Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 134

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                Прокурор                                                     А.Ариунзаяа

                Шүүгдэгчийн өмгөөлөгч                           Г.Амартүвшин

 Хохирогчийн өмгөөлөгч                          Д.Өлзийсайхан

                Нарийн бичгийн дарга                            Б.Намуунзул нар  оролцов.

 

  Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэт гийн зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Мягмарын Пүрэвсүрэнд холбогдох 173100000012  тоот  хэргийг  хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1953 оны 01 дүгээр сарын 19-нд Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, эрэгтэй, 64 настай, бүрэн дунд боловсролтой, илчит тэрэгний машинч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 7 дугаар баг, 2 дугаар хэсэг 1 байрны 51 тоотод оршин суудаг, өндөр насны тэтгэвэрт байдаг, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Боржигон овогт Мягмарын Пүрэвсүрэн, /РД:МЮ53011911/

 

  Шүүгдэгч М.Пүрэвсүрэн нь 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн 87-32 СЭҮ улсын дугаартай “Тоёота Клугер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д  “замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р баг “гурван мэргэд” хүнсний захын ард авто машины зогсоолд тээврийн хэрэгслээ байрлуулах үедээ явган зорчигч Д.Дуламсүрэнг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч М.Пүрэвсүрэнгийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 оны 07 сарын 22-ны орой 18 цагийн үед Сүхбаатарын талбай дээрээс өөрийн эзэмшлийн Тоёота Клугэр маркийн 87-32 СЭҮ улсын дугаартай автомашинтай ганцаараа “Гурван мэргэд” зах руу гэрийн ойр зуурын хүнс авах зорилгоор захын арын зогсоол дээр автомашины зогсоол дээр байрлуулах гэж байгаад машины урд явж байсан явган зорчигчийг мөргөж зам тээврийн осол гаргасан юм. . ...гэх мэдүүлэг, /хх-ийн 59-60-р ху/,

2. Шүүгдэгч М.Пүрэвсүрэнгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ... Тэр өдөр би харих замдаа зах орж талх, ойр зуурын юм авах гээд машинаа байрлуулах гэж байхдаа өөрийн санамсар болгоомжгүй байдлаас болж  хүүхэдтэй хүн хашаа руу шахаж мөргөж гэмтээсэн. Үүндээ маш их харамсаж байна. Өөрсдийнх нь хүсэлтээр Улаанбаатар хотруу явж зураг авахуулж,  эм тариа авч өгсөн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. ...гэх мэдүүлэг,

3. Хохирогч Д.Дуламсүрэнгийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 онэы 07 сарын 22-ны өдөр орйо 18 цагийн үед байх нөхөр мэнд амар, охин Шинэцэцэг нарын хамт гэрээсээ гарч Сүхбаатар сумын 6-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Гурван мэргэд” зах орох зорилгоор 15-14 .СББ улсын дугаартай корола маркийн тээврийн хэрэгсэлтэй “гоё” дэлгүүрийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр машинаа байрлуулаад би охин Шинэцэцэгийг тэврээд нөхөр бид 3 захын арын явган хүний үамаар хашаа дагаад захын хаалга дөхөж байхад аль зүгээс ирсэн талаар одоо санахгүй байна. ямар ч л байсан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл ирж захын хашаатай хавсарч мөргөсөн юм. Тэгээд вц болсон талаар мэдлэхгүй байгаа ...гэх мэдүүлэг, /хх-ийн 51-53-р ху/,            

4. Хохирогч Д.Дуламсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт бичгээр өгсөн: Хохирогч Д.Дуламсүрэн миний бие шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй тул өмгөөлөгч Д.Өлзийсайханыг төлөөлөн оролцуулж хэргийг гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж байна. Шүүгдэгч М.Пүрэвсүрэнгээс нэхэмжлэх гэ.м хорын хохирлыг баримтаар гарган, өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд хүргүүлж байгаа ба нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгөхийг шүүхээс хүсч байна. Эрүүл саруул байсан бие эрхтэнгээрээ хохирсондоо гомдолтой байгаагаа уламжлая. Мөн ослоос учирсан гэмтлийн улмаас гэм хорын хохирлыг шүүгдэгчээс нэхэмжлэн гаргуулах эрхийг минь шийтгэх тогтоолд нээллтэйгээр шийдвэрлэж өгөхийг хүсье.  ...гэх хүсэлт,

5.Гэрч А.Эрдэнэчимэгийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай нөхөр Пүрэвсүрэн 2017 оны 07 сарын 22-ны орой 18 цагийн үед намайг зах дээр ажилтай байхад гэртээ хүнсний зүйл авах зорилгоор “Гурьан мэргэд” захын арын зогсоол дээр машинаа байрхлуулах гэж байгаад эмэгтэй хүн мөргөж осол гаргасан Энэ талаараа шалгагдаж байгаа ....гэх мэдүүлэг, /хх-ийн 54-р ху/,

6.Гэрч Ч.Мэнд-Амарын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 оны 07 сарын 22-ны орйо 18 цагийн үед эхнэр хүүхдээ аваад өөрийн эзэмшлийн 15-14 СББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гэрээсээ гараад “гоё” хүнсний дэлгүүрийн хойно байрлах авто машины зогсмоол дээр машинаа байрлуулж, байхад эхнэр Дуламсүрэн охиноо тэврээд зах руу түрүүлээд яваад өгсөн. Харин араас нь машинаа түгжээд эхнэр хүүхдийнхээ араас алхаж байхад гэнэт цагаан өнгийн 87-32 СЭҮ улсын дугаартай тээврин хэрэгсэл нь эхнэрийг маань захын ард буюу явган хүний зам дээр захын төмөр хашаатай нь хамт мөргөөд зогсох үед би жолооч руу очиж та хүн дайрчихлаа машинаа ухараагаач гэхэд жолооч ухарах үйлдэл хийсэн юм. Ингээд цагдаа болон түргэн тусламж дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 55-р ху/,

7.Гэрч ж.Батбилэгийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 7 сарын 22-ны орой 18 цагийн үед би “Гурван мэргэд” зах дээр ажлаа хийж байхадл ажлын ард машин мөргөх чимээ гарсан. Ингээд гараад хартал цагаан өнгийн автомашин нь захын арын зогсоол дээр буюу явган хүний зам дээр хүүхэдтэй хүнийг мөргөсөн байдалтай зогсож байхаар нь би цагдаагийн газар болон түргэн дуудаж өгсөн....гэх мэдүүлэг /хх-ийн 56-57-р ху/,

8. Шинжээч С.Бүрэнжаргалын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би хохирогч Д.Дуламсүрэнгийн биед ослын улмаас үүссэн гэмтэл нь суудал ясны зүүн талбн суудал ясны цууралт, баруун бугалаг, зүүн гуяанд цус хуралтын зөөлөн эдийн няцралттай гэмтэл тогтоогдож байан. Энэ нь шүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэьтэр зэрэгт хамаарах ба энэ нь цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй хэсэг хугацааны дараа өөрөөр эдгэрэх боломжтой юм. Хохирогч Д.дуламсүрэн нь эмэгтэй хүний хувьд жирэмслэх цаашид хүүхэд төрүүлэх зэрэг асуудалд нөлөөлөхгүй, учир нь аарцаган дахь эрхтнүүдэд гэмтэл учруулаагүй болно. ....гэх мэдүүлэг, /хх-ийн 20-р ху/,

9.Шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №59 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:.

Хариулт 1: “ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ” -зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал. Иймд зам тээврийн осол мөн.

Хариулт 2: Жолооч М.Пүрэвсүрэн нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1. Нийтлэг үндэслэл 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв.

Хариулт 3: Явган зорчигч Д.Дуламсүрэн нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй гэж үзэв.

Хариулт 4: Жолооч М.Пүрэвсүрэн нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1. Нийтлэг үндэслэл 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтыг зөрчснөөс зам тээврийн осол гарах нөхцөл бүрдсэн гэж үзэв.....гэх дүгнэлт /хх-ийн 24-р ху/,

10.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн  № 261 тоот  хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ:

       1.Д.Дуламсүрэнгийн биед суудал ясны зүүн талын цууралт, баруун бугалга, зүүн гуяанд цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.         

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.......гэх дүгнэлт,  /хх-ийн 17-р ху/,

11. 2017 оны 08 сарын 17-ны өдрийн Шинжилгээ хийсэн дүгнэлт:

Тoyota Kluger маркийн 87-32 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ №01595932, арал №МНU280001948, сувдан цагаан өгөтэй,хаяг нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 7-р баг Ган зам 2-р гудамж, 1-р байр 51 тоотод оршин суугч Мягмарын Пүрэвсүрэнгийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл байна.

Тoyota Kluger маркийн 87-32 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2018 оны 06 сарын 3-нд техникийн хяналтын үзлэгт дахин орохоор мэдээллийн санд бүртгэгдсэн байна. Энэ нь техникийн хяналтын үзлэгт 2017 оны 06 сарын 30-нд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хуульд заасан хугацаанд шалгуулсан байна.

Тoyota Kluger маркийн тээврийн хэрэгсэл нь Япон улсад 2005 онд үйлдвэрлэгдсэн, Монгол улсад 2015 оны 12 сарын 14-ний өдөр импортлогдсон байна. Иймд зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь техникийн оношилгоонд хульд заасан хугацаандаа техникийн байдлаа шалгуулж “тэнцсэн” үнэлгээ авсан нь зам тээврийн осол гарахаас өмнө техникийн хувьд бүрэн, замын хөдөлгөөнд оролцож явсан байх үндэслэлтэй байна.

Тухайн автомашины хувьд зам тээврийн ослын дараа хйисэн техникийн үзлэгээр хөдөлгөөний аюулгүй байдал /осол/-д нөлөөлж болохуйц техникийн эд анги /тоормос, жолооны механизмын болон бусад холбогч эд ангиуд/-аас эвдэрч гэмтсэн, салсан эд анги тодорхойлогдсонгүй бөгөөд урд талын хамгаалалт /гупр/ -ын зүүн хэсэгт гадныбиетийн улмаас ул мөр үлдсэн байв. Автомашины ажлын тоормосны шингэн нь савандаа хэвийн хэмжээнд байв. .....гэх дүгнэлт,  /хх-ийн 29-30-р ху/,

12.Шүүгдэгч М.Пүрэвсүрэнгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 67-р ху/,захиргааны шийтгэл хүлээсэн болон эрүүлжүүлэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 66-р ху/, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, /хх-ийн 58-р ху/, хохирогч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх-ийн 21, 25, 32, 44-р ху/, шүүгдэгч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх-ийн 22, 26, 33, 45–р ху/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7-р ху/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, /хх-ийн 34-37-р ху/, .”Ашид билгүүн” ХХК-ний автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ, /хх-ийн 38-42-р ху/,эд мөрийн баримт хураан авсан тухай /хх-ийн 47-49-р ху/,Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7-р багийн засаг даргын тодорхойлолт, /хх-ийн 63-р ху/, шүүгдэгчийн тээврийн хэрэгслийг гэрчилгээ, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 64-65-р ху/, шүүгдэгчийн үл хөдлөх болох үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг эсэх лавлагаа /хх-ийн 68-71-р ху/, шүүгдэгчээс хохирогчид хохирол барагдуулсан талаархи баримт, /хх-ийн 78-83-р ху/ зэрэг болно.

 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Пүрэвсүрэн нь 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн 87-32 СЭҮ улсын дугаартай “Тоёота Клугер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д  “замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р баг “гурван мэргэд” хүнсний захын ард авто машины зогсоолд тээврийн хэрэгслээ байрлууах үедээ явган зорчигч Д.Дуламсүрэнг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.         

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргийн талаархи мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар татах тогтоол, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, хохирогч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, шүүгдэгч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл,  хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, ”Ашид билгүүн” ХХК-ний автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ, шүүгдэгчээс хохирогчид хохирол барагдуулсан талаархи баримт зэргээр шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг батлагдаж байх тул шүүгдэгч М.Пүрэвсүрэнг 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн 87-32 СЭҮ улсын дугаартай “Тоёота Клугер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р баг “Гурван мэргэд” хүнсний захын ард авто машины зогсоолд тээврийн хэрэгслээ байрлууах үедээ явган зорчигч Д.Дуламсүрэнг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  нь зүйтэй.

        Шүүгдэгч М.Пүрэвсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар № 01595932 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №236833 тоот жолоочийн үнэмлэх хураагдаж ирсэн, хэрэгт 87-32 СЭҮ дугаартай “Тоёота клугер”  маркийн тээврийн хэрэгсэл битүүмжлэгдсэн  болохыг тус тус дурьдах нь зүйтэй  байна.

Шүүгдэгч М.Пүрэвсүрэн нь үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохиролыг  төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзаж хуульд заасан торгох ял оногдуулах нь  зүйтэй.

          Хохирогч Д.Дуламсүрэн нь хүнээр асруулсны хөлсөнд 900.000 төгрөг,  Иргэний хуулийн 505-р зүйлийн 2-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2 сарын нөхөн төлбөр 480.000 төгрөг зэргийг нэхэмжилсэн боловч энэ талаархи нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхих нь зүйтэй. Мөн хэдийгээр хохирогч нь өмгөөлөгчийг сайн дурын үндсэн дээр өөрөө хүсч авдаг боловч хохирогчийн өмгөөлөгчийн хөлсөнд 1.000.000 төгрөг нэхэмжилснээс хэрэгт өмгөөлөгчид 700.000 төгрөг төлсөн гэх нотлох баримтын хүрээнд уг төлбөрийг гаргуулахаар тооцсон болно. Ингээд хохирогч нийт 1.427.680 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгчийн хохирогчид төлсөн гэх 1.150.000 төгрөгийг хасч үлдэх 277.680 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, цаашид гаргах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх  хохирогчийн эрхийг нээлттэй орхих нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.4-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2, 3, 36.8-р зүйлийн 1-д заасныг тус тус   удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Мягмарын Пүрэвсүрэнг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөнөөс хүний биед хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар шүүгдэгч Боржигон овогт Мягмарын Пүрэвсүрэнг 500 /таван зуун/ нэгжээр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан М.Пүрэвсүрэнгийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг  харгалзан 500 /таван зуун/ нэгжээр торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4 .Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Пүрэвсүрэнд мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч М.Пүрэвсүрэн нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.  

6. Иргэний хуулийн 505-р зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч М.Пүрэвсүрэнгээс 277.680 төгрөг гаргуулан хохирогчид олгож, үлдэх нэхэмжлэлийг хангахгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Эд мөрийн баримтаар №01595932 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №236833 тоот жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч М.Пүрэвсүрэнд буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2-р зүйлийн 1-д зааснаар хавтаст хэргийн 34-р хуудсанд авагдсан “эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн 87-32 СЭҮ дугаартай “Тоёота клугер” загварын  тээврийн хэрэгслийг эзэмшигч  буцаан олгосугай.

9.Шүүгдэгч М.Пүрэвсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

11.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос  хойш 15 хоногийн дотор тогтоолын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай. 

12.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

13.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, түүний өмгөөлөгч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

14.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1-р зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.НОЛХООСҮРЭН