Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 149/2024/00013/И |
Дугаар | 149/ШШ2024/00152 |
Огноо | 2024-04-04 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 149/ШШ2024/00152
2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 149/ШШ2024/00152 Мандал сум
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг би, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Сүхбаатарын талбай 5, өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаг, /РД:*******, Утас: *******,*******/ Голомтбанк ХК-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг *******ийн №******* тоотод оршин суух, /*******, Утас:*******/ Боржигон овогт *******ийн *******т холбогдох 5,591,772.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомтбанк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... М.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Голомт банктай ЗГ1825156852 дугаартай зээлийн гэрээ байгуулж 7,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай авсан болно. ЗГ1825156852 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2024 оны 10 дугаар сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа тул зээлийн үндсэн зээлийн төлбөр 4,925,786.05 төгрөг, зээлийн хүү 639,658.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,327.85 төгрөг нийт 5,591,772.44 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие нь Голомт банк ХК-иас зээл авсан нь үнэн. Тус байгууллагаас нэхэмжилж байгаа 5,591,772.44 төгрөгийг маргах зүйлгүйгээр бүрэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомтбанк ХК-ийн 5,591,772.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.******* маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Голомтбанк ХК-ийн 5,591,772.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.******* маргах зүйлгүй төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,418 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М.*******ээс 52,209 төгрөг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 52,209 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Голомтбанк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АЛТА