Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 149/ШШ2024/00168

 

2024 оны 04 сарын 15 өдөр                  149/ШШ2024/00168                         Мандал сум

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг би, Хаан банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Кондукторын 11А тоотод оршин суух, /*******, Утас:*******, *******/ Боржигин овогт ******* *******, /*******, Утас:99038179/ ******* овогт ******* нарт холбогдох 12,205,814.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Н.*******, Н. нар нь тус банкны Зүүнхараа салбараас 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ЗГ/202045526412 тоот зээлийн гэрээ байгуулан 18,551,603.44 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, гэр бүлийн хэрэгцээнд зориулан гэрийн эд хогшил барьцаалан цалингийн зээл авсан. 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр COVID-той холбоотой цахимаар хүсэлт явуулж зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан. 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан. Зээлдэгч нь Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үл хөдлөх хөрөнгө барьцаалсан үндсэн зээлд 8,738,171.21 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,859,131.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,484.35 төгрөг нийт 7,622,466.89 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 347 хоногоор хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2-д заасан үндэслэлээр зээл төлөхийг утсаар холбоо барьж удаа дараа шаардаж хэлсэн ч төлөөгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөөгүй байна. Иймд банк Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-т заасныг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 9,813,432.23 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөр 2,267,411.19 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 124,971.12 төгрөг нийт 12,205,814.55 төгрөгийг Н.*******, Н. нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.*******, Н. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Хаан банкнаас ирүүлсэн нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. 12,205,814.55 төгрөгийг маргах зүйлгүй төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарын Зээлийн үлдэгдэл төлбөр болох 12,205,814.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар нь маргах зүйлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь тэдний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарын Зээлийн үлдэгдэл төлбөр болох 12,205,814.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.*******, Н. нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,243 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н.*******, Н. нараас 105,122 төгрөг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 105,122 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.