Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 149/ШШ2024/00167

 

2024 оны 04 сарын 15 өдөр 149/ШШ2024/00167 Мандал сум

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг би,

 Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Хайлааст 10-1001 тоотод оршин суух, /РЭ83080818, Утас:99018345/ Хонгоодор овогт Энхтайваны Бат-Өлзийгийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг 1-48 тоотод оршин суух, /ЧП82102517, Утас:88103290/ Хотгойд овогт Чимэгээгийн Даваасүрэнд холбогдох

 

10,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Бат-Өлзий шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие нь Ч.Даваасүрэнд 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр харилцан тохиролцож 34,000,000 төгрөгийн ЗИЛ-131 маркийн авто машиныг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зээлдүүлсэн болно. Үүн дээр нэмж Ч.Даваасүрэн нь жолооч Галбадрахаар дамжуулж ЗИЛ-131 маркийн авто машины лебётка эвдэрсэн тул зээлээр 1,000,000 төгрөгийн үнэ бүхий лебётка өөрийн биеэр ирж 580,000 төгрөгийн үнэ бүхий редуктор, 220,000 төгрөгийн кардан нэмж авсан болно. Ингээд нийт зээлийн хэмжээ 35,800,000 төгрөг болсноос тус оны 11 дүгээр сарын 29-ны өдөр өөрөө утсаар данс авч 12 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 58 минутад 25,000,000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн 10,800,000 төгрөгийг өнөөг хүртэл төлж барагдуулаагүй байгаа тул Ч.Даваасүрэнгээс 10,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Даваасүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие нь Э.Бат-Өлзийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 10,800,000 төгрөгийг маргах зүйлгүйгээр бүрэн төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Бат-Өлзийн 10,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Даваасүрэн маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Бат-Өлзийн 10,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Даваасүрэн маргах зүйлгүй төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187,750 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ч.Даваасүрэнгээс 93,875 төгрөг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 93,875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.Бат-Өлзийд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.АЛТА