Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 149/2024/00085/И |
Дугаар | 149/ШШ2024/00145 |
Огноо | 2024-04-02 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 149/ШШ2024/00145
2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр *******9/ШШ2024/00*******5 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1988 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын******* баг 1******* №******* тоотод оршин суух, /*******, Утас:*******/ *******ий нэхэмжлэлтэй
Хариуцагч: 1955 онд төрсөн, 69 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын баг Баянбулаг задгайд оршин суух, /, Утас:/ Шарнууд овогт *******гийн
Хариуцагч: 1988 онд төрсөн, 36 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын баг Баянбулаг задгайд оршин суух, /, Утас:/ Боржигон овогт ийн нарт холбогдох
Бараа материал зээлээр худалдан авсны төлбөр*******,766,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Баттүвшин /Цахим/, хариуцагч Ц. танхимаар, хариуцагч Г. /Цахим/, Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Төртулах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Баттүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Ц., Г. нар нь*******023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс*******023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл өгнө гэж хэлэн 5,454,300 төгрөгийн үнэ бүхий барилгын материал авсан. Үүнээс*******023 оны 07 дугаар сарын 03-нд 1,688,100 төгрөг,*******023 оны 09 дүгээр сарын 11-нд 500,000 төгрөг,*******023 оны 09 дүгээр сарын 15-нд 500,000 төгрөгийг тус тус өгсөн. Одоо үлдэгдэл*******,766,200 төгрөгөө одоог хүртэл өгөхгүй байгаа тул*******,766,200 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Баттүвшин шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: ... 2023 онд намайг дэлгүүртээ байхад эгч орж ирээд манай охин гэж дагуулж ирээд манай охин Азын нахиа-ийн барилга дээр барилгын ажил хийж байгаа, хүний юм хийж байна, гар хоосон байна, эгчдээ тус болооч авах ёстой юмыг нь өгөөч гэж надаас гуйсан юм. Тэгээд би өгөх ёстой юмнуудыг нь өгөөд явуулсан. Гол нь надад анх ээжтэйгээ орж ирэхдээ 1,700,000 төгрөгийн бараа аваад мөнгийг нь өгөөд дараад нь дахиад 3,000,000 гаран төгрөгийн бараа авсан. Тэгээд би охиныг нь бол сайн танихгүй. Би эгчийг таних учраас 500,000 төгрөгний бараа хоёр удаа өгсөн. Одоо үлдэгдэл*******,766,200 төгрөгийг нэхэмжилж байна. Үнэхээр гомдолтой байна. Би эгчид маш их итгэл хүлээлгэсэн. Би бараагаа эргэлдүүлж байсан үржих байсан байх. Гэтэл ямар ч хүүгүй. Ар гэрт маань гашуудал болж аав, ах маань өнгөрсөн байхад ямар ч сэтгэл гаргаагүй. Ядаж 100,000 төгрөг ч өгөөгүй гэв.
Хариуцагч Ц. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие нь*******023 оны 07 дугаар сард бэр болон хүү Баттөгс нартай Баттүвшинээс 1,700,000 төгрөгийн барилгын материал зээлсэн. Үүнийг*******023 оны 07 дугаар сард төлж дууссан. Түүнээс хойш зээлсэн асуудлыг би мэдэхгүй. Би төлөх чадваргүй. Хүүхдүүд 3,700,000 төгрөгийн байснаа 5,000,000 төгрөг болсон байна. Шүүхээс тэгж байна гэдгийг хэлсэн. Би дараа нь авсан зээлийг мэдэхгүй байна гэв.
Хариуцагч Ц. шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ... Би анх охин гэж хэлээгүй. Хүү энэ байна гэхэд Баттүвшин манай хүүг таньдаг юм байна лээ. Урьд нь бас хамтарч барилга дээр ажиллаж байсан гэсэн. Тэгээд манай бэр, хүү байгаа юм барилга дээр ажиллаад тоног төхөөрөмж байхгүй жаахан юм авах гэсэн юм гээд надтай 1,600,000 төгрөгийн юм авсан. Тэрнээс хойшхыг би мэдэхгүй. 1,700,000 төгрөгийн юм авсан нь үнэн. Тэрийгээ 07 сарын арван хэдэнд төлсөн байх ёстой. Уг нь 07 сарын эхээр төлсөн байх. Өгч чадахгүй, ганц хоёр хоног хойшилсон дараагаар нь 3-нд мөнгийг өгсөн. Нэг төгрөг ч үлдээгүй. Дараа нь Баттүвшинтэй уулзахад та хүүхдийнхээ авсан 5 сая төгрөгийн өрийг төлөөч гэхээр нь би гайхаад асуухад таниас хойш юм авсан гэсэн. Надаас хойш хэдэн төгрөгийн юу авсныг би мэдэхгүй шүү дээ. Энэ хоёр өгч авахаа зохицож ярьсан байх. Миний хувьд өрийг барагдуулсан л гэж үзэж байгаа. Яагаад нэмж мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Манай хүүхэд жаахан хүүхдүүдтэй ажил хийх боломжгүй байгаа. Бага ч гэсэн өрөө даръя гээд хүүхдээ хүнээр харуулаад өдрөөр ажил хийгээд явсан шүү дээ. Одоо бол ажил хийх боломжгүй байгаа. Би Баттүвшинд учраас хэлж л байхад өдөр, шөнөгүй мөнгө нэхээд байгаа гэв.
Хариуцагч Г. шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ... Би Азын нахиа-д барилгын ажил хийх гээд хүмүүс аваад очихдоо багаж дутуу учраас ээжээс асууж гуйж байгаад Баттүвшиний дэлгүүрээс багаж зээлэх боломж байна уу, та таних уу гэж хэлээд би зээл авхуулсан. Би эхлээд ээжтэй эхэлж авсан 1,688,100 төгрөгөө өгнө гэсэн хугацаандаа өгсөн байх. Ганц хоёр хоног хойшилсон эсэхийг сайн мэдэхгүй байна. Би тэрийгээ өгснөөс хойш би өөрөө очиж авсан. Сүүлд 3 удаа хамт ажиллаж байсан хуурай дүүгээрээ*******50,000 төгрөг,*******64,000 төгрөгийн юм авхуулсан. Би яагаад авсан юм зөрөөтэй гээд байгаа вэ гэвэл би авсан юмныхаа ард гарын үсэг зураад утсаараа зураг авч байсан юм. Тэгээд миний авсан болон дүүгийн авсан юмнууд 4,158,400 төгрөг болсон юм. Би тэрнээсээ 1,688,100 төгрөгийг нь өгсөн. Дараа нь******* удаа 500,000 төгрөг өгсөн. Би одоо Баттүвшинд 1,725,200 төгрөгийн өр л төлөх ёстой. Гэтэл Баттүвшин илүү нэхээд байгаа. Бүхэл бүтэн сая төгрөгийн зөрүү нь надад хэцүү байна. Уг нь би өгөх мөнгөө өгчихье гэж бодсон чинь ажил хийх боломжгүй. Маш их хүндрэлтэй байна. Баттүвшиний авгай нь ч бичиж байсан. Өөрөө ч бичиж байсан. Надад авсан зураг нь байгаа. Бас нэхэмжлэлдээ 3,766,000 төгрөгт байрны түрээс 5 хоногийнх 300,000 төгрөг нэмсэн байна.*******64,000 төгрөгийн рек төмөр нэмэгдээд нэхэмжлэлд бүгдээрээ байж байгаа юм. Гэтэл сая төгрөгийн зөрүү нь Баттүвшиний өөрийнх нь бичсэн дээр л байгаа юм. Сая төгрөгийн зөрүү нь юуных гэдгийг мэдэхгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би харин 1,725,200 төгрөгийн өглөгтэй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Баттүвшин нь Ц., Г. нараас Бараа материал зээлээр худалдан авсны төлбөр*******,766,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч С.Баттүвшин*******023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж байсан бөгөөд уригдагч Ц. нь ирээгүй үндэслэлээр нэхэмжлэгч эвлэрүүлэн зуучлалаас татгалзаж шүүхэд хандсан байна.
Хариуцагч нар нь*******023 оны 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 15-ны өдрүүдэд нэхэмжлэгчээс 5,454,300 төгрөгийн бараа материал зээлээр худалдан авсан болох нь зохигчдын тайлбар мэдүүлэг болон ХХ-6-12 дугаар талд авагдсан зарлагын баримт болон бараа зээлээр олгосон бүртгэлийн дэвтрийн хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байна.
Худалдан авагч тал болох Ц., Г. нар нь барааны үнээ бүрэн төлж барагдуулаагүй бөгөөд хариуцагч Ц. нь хамт очиж 1,700,000 төгрөгийн бараа зээлээр авсны төлбөрийг хүүхдүүд төлсөн. Түүнээс хойших асуудлыг мэдэхгүй гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн ба хариуцагч Г. нь хуульд заасан нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш ******* хоногийн дотор хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд Ц., Г. нараас Бараа материал зээлээр худалдан авсны төлбөр*******,766,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Баттүвшинд олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,209 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир хариуцагч Ц., Г. нараас Улсын тэмдэгтийн хураамж 59,209 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Баттүвшинд буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн*******4 зүйлийн*******43.1 дэх хэсэгт зааснаар Хариуцагч Ц., Г. нараас бараан материалын үнэ*******,766,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Баттүвшинд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,209 төгрөгийг орон нутгийн Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц., Г. нараас Улсын тэмдэгтийн хураамжид 59,209 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Баттүвшинд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ******* хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТА