| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00104/И |
| Дугаар | 132/ШШ2024/00153 |
| Огноо | 2024-04-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 132/ШШ2024/00153
| 2024 04 11 | 132/ШШ2024/00153 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: С.Б-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.Б-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Сургалтын төлбөр 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах тухай 132/2024/00104/и индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний ээж Л.С******* эцэг Ж.Б*******той 2004 онд гэр бүл болж хүү намайг 2005 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрүүлсэн. Аав, ээж хоёр маань олон жил хамт амьдраагүй бөгөөд намайг 1 настай байхад салж тусдаа амьдарсан. Түүнээс хойш би ээж Л.Солонгын асрамжид 18 нас хүртлээ амьдарч ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд 2023 оны 9 дүгээр сараас МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуульд багш биологийн боловсрол мэргэжлээр суралцаж байна. Миний ээж Л.С******* намайг өсгөхдөө эцэг Ж.Б*******оос хүүхдийн тэтгэлэг гэж авч байгаагүй. Одоо оюутны сургалтын төлбөрийн 2,800,000 төгрөгийг өөрөө төлөөд байна. Намайг ээж минь ганцаараа өрх толгойлж тэтгэж, тэтгэн өсгөн хүмүүжүүлж өдий хүргэсэн. Гэтэл би аавын хайр халамж, ямарч тусыг үзээгүй тул ээжийгээ маш их хайрлаж өрөвддөг.
Иймд оюутны сургалтын төлбөрийн 2,800,000 төгрөгийг аав Ж.Б*******оос гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б******* нь хариуцагч Ж.Б*******ид холбогдуулан 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ж.Б******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч С.Б*******гийн нэхэмжлэлийн шаардлага 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг хариуцагч Ж.Б******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 29,939 /хорин есөн мянга есөн зуун гучин ес/ төгрөг, хариуцагчаас 29,939 /хорин есөн мянга есөн зуун гучин ес/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА