| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/04145/И |
| Дугаар | 184/ШШ2024/02724 |
| Огноо | 2024-05-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 184/ШШ2024/02724
2024 5 16 184/ШШ2024/02724
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би
Нэхэмжлэгч: “****** ББСБ” ХХК /РД: *****1/. Хаяг: *******
Хариуцагч: **** ***** /РД: *******/. Хаяг: С**********
Зээлийн гэрээний үүрэгт 1,085,672 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 6-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” ХХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд. Манай компанид хариуцагч нь зээл авах хүсэлт гаргаж, 2022 оны 01-р сарын 6-ны өдрийн 106639 тоот цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж, 2022 оны 7-р сарын 21-ний өдөр 350,000 төгрөгийг 8.7 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн. Хариуцагч зээлийн гэрээнд заасан төлбөрийг төлөхгүй өнөөдрийг хүрсэн байна. 2024 оны 3-р сарын 21-ний өдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 350,000 төгрөг, төлөх ёстой хүү 618,135 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 117,537 төгрөг, нийт 1,085,672 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “..хариуцагч 1,085,672 төгрөгийг 2024 оны 6-р сарын 25-ны өдөр 542,836 төгрөг, 2024 оны 7-р сарын 25-ны өдөр 542,836 төгрөгөөр төлж барагдуулах”-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “********” ХХК нь ****** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,085,672 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн “...хариуцагч 1,085,672 төгрөгийг 2024 оны 6-р сарын 25-ны өдөр 542,836 төгрөг, 2024 оны 7-р сарын 25-ны өдөр 542,836 төгрөгөөр төлж барагдуулах”-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,085,672 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн “...хариуцагч 1,085,672 төгрөгийг 2024 оны 6-р сарын 25-ны өдөр 542,836 төгрөг, 2024 оны 7-р сарын 25-ны өдөр 542,836 төгрөгөөр төлж барагдуулах”-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,606 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 15,303 төгрөгийг хариуцагчаас, 15,303 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ