| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00152/И |
| Дугаар | 132/ШШ2024/00160 |
| Огноо | 2024-04-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 132/ШШ2024/00160
| 2024 04 17 | 132/ШЗ2024/00160 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: М.С-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.Д-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 740,000 /долоон зуун дөчин мянга/ төгрөг гаргуулах тухай 132/2024/00151/И индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.С******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “М.С******* миний бие А.Д*******д холбогдуулан 740,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Уг нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авах эрхтэй гэжээ.
М.С******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг батлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.М.С*******ийн нэхэмжлэлтэй, А.Д*******д холбогдох 740,000 /долоон зуун дөчин мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч М.С******* нэхэмжлэлээ татан авсныг баталсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,310 /хорин хоёр мянга гурван зуун арав/ төгрөгийг Төрийн сангаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Нэхэмжлэгч нь энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
4.Энэхүү захирамжид зохигч гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА