| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/00457/И |
| Дугаар | 142/ШШ2024/00645 |
| Огноо | 2024-04-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 142/ШШ2024/00645
| 2024 оны 04 сарын 19 өдөр | Дугаар 142/ШШ2024/00645 | Орхон аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би, ******* ******* *******-ийн *******д холбогдуулан гаргасан 703,359 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь ******* *******-ын мессэж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2019 оны 07 сарын 08-ны өдөр 140000398468 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. ******* нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 06 сарын 12-ны өдөр сарын 2,2 хувийн хүүтэй 700,000 төгрөгийг зээлээр авсан боловч зээлээ төлөөгүй тул *******гаас үндсэн зээл 513,687 төгрөг, зээлийн хүү 175,998 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,673 төгрөг, нийт 703,359 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдуулан 703,359 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нь 703,359 төгрөгийг бүхэлд нь төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн төлбөр 703,359 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ...хариуцагч ******* нь 703,359 төгрөгийг бүхэлд нь төлсөн... гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаарх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,432 төгрөгийн 10,716 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч ******* ******* *******-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч *******д холбогдох 703,359 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,432 төгрөгийн 10,716 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч ******* ******* *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ