Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 149/2024/00077/И |
Дугаар | 149/ШШ2024/00221 |
Огноо | 2024-05-13 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 149/ШШ2024/00221
2024 оны 05 сарын 13 өдөр 149/ШШ2024/00221 Мандал сум
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг би, Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Юнескогийн гудамж-28 МПМ цогцолборт үйл ажиллагаа явуулаг, /РД:*******, утас:*******/ Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг *******н №******* тоотод оршин суух, /*******, Утас:*******/ Өөлд овогт ******* ******* холбогдох 898,893 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Отгонням нь "Мобифинанс ББСБ"-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 140000656496 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, хугацаанд нь төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Н.Отгонням нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр сарын 2.1%-ийн хүүтэй 800,000 төгрөгийг зээлээр авсан ба 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр буцаан төлөх үүрэгтэй байсан боловч төлж барагдуулаагүй юм. Н.Отгонням нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Н.Отгоннямаас зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 646,583 төгрөг, зээлийн хүү 210260 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,050 төгрөг нийт 898,893 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Отгонням шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие нь Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 898,893 төгрөгийг маргах зүйлгүйгээр бүрэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн 898,893 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Отгонням маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн 898,893 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Отгонням төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,124 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н.Отгоннямаас 13,062 төгрөг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 13,062 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АЛТА