, энэ талаар *******маа нь надад хэлээгүй гэж Ба- хэлсэн. С.*******маа гэж хүн өнөөдөр өөрөө ашиг сонирхолын зөрчилтэй Б.Ба-гийн ажил дээр шалгалт хийлгээд, шүүхийн шатанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа нь энэ хүн Ба-г гэм буруутай гэдгийг нотлохын тулд улайран дайрч байна гэсэн үг юм.

Гуравдугаарт хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан *******маа гэж хүнээс гадна тухайн суманд сумын засаг даргаар ахлуулсан амьжиргаа дэмжих зөвлөл гэж байдаг. Энэ зөвлөл нь 5-н гишүүний бүрэлдэхүүнтэй. Уг зөвлөл юу хийдэг вэ гэхээр шинээр халамжийн тэтгэвэр, тэтгэмжид орж байгаа иргэн, эсвэл тэтгэмжийн хугацаа нь сунгагдаж байгаа иргэн, мөн бусад асуудлуудыг шинээр оруулах, болон хасалт хийх, зогсоох, энэ үйл ажиллагаануудыг шийдвэрлэдэг. Амьжиргаа дэмжих зөвлөлийн шийдвэр гарахгүйгээр Б.Ба- дур мэдэн нэг хүний тэтгэвэр, тэтгэмжийг илүү олгоод хяналт шалгалтыг алгасаад явах ямар ч боломжгүй юм. Хэрэв Ба- буруудах дээрээ тулвал энэ амьжиргаа дэмжих зөвлөл, Б.Ба-, С.*******маа нар бүгдээрээ буруутгагдах ёстой. Бүгдээрээ адилхан чиг үүргээ хэрэгжүүлж ажилладаг хүмүүс байж ганцхэн Ба- рүү дайраад байгаа нь өөр ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзэж байна. Учир нь Б.Ба-г оны өмнөхөн ажлаас чөлөөлсөн байдаг. Тэгээд Захиргааны хэргийн шүүх дээр эвлэрээд Ба-г эргүүлээд ажилд нь авсан байдаг. Үүний дараахан Ба-г шалгуулахаар цагдаад өгсөн байсан боловч тухайн хэрэг нь хаагдсан гэсэн. ...Өнөөдөр надад Б.Ба- прокурорын хэрэг бүртгэлийг хаасан тухай тогтоол явуулна гэсэн боловч Отгон сумаас дайж явуулсан хүн нь утасаа авалгүй алга болсон. Тийм учраас энэ баримтыг би гаргаж өгч чадсангүй. Хэрэг бүртгэлийн ажиллагаа хаагдсан байгаа. Ямар үндэслэлээр хаагдсан бэ гэхээр Б.Ба- гэм буруутай нь нотлогдохгүй байна. Хамгийн гол буруутай хүн нь хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн нь буруутай юм байна гэсэн прокурорын хэрэг бүртгэлийг хаах тухай тогтоол гарсан байна гэсэн. Мөн энэ асуудлыг шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэсэн. Хэрэг бүртгэлтийг хаах тухай прокурорын тогтоолыг  ХХҮГ- үйлилгээний газарт 7 хоногийн өмнө гаргаж өгсөн байгаа. Өнөөдөр яагаад энэ хүн прокурорын хэрэг бүртгэлийг хаах тухай тогтоолыг авчирч өгсөнгүй вэ гэхээр тухайн тогтоол дээр нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******мааг буруутгасан байгаа юм. Хяналт шинжилгээ үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэн нь ханалт шинжилгээнийхээ үүргийг биелүүлж ажиллаагүйгээс иргэнд илүү олголт хийгдсэн байна гэсэн тогтоол гарсан. Дөрөвдүгээрт Б.Ба- нь ТЗ буюу төрийн жинхэнэ албан хаагч гэж явдаг. ТЗ бол үр дүнгийн гэрээ байгуулдаг. ТЗ-гээр төрийн алба хаадаг хүмүүс эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулдаг. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хариуцлагын гэрээг уншихаар эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний агуулга байхгүй байна гэж үзэж байгаа. Яагаад гэвэл хөдөлмөрийн тухайн хуулийн 135 дугаар зүйл дээр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй бол ажилтанд хариуцлага тооцохыг хориглоно гэж заасан байдаг. Тэгвэл  ХХҮГ- үйлчилгээний газар хариуцлагын гэрээндээ ийм тохиолдолд ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэнэ, ийм тохиолдолд хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэнэ, мөн ийм ийм заалтыг зөрчсөн тохиолдолд эд хөрөнгийн бүрэн харуцлага хүлээлгэнэ гэсэн агуулгыг гэрээндээ тусгаж өгөх ёстой. Гэтэл тухайн хариуцлагын гэрээн дээр юу байна вэ гэхээр сахилга хариуцлагатай холбоотой ажлын цаг ашиглалт, эд хөрөнгө ашиглалт, ёс зүй гэх мэт зүйлүүдийг дурдсан байгаа. Үүнийг би эд хөрөнгөтэй холбоотой гэрээ гэж үзэхгүй байна. Тэгэхээр  ХХҮГ-ийн үйлчилгээний газар Б.Ба-тэй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй байна. Мөн энэ хариуцлагын гэрээний хугацаа дуусан байгаа юм.

Ийм учраас миний зүгээс бол хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Ба-д холбогдох иргэнд тэтгэвэр, тэтгэмж илүү олгосон гэдэг нь тогтоогдохгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаарлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

 Анхан шатны шүүх: . Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 135 дугаар зүйлийн 135.1.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн  ХХҮГ-ийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй Завхан аймгийн Отгон сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Ба-гээс иргэн Б.д нийгмийн халамжийн сангаас илүү олгосон 1,235,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага болох Завхан аймгийн  ХХҮГ-ийн үйлчилгээний газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч байгууллагынитгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******маа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Хөдөлмөр халамж үйлчилгээний Отгон сум хариуцсан мэргэжилтэн Ба- нь 2017 оны 2 сарын 27 нд ын ээгийн том хүү болох гэдэг нь 18 насанд хүрээд тухайн тэжээгчээ алдсаны тэтгэврийн сангаас хасагдах байсан программ автоматаар хассан байсныг Ба- нь хувийн хэргээ янзалж шийдвэр мөнгөн дүнгээ хасаад явуулах байхад явуулаагүй . Хувийн хэргээ ирүүлсэн яг тэр хэвээр нь мөнгөн дүнг нь яг хэвээр программ бол зогсоосон байсныг бол буцаагаад сэргээгээд ирүүлсэн байдаг . Ба- нь 18 нас хүрснийг нь мэдэж байгаа. Бид нар бол тухайн хүн 18 нас хүрснийг мэдээгүй .Тухайн сумын байцаагч нар шилжилт хөдөлгөөнөө хийгээд явдаг тул тухайн ирүүлсэн материалыг сангын мэргэжилтэн баталгаажуулаад явуулсан байдаг . Тэгээд шалгахад бол тухайн хүүхэд 18 нас хүрсэн 1 жил 5 сарын хугацаанд илүү авсан мөнгөн дүн нь 1.235.000 байсан. Тэр хугацаанд илүү авсан 1.235.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасан гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. Сая гомдлынхоо үндэслэлийг сайн тайлбарласангүй харин нэхэмжлэлийн шаардлагаа л ярилаа. Ба-тэй холбогдуулаад 1.235.000 төгрөгийг халамжийн санд хохирол учруулсан гээд Завхан аймгийн Хөдөлмөр халамжийн газраас нэхэмжилсэн. 1 дүгээрт бол Б.Ба- ийм хохирол учруулсан гэж нотолж чадаагүй. 2 дугаарт халамжийн санд хохирол учирсан гэдэг нь халамжийн сан улсын төсвөөс санхүүждэг. Завхан аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний байгууллага бол тусдаа төсөвтэй байгууллагын төсөвт бол хохирол учраагүй. 3 дугаарт Завхан аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс өөрөө халамжийн санг буюу улсын төсвийг өөрөө хохиролгүй болгож төлбөр хийсэн 1.235.000 төгрөгийг Б.Ба- гэдэг хүний өмнөөс хийсэн гэх баримт бас байхгүй байгаа. Анхан шатны шүүх дээр халамжийн санг хохиролгүй болгож төлсөн эсэх талаар асуухад төлөөгүй гэдэг. Улсын төсөв гэж тусдаа 20-оод сан байдаг. Энэ сангийн нэг болох хөдөлмөр халамжийн санд хохирол учруулсан гээд өөрсдөө төлөөгүй байж байгууллагад учирсан хохирол мэтээр Завхан аймгийн Хөдөлмөр халамжийн байгууллага ингэж нэхэмжлээд байгаа нь бас ойлгомжгүй байдаг юм . Өөрөөр хэлбэл Завхан аймгийн Хөдөлмөр халамжийн хэлтэс нь энэ тохиолдолд нэхэмжлэх эрхтэй байгууллага биш гэж үзэж байна. 4 дүгээрт энэ Б.Ба- гэдэг хүн энэ тэтгэвэр, тэтгэмжийн олголтыг ганцаараа хийдэггүй.Сум дээр бол халамжийн ажилтанд энэ тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох, сунгуулах хүсэлтээ халамжийн мэргэжилтэнд өгдөг. Халамжийн мэргэжилтэн сунгалт болон шинээр оруулж байгаа тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой өргөдөл хүсэлтийг сумын 5-7 гишүүний бүрэлдэхүүнтэй амьжиргаа дэмжих зөвлөл гэж байдаг. Сумын засаг дарга амьжиргаа дэмжих зөвлөлийн тэргүүнээр ажилладаг. Амьжиргаа дэмжих зөвлөл нь энэ тэтгэврийг зогсоох уу, үргэлжлүүлэх үү, энэ хугацаа нь болсон байна уу гэсэн шийдвэр гарсаны үндсэн дээр сумын халамжийн мэргэжилтэн анхан шатны бүрдүүлэлт хийгээд ямар нэгэн шийдвэр гаргуулахаар аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хяналт шалгалтын мэргэжилтэн рүү явуулдаг. Завхан аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хяналт шалгалтын хэлтэсийн ажилтан нь одоо энэ *******маа гээд нэхэмжлэгч байгуулагын итгэмжлэгдсэн төлөөлөгч байна . энэ хүн 2010 оноос хойш тус байгууллагын хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэст ажиллаж байгаа гэж тайлбар өгсөн. *******маагийн үүрэг бол сумаас анхан шатны бүрдүүлэлт хийгээд ирж байгаа хувийн хэргийг хянан шалгаад тэтгэвэр, тэтгэмжийг зогсоох юм уу эсхүл сунгаж цааш олгох эсхүл шинээр оруулах энэ үндэслэлийг хянан буцаах нөхцөл байвал буцаан сум руу нь явуулдаг. Хэрвээ тийм юм байхгүй бол халамжийн сангийн мэргэжилтэн рүү шилжүүлдэг. Сангийн мэргэжилтэн эцсийн баталгаажуулалтыг хийгээд арилжааны банкинд шилжүүлэлт хийгээд арилжааны банкнаас иргэдийн дансанд ордог. Энэ олон шат процесс дундаас ганцхан Ба- гэдэг анхан шатны бүрдүүлэлт хийдэг хүнийг буруутгаад байгаа. 2 дугаарт энэ хяналт шинжилгээ үнэлгээний мэргэжилтэн гээд энэ хүний өөрийнх нь үүрэг бол маш өндөр өөрөө бол энэ хэрэг дээр ашиг сонирхлын зөрчилтэй. Ба-г Завхан аймгийн эрүүгийн цагдаагийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст өгсөн оны өмнө эндээс прокурор ямар тогтоол гаргасан гэхээр энэ Завхан аймгийн хөдөлмөр халамжийн хяналт шинжилгээний ажилтан ажил үүргээ хангалттай биелүүлээгүйн улмаас тухайн халамжийн санд ийм хохирол учирсан байна гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр энэ Ба- нь халамжийн санд хохирол учруулсан гээд ганцаараа хариуцлага хүлээх нь өрөөсгөл ойлголт юм. Мөн дээрээс нь энэ Ба-гийн бурууг нотолж чадаагүй . Программ дээрээс нэг бичиг хэвлэж өгсөн тэр бол нотлох баримтын шаардлага хангахгүй байсан. Энэ бүхнээс үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 135.4 дээр байгаа ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй бол ажилтантай байгуулсан гэрээн дээр ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын талаар тусгаагүй бол эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй. Ба-тэй бол тухайн байгууллага эд хөрөнгийн гэрээ байгуулаагүй. Мөн дээрээс нь хариуцлагын гэрээ гэдэг юм гаргаж өгсөн тэр бол хугацаа нь дууссан мөн хариуцлагын гэрээ гэсэн боловч доторх агуулгыг нь хархаар ёс зүйн зөрчил, цаг ашиглалт, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг ингэж хангана гэсэн байсан. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын талаар ямар нэгэн заалтыг тусгаагүй ямар нэгэн агуулгыг агуулаагүй ийм гэрээ л гаргаж өгдөг. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэх эрхгүй байгууллага нэхэмжлэл үйлдсэн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай үнэлээгүй, талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн оновчтой дүгнэлт хийгээгүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Завхан аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь Завхан аймгийн Отгон сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Ба-д холбогдуулан хийгмийн халамжийн сангаас илүү олгосон 3.297.250 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж иргэн Б.Бямбасүэрэнд нийгийн халамжийн сангаас илүү олгосон 1.235.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Энэхүү шаардлагаа Нийгмийн халамжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэгт үндэслэжээ.

Хэрэгт авагдсан Завхан аймгийн  ХХҮГ-, үйлчилгээний газрын хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжжилтэн С.*******маагийн хийсэн ажлын дүгнэлт, Б.гийн тэтгэвэр, тэтгэмжийн хувийн хэрэг, Тэтгэвэр тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн үйлчилгээнд хамрагдсаны бүртгэлийн маягт, Отгон сумын тэтгэвэрийн хувийн хэрэгт хийсэн ажлын дүгнэлт, Халамжийн үйлчилгээний WAIS программыг хуулбарлан ирүүлсэн бармит зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Б.Ба- нь Завхан аймгийн Отгон сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал эрхэлсэн байцаагчаар ажиллаж байхдаа Отгон сумын иргэн Б. 2017 оны 02 сарын 27-нд 18 нас хүрсэн байхад түүний тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг зогсоогоогүй 2017 оны 3 сараас 2018 оны 7 сар дуустал 1 жил 5 сар тэтгэвэрийг үргэлжлүүлэн олгож, аймгийн халамжийн санд 1.235.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогджээ.

Хариуцагч Б.Ба-гийн дээрх үйлдэл нь Монгол улсын Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5, Засгын газрын 2012 оны 185 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журамын 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь хэсэгт...Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.4 т заасан хүүхэд нь 18 насанд хүрсэн... бол сумын нийгмийн ажилтан дуугавар болсны дараагийн сарыг дуусах хүртэлх хугацаанд олгож, уг хугацаа дууссан өдрөөс зогсоох шийдвэрийг гаргана... гэснийг тус тус зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, тэрээр өөрийн ажлын байрны тодорхойлолт, түүнтэй байгуулсан үр дүнгийн болон хариуцлагын гэрээнд заагдсан нийгмийн халамжийн байгууллагын тэтгэвэр тэтгэмж, тусламж үйлчилгээг Ниигмийн халамжийн тухай хууль болон бусад хууль эрх зүйн баримт бичгийн хүрээнд түргэн шуурхай, хүнд сурталгүй, чанартай хүргэх ажлын үндсэн зорилго, зорилт, зарчимыг зөрчсөн гэм буруутай байх тул хариуцлага хүлээх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд Нийгмийн халамжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэгт зааснаар нийгмийн халамжийн байгууллага нь хохиролыг буруутай албан тушаалтанаар төлүүлэхээр шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж, энэ талаар гаргасан хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 148 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 135 дугаар зүйлийн 135.1.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн  ХХҮГ-ийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй Завхан аймгийн Отгон сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Ба-гээс иргэн Б.д нийгмийн халамжийн сангаас илүү олгосон 1.235.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг Монгол улсын Нийгмийн Халамжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Ба-гээс 1.235.000 төгрөгийг гаргуулж, Завхан аймгийн нийгмийн халамжийн санд оруулахаар тогтоож, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******маагийн давж заалдах гомдлыг хангасугай гэж.

2. Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ба-гээс тэмдэгтийн хураамжинд 34190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Завхан аймгийн  ХХҮГ-ийн үйлчилгээний газарт олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй..

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Б.АРИУНБАЯР