Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2026/ШЦТ/704

 

     2026          04         15                                     2026/ШЦТ/704

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Намуунзул,

          улсын яллагч Н.Ганчимэг /цахим/,  

          шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “09” дүгээр танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

         

          Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн “2610 00070 0233” дугаартай хэргийг шүүх 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, ХХ хотхоны 00 дүгээр байрны 00 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

          Н /РД:ХХ0000000/

 

        Шүүгдэгч Д.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Д.Н нь 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Хүннү Молл" худалдааны төвийн урд талын авто зам дээр цагдаагийн алба хаагч Ө.Мтэй маргалдан, улмаар Nissan Sylphy маркийн 0000 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд талын буферийг өшиглөж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар эвдэж, устгасны улмаас 2.251.530 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

Дуудлагын лавлагааны хуудас, гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл, /хавтаст хэргийн 7, 8 дахь тал/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх- ийн 9-10/

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 15-21/

Хохирогч Г.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ... Би 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хариуцсан чиглэлд үүрэг гүйцэтгэж байгаад Хүннү Молл худалдааны төвийн урд Англи сургуулийн явж байхад Тоёота Кроун маркийн 05-01 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2 дугаар эгнээнд явж байгаад 3 дугаар эгнээнд орж тухайн тээврийн хэрэгсэлд сууж байсан иргэн зорчигч талын хаалга онгойлгож бөөлжөөд байхаар нь хажуу талд нь дөхөж очоод цонхоо онгойлгож ямар асуудал үүсээд байгааг тодруулахад жолоочийн хажуу талд сууж байсан зорчигч май пизда минь гээд салаавч өгөөд байсан. Тухайн тээврийн хэрэгслийн урд гаран шахаж зогсоож жолооч та бичиг баримтаа аваад гараад ир гээд хэлэхэд тухайн машинд сууж явсан 2 иргэн бууж ирэхээр нь тухайн хүний биеийн байдал хэвийн талаар асуухад жолоочийн хажууд сууж явсан эрэгтэй нь баруун гараараа зүүн шанаа хэсэгт 2-3 удаа цохисон. Цохьсон залуугийн баруун гаранд бөгж байсан нь намайг цохиж байхад харагдсан. Албаны 77-68УКН улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд гупер хэсэг рүү 2 удаа өшиглөхөд зүүн доод булан хэсэгт хагарсан. Тухайн иргэнийг машинд суулгах гэхэд баруун гарын сарвуу хэсэгт 2-3 удаа өшиглөсөн.... миний зүүн шанаа хэсэгт зулгарч хавдсан байдалтай байна. ..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 26-28 дахь тал/

Хохирогч Г.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч болох Д.Н нь тээврийн хэрэгсэл замын зорчих эгнээнд буюу 2 дугаар эгнээнээс 3 дугаар эгнээнд шилжих үед тээврийн хэрэгслийнхээ хаалгыг онгойлгоод бөөлжөөд байсан юм. Тэгэхээр нь би өөрийн унаж явсан албаны тээврийн хэрэгсэлтэй хажуугаар орж зогсоод зам дээр бөөлжиж болохгүй шүү гэдэг шаардлага тавьсан. Учир нь тээврийн хэрэгслээ зогсоож бөөлжсөнөөс шалтгаалан бусад тээврийн хэрэгсэлд саад учруулаад байсан юм. Тэгээд тухайн тээврийг хэрэгслийг зогсоогоод жолоочийг бичиг баримтаа шалгуулаарай гэхэд зорчиж явсан зорчигч хамт гар утсаа бариад бичлэг хийгээд буугаад ирсэн. Тэгэхээр нь бичлэг хийж болохгүй шүү гэж хэлээд гар утсыг нь авах гэсэн чинь би тээврийн хэрэгсэлд сууж байсан болохоор миний гар хүрэлгүй санамсаргүй цохичихсон чинь гар утас нь машины цонхоор машин дотор уначихсан юм. Тэгсэн чинь тухайн зорчигч намайг гар утсыг нь авчихлаа гэж бодоод машины хаалга онгойлгоод "чи яахаараа миний гар утсыг авдаг юм" гэж хэлээд намайг заамдаад боогоод байсан юм. Тэгээд хамт явж байсан жолооч тухайн зорчигчийг салгаад цааш аваад явах гэтэл тухайн жолоочийг түлхээд дахин намайг боож эхэлсэн. Тэгээд би арай гэж өөрөөсөө холдуулсан чинь тухайн зорчигч залуу албаны тээврийн хэрэгслийн хойд гупер өшиглөөд хагалчихсан....албаны тээврийн хэрэгслийн эвдрэлийг би өөрөө хувиасаа мөнгө гаргуулж засуулсан. ..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 30 дахь тал/

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Тухайн тээврийн хэрэгслийг Цагдаагийн ерөнхий газрын Автобааз нь 2025 оны 06 дугаар сард Ниссан компаниас худалдаж авч байсан. 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр манай өмчлөлийн 0000 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын нэгдүгээр хэлтэст ашиглагдаж байсан бөгөөд арын буферыг хүн өшиглөөд хагалчихлаа гэсэн мэдээлэл манай жижүүрт ирсэн байсан. Тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг тухайн өдөр албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн ахмад Ө.М нь өөрөө хувиасаа мөнгө гаргуулан засуулсан байсан." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,

Гэрч Ц.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ... Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн НЗХХГ-ын нэгдүгээр хэлтсийн ахлах зохицуулагч, ахлах дэслэгч....хариуцсан чиглэлд үүрэг гүйцэтгэн Англи сургуулийн хойд зам дээр явж байхад Тоёота Кроун маркийн 0501УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2 дугаар эгнээнд явж байгаад 3 дугаар эгнээнд орж хөдөлгөөнийг үргэлжлүүлэн хөдөлгөөнд оролцож байх үед зорчигч талын хаалга онгойлгож замын зорчим хэсэгт бөөлжөөд тухайн машин хөдөлгөөн үргэлжилж зогсохгүй байсан тул тухайн машины жолооч талд нь дөхөж очоод цонхоо онгойлгож зүгээр үү гэж асуухад жолоочийн хажуу талд сууж байсан зорчигч май пизда минь гээд салаавч гаргаад байсан Тухайн тээврийн хэрэгслийн урд шахаж зогсоод тухайн 2 иргэнийг тээврийн хэрэгслээсээ бууж бичиг баримтаа шалгуулах талаар шаардлага тавихад тухайн 2 иргэн бууж ирсэн. Бөөлжиж байсан зорчигчийн биеийн байдал хэвийн талаар асуухад алба хаагчийн шаардлага эсэргүүцэж эхэлсэн. Улмаар тухайн бөөлжиж байсан гэх иргэн нь ахлах зохицуулагч Мийн зүүн шанаа хэсэгт 2-3 удаа баруун гараараа цохисон. Албаны 0000 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд купер хэсэг руу 2 удаа өшиглөхөд зүүн доод булан хэсэгт хагарсан байдалтай байсан. Тухайн иргэнийг ахлах зохицуулагч Ө.М бид 2 машинд суулгах гэхэд ахлах зохицуулагч Ө.Мийн биед халдсан. Хуваарийн дагуу ахлах зохицуулагч Ө.Мийн хамтаар наадамчдын гудамж, лавай захын уулзвар хэсгээс нисэхийн уулзвар хэсэг хүртэл хариуцсан 13 цэгт, 13 албан хаагчийг бид 2 мэргэжил арга зүйгээр ханган ажилладаг. Бид ажил мэргэжлийн дагуу тусгагдсан хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж байсан. халдсан зүйл байхгүй. Миний биед Би өөрийн хувийн гар утсаар болсон асуудлыг баримтжуулж авсан." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дах тал/,

Гэрч А.Згийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... өчигдөр Шинэ Өргөө хотхонд Н ахын найзыг буулгаад төв зам руу ороод 3 дугаар эгнээнд явж байтал Н ах бөөлжмөөр байна гээд байсан. 2 дугаар эгнээнээс 3 дугаар эгнээ рүү шилжин орох явцад Н ах хаалга онгойлгохоор нь би байж байгаарай гэж хэлээд хаалгыг нь хаалгаад 3 дугаар эгнээ рүү орсон чинь хойноос цагдаагийн алаг тэрэгтэй чанга яригчаар "яаж яваад байгаа юм бэ, шахаад зогсоорой" гэхээр нь зогсох гэж байтал нөгөө алаг машин хажуугаар орж ирэхээр нь уучлаарай ахаа гэсэн чинь "наад согтуу пиздагаа аятайхан авч яваач" гээд миний машины урд зогсоод бичиг баримтаа аваад буугаад ир гэхээр нь би буугаад очсон чинь Н ах хамт бууж очоод "чи намайг пизда гэж хэллээ" гэсэн чинь жолоо барьж явсан цагдаа машинаасаа бууж ирэнгүүтээ Н ахыг түлхээд унагаачихсан. Тэгээд Н ах босож ирээд нөгөөх цагдаатай зууралдаад байсан бөгөөд Н ахын гар утсыг булаагаад авчихсан. Тэгээд би салгах гээд боль гээд явж байтал түс хийх чимээ гарахаар нь эргээд хартал Н ах цагдаагийн алаг машины ард зогсож байсан бөгөөд Н ах дээр яваад очсон чинь цагдаагийн алаг машины ард буфер нь жижигхэн хагарчихсан байсан. Түүний дараа Н ахыг машиндаа суулгаж аваад хөдлөөд явчихсан. Замын голд явж байгаад хаалга хальт онгойход зогсохыг шаардсан. Ямар нэгэн зөрчил үйлдсэнийг сайн мэдэхгүй байна, замын хөдөлгөөнд ороод явж байх үед зорчигч хаалга онгойлгосон нь ямар нэг зөрчил болсон байх. Тухайн цагдаагийн алба хаагч наад пиздагаа аятайхан авч яваач гээд хэлсэн чинь Н ах намайг пизда гэж хэллээ гээд муудалцсан. Цагдаагийн алба хаагч эхлээд түлхээд унагаачихсан, түүний дараа хоорондоо зууралдаад байсан бөгөөд нэгнээ цохиж зодсон талаар хараагүй. Н ах гар утсаа авах гээд машины урд суудал руу нь толгойгоо хийх үед юу болсныг мэдэхгүй ч Н ахын нүүр болон нөгөө цагдаагийн нүүр нь шалбарчихсан байсан." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,

Хөрөнгийн үнэлгээний "Сүлд Үнэлгээ" ХХК-ийн шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 205 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 45-47 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх эмнэлгийн шинжилгээний тасгийн шинжээчийн ЕГ0725/14995 ЕГ0725/15020 дугаартай дүгнэлтүүд /хавтаст хэргийн 52-53, 56-57 дахь тал/,

 

Албан тушаалын тодорхойлолт "Тээврийн цагдаагийн алба, Замын цагдаагийн газрын Хамгаалалтын хэлтэс, ахлах зохицуулагч, ... хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, замын хөдөлгөөнд хяналт тавих, хамгаалалтын үйл ажиллагааг хариуцаж ажиллах, Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчдын ажил үүргийн хуваарь: 2025.12.01-ний өдрөөс 2025.12.05-ны өдрийг дуустал, хариуцан ажиллах эргүүлийн чиглэл, хяналт ажлын

цаг 11:00-22:00 а/х Ө.М дуудлага: Хурц-7" /хавтаст хэргийн 79-83, 84-86 дахь тал/, 11. Тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 78, 95 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. 

Иймд шүүгдэгч Д.Н нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Д.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас Цагдаагийн ерөнхий газрын Авто баазын өмчлөлийн 77- 68 УКН улсын дугаартай Nissan Sylphy маркийн тээврийн хэрэгсэлд нийт 2,251,530 төгрөгийн хохирол хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Д.Ныг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож  шийдвэрлэв. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүдэгч нарын хүлээн зөвшөөрсөн 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хавсаргаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ныг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сидиг хэрэг  хадгалах хугацаа дуусах хүртэл хавсаргасугай.

5. Шүүгдэгч Д.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ОЮУНТУНГАЛАГ