Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2024/02719

 

 

 

 

 

 2024                  5             16                                             184/ШШ2024/02719

 

 

                                                              

     Зохигчийн эвлэрлийг баталж,                                                                                              

                        хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                                 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би

Нэхэмжлэгч: ***** ББСБ ХХК /РД: *********/. Хаяг: *********

Хариуцагч: ********* ******** *****г /РД: Ц*****7/. Хаяг: ***********

Зээлийн гэрээний үүрэгт 2,596,572 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 9-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  

             

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******** нь манай компанитай 2021 оны 11-р сарын 2-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, сарын 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай Iphone 13 pro загварын гар утас худалдаж авах зориулалтаар 3,869,910 төгрөгийг зээлсэн. Зээлдэгч ********* нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж зээлээ төлөхгүй өнөөдрийг хүрсэн. Зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас 2,596,572 төгрөгийг гаргуулж өгнө үү.

         Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “..хариуцагч 2,596,572 төгрөгийг 2024 оны 6-р сарын 9-ний өдрийн дотор 430,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 9-ний өдрийн дотор 430,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 9-ний өдрийн дотор 430,000 төгрөг, 2024 оны 9-р сарын 9-ний өдрийн дотор 430,000 төгрөг, 2024 оны 10-р сарын 9-ний өдрийн дотор 430,000 төгрөг, 2024 оны 11-р сарын 9-ний өдрийн дотор 446,572 төгрөгөөр төлж барагдуулах”-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.       

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******** ББСБ ХХК нь *********т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,596,572 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн “...хариуцагч 2,596,572 төгрөгийг 2024 оны 6-р сарын 9-ний өдрийн дотор 430,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 9-ний өдрийн дотор 430,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 9-ний өдрийн дотор 430,000 төгрөг, 2024 оны 9-р сарын 9-ний өдрийн дотор 430,000 төгрөг, 2024 оны 10-р сарын 9-ний өдрийн дотор 430,000 төгрөг, 2024 оны 11-р сарын 9-ний өдрийн дотор 446,572 төгрөгөөр төлж барагдуулах”-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна. 

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “******** ХХК-ийн нэхэмжлэлтэй, *********т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,773,186 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн “...хариуцагч 2,596,572 төгрөгийг 2024 оны 6-р сарын 9-ний өдрийн дотор 430,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 9-ний өдрийн дотор 430,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 9-ний өдрийн дотор 430,000 төгрөг, 2024 оны 9-р сарын 9-ний өдрийн дотор 430,000 төгрөг, 2024 оны 10-р сарын 9-ний өдрийн дотор 430,000 төгрөг, 2024 оны 11-р сарын 9-ний өдрийн дотор 446,572 төгрөгөөр төлж барагдуулах”-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 28,250 төгрөгийг хариуцагчаас, 28,250 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн     74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Т.БАТСҮХ