Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 149/2024/00078/И |
Дугаар | 149/ШШ2024/00219 |
Огноо | 2024-05-13 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 149/ШШ2024/00219
*******0*******4 оны 05 сарын 13 өдөр 149/ШШ*******0*******4/00*******19 Мандал сум
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* дүүргийн 1 дүгээр хороо ******* гудамж ******* ******* тауэр 13 давхар 1306 тоотод үйл ажиллагаа явуулдаг, /РД:*******, Утас:*******, *******/ Инвескор хэтэвч ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* дугаар баг ******* №10******* тоотод оршин суух, /, Утас:99394*******08/ холбогдох
1,431,737.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Оролмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Б.Гантулга нь манай компанитай *******0************** оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 1*******190006******* дугаартай хэрэглээний зээлийн зориулалттай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Гэрээ байгуулагдсанаар зээлдэгч нь Цахим зээлийн эрх нээх гэрээний 1.3.******* дахь хэсэгт заасан Цахим зээл гэж Зээлдэгчийн ББСБ-д илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон. Эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" мөн 1.3.1******* дахь хэсэгт заасан Цахим покет гэж Аппликейшн дээр харилцагчийн үүсгэн удирдах тухайн харилцагчийн мөнгөн хөрөнгийн дүн болон гүйлгээний мэдээллийг агуулсан харилцагчийн цахим дансыг ашиглах, зээл авах эрх нээгдсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.4 дэх хэсэгт Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно хэмээн заасны дагуу Б.Гантулгын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Роскеt/ аппликейшний 7700000361 дугаартай зээлийн дансанд *******0************** оны 4 дүгээр сарын *******0-ны өдөр 8*******7,000 төгрөгийн зээлийн олголтыг хийсэн. Цахим зээлийн эрх нээх гэрээний *******.3 дахь хэсэгт ББСБ-аас санал болгох зээлийн хугацаа нь 14 хоног, 30 хоног, 60 хоног болон бусад гэсэн сонголттой байх ба зээлдэгч зээл авах тухай бүрд зээлийн хугацааг өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоно хэмээн заасан байдаг. Зээлдэгч Б.Гантулга нь *******0************** оны 4 дүгээр сарын *******0-ны өдөр 8*******7,000 төгрөгийн зээлийн хугацааг 30 хоног байхаар сонгож, зээлээр олгосон мөнгийг өөрийн Цахим покетын дансанд хүлээн авсан. Цахим зээлийн эрх нээх гэрээний онцлог нь зээлдэгч зээлийн гэрээний хүрээнд эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл болон үйлчилгээний төлбөр болох шимтгэлийг хугацаандаа төлсөн тохиолдолд зээлийн хүү төлдөггүй. Харин эргэн төлөлтийн хугацаандаа үндсэн зээл, шимтгэлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоногоос эхлэн зээлийг ашигласан хариу төлбөр болох хүү, түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээдэг. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, шимтгэлийг төлөх үүрэгтэй боловч зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессежээр, түүний хувийн аппликейшн дэх цэс рүү нь мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчсөн тул дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээл 8*******6,999.8 төгрөг, Шимтгэл 57,100 төгрөг, Үндсэн хүү 450,114.46 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 90,0**************.9 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбогдсон зардал 7500 төгрөг нийт 1,431,737.16 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Идэр шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Инвескор хэтэвч ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,431,737.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Б.Гантулга нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлсөн тул Инвескор хэтэвч ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлага болох 1,431,737.16 төгрөгөөс бүхэлд нь татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК нь Б.холбогдуулан 1,431,737.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******3 дугаар зүйлийн 1*******3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт заасныг баримтлан Инвескор хэтэвч ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,431,737.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК-ийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,857 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АЛТА
*******0*******4 оны 05 сарын 13 өдөр | Дугаар 149/ШШ*******0*******4/00*******19 | Сэлэнгэ аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Тус шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг би, Инвескор хэтэвч ББСБ-ХХК нэхэмжлэлтэй Б.Гантулга холбогдох тухай нэхэмжлэлийг *******0*******4 оны 01 сарын 30 өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ-ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
-
ҮНДЭСЛЭХ НЬ:
-
Нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ-ХХК нэхэмжилсэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч HEADER_ACTOR_RESPONDENT# - оны - сарын -ны өдөр төлсөн болох нь төлбөр төлсөн тухай баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авах үндэстэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 1*******3 дугаар зүйлийн 1*******3.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Инвескор хэтэвч ББСБ-ХХК нэхэмжлэлтэй Б.Гантулга холбогдох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагчаас - төгрөгийг, төсвөөс /Улаанбаатар хотын банкны - тоот данс/ - төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн - төгрөгийг төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ