Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 149/ШШ2024/00189

 

2024 оны 04 сарын 24 өдөр 149/ШШ2024/00189 Мандал сум

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: 1970 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг ******* ******* тоотод оршин суух, /*******, Утас:*******/ Дамбий Хорол овогт ******* ******* нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: 1968 онд төрсөн, 56 настай, эрэгтэй, Дархан-Уул аймгийн ******* ******* сумын 3 дугаар баг Санжинт ойчид гудамжны № тоотод оршин суух, /*******, Утас:, / Гучид овогт Сумъяадоржид холбогдох 113 толгой хонины үнэ 10,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Бямбажав, Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сувдаа, Хариуцагч О.Сумъяадорж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Бямбажав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд амьдардаг. Өөрийн танил тэрэгтийн давааны ар дор ойролцоо зусдаг Х.Мөнхбаатар, Д.Оюунчимэг нар 2023 оны дугаар сарын 13-ны өдөр манайд ирээд танай мал тарган сайхан байна. ******* *******д мал, мах олдохгүй хэцүү байгаа. Та малаа бөөнд нь зарах уу, зарвал хэдээр зарах уу гэж асуугаад 250,000 төгрөгөөр Улсын баяр өнгөрөөгөөд бөөнд нь төлбөр мөнгийг нь хийе гэж тохироод авахаар болсон. 2023 оны дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хооронд 113 хонь Х.Мөнхбаатар, Д.Оюунчимэг нар өөрийн машинаар зөөж авсан боловч 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төлбөрөө өгөхгүй болохоор нь хонио өгөхөө болиод авсан хонинуудынхаа мөнгийг нэхэмжилсэн боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл болох 10,250,000 төгрөгөө авч чадахгүй хохирч байна. Иймд Х.Мөнхбаатар, Д.Оюунчимэг нараас 10,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.Бямбажав шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие нь Х.Мөнхбаатар, Д.Оюунчимэг нараас хонины мөнгө 10,250,000 гаргуулахаар нэхэмжилсэн боловч О.Сумъяадоржоос дээрх мөнгийг нэхэмжлэх нь зөв юм байна гэж үзсэн. О.Сумъяадорж нь 5,000,000 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр миний дансанд шилжүүлж өгсөн учир үлдэгдэл 5,250,000 төгрөгөө О.Сумъяадоржоос нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч О.Сумъяадорж шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ... Л.******* нэхэмжилсэн 10,250,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг нь 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр түүний 53520049 тоот дансанд хийсэн. Үлдэгдэл 5,250,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхөө илэрхийлж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Бямбажав нь хариуцагч О.Сумъяадоржид холбогдуулан хонины үнэ 10,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд хариуцагч нь үлдэгдэл 5,250,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүх хуралдаанд бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.******* 10,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгийг төлж, үлдэх 5,250,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч О.Сумъяадорж төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 1 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Сумъяадоржоос Улсын тэмдэгтийн хураамжид 178,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Бямбажавт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.АЛТА