Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 149/ШШ2024/00196

 

2024 оны 04 сарын 25-ны өдөр 149/ШШ2024/00196 Мандал сум

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг би, Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Юнескогийн гудамж-28 МПМ цогцолборт үйл ажиллагаа явуулаг, /РД:*******, утас:*******/ Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг ******* №71 тоотод оршин суух, /*******, Утас:*******, *******/ Боржигон овогт ******* ******* холбогдох 3,377,451 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 40139488 тоот гэрээ байгуулан 94110734 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан iphone14 254 GB утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2023 оны 05 дугаар сард Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болон үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний төлбөрт нийт 3,377,451 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Сарантуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие нь Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 3,377,451 төгрөгийг маргах зүйлгүй төлж барагдуулна. Ингэж төлөхдөө 2024 оны 05 дугаар сарын 25-нд 500,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-нд 500,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-нд 500,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-нд 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-нд 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-нд 377,451 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн 3,377,451 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Сарантуяа маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн 3,377,451 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Сарантуяа төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68900 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 34,450 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 34,450 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.АЛТА