Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 147/ШШ2024/00103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 53 дугаар гудамжны 09 тоотод оршин суух Шануу овогт *******ын,

Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: ******* /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Энхсаруул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  Миний бие 1983-1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлийн “Таваар” бригадад үхэр сүрэг маллаж байсан. Намар орой үнээ тугаллавал тугалыг нь тэжээгээд хавар бяруу болохоор эр, охиноор нь ялгаад сууриудад тараадаг байсан. Энэ бүгд хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн байгаа боловч Нийгмийн даатгалын хэлтэс нь миний дэвтрийг зөрчилтэй байна, ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай гэсэн юм. Иймд миний 1983-1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлийн “Таваар” бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 11/60 дугаар лавлагаа (******* 1984-1986, 1988-1990 онуудад Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлийн “Таваар” бригадад малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичиглэл бүхий),

Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (******* 1984-1990 онуудад Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлийн “Таваар” бригадад малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичиглэл бүхий), гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлийн “Таваар” бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Шануу овогт ******* нь 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлийн “Таваар” бригадад малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 11/60 дугаар лавлагаа (******* 1984-1990 онуудад Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлийн “Таваар” бригадад малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичиглэл бүхий),

Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (******* 1984-1990 онуудад Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлийн “Таваар” бригадад малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичиглэл бүхий),

5. Гэрч Д.Б-ын шүүхэд өгсөн: “... ******* нь 1981 онд цэрэгт яваад 1984 оны хавар цэргээс халагдаж ирээд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлийн Таваар бригадад үхэр маллаж байсан. Батжаргал нь нэгдэл таран тартал тасралтгүй үхрээ л дагнан маллаж байсан хүн. Нэгдэл нь 1991 онд хувьчлагдсан. Би 1972-1991 онуудад Таваар бригадын мал зүйчээр ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ” гэх мэдүүлэг,

6. Гэрч Н.Дийн шүүхэд өгсөн: “...******* нь 1981 онд цэрэгт яваад 1984 оны хавар цэргээс халагдаж ирээд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлийн Таваар бригадад үхэр маллаж байсан. Батжаргал нь нэгдэл таран тартал тасралтгүй үхрээ л дагнан маллаж байсан хүн. ******* нь моринд сайн, малд нүдтэй, хар ажилд их сайн, хийхгүй юм байхгүй сайн залуу байсан. Би 1972-1990 онуудад Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлийн Таваар бригадад үхэр маллаж байсан. *******тай нэг суурьт, нэг бригадад хамт үхэр маллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 7. Иймд Шануу овогт *******ын 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлийн “Таваар” бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан Шануу овогт *******ын 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлийн “Таваар” бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           П.БОЛОРМАА