Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 00118

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
хохирогч Л.*******,
шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******ид холбогдох 17150000710006 дугаартай, 132/2017/0109/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Энжое” хэвлэх үйлдвэрт хэвлэгч ажилтай, ам бүл 1, ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг Жаргалант барилгын 36-6-1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн ******* /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар:
Ц.******* нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ 2017 оны 08 дугаар сарын 05-ны шөнө ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Шинэ хорооны 4-03 тоотод оршин суух иргэн Л.*******гийн Байшингийн цонхоор нэвтэрч эд зүйлс хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******ийн мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээж үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.******* мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг Шинэ хороо 04-03 тоотод оршин суух өөрийн орон гэрт маань байшингийн вакум цонхыг хагалаад гэрийн хойморт байсан Сансар кабелын хүлээн авагч төхөөрөмж хулгайд алдагдсан байсан. Ц.******* нь цонхыг маань шиллэж өгсөн. Мөн Сансар кабелын
хүлээн авагчийг буцааж өгч хохирол төлбөргүй болсон. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх мэдүүлэг,
17150000710006 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Гэрч Ц.*******ийн өгсөн:.. Миний төрсөн дүү болох ******* нь 2017 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутагт оршин суух иргэн *******гийн гэрт орж гэрт нь байсан Сансар кабелын хүлээн авагч төхөөрөмжийг хулгайлсан байна. Тэр талаар сүүлд буюу 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ******* аймгийн цагдаагийн байгууллагаас надад хэлсэн. Энэ асуудлын дараа өөрийн төрсөн дүүтэйгээ уулзаж ярилцсан. Тухайн үедээ өөрийн ухаангүй явж байгаад ийм асуудлыг гаргасан юм шиг байна лээ. Мөн нэмж хэлэхэд ******* гэх хүний төрсөн хүү болох Мөндлөө гэх залуу л миний дүүгийн утсыг авчихсан юм шиг байгаан тэгээд утсаа авах санаатай очоод эзгүй болохоор нь цонхыг нь хагалаад яриад байгаа хүлээн авагч төхөөрөмжийг нь авчихсан гэсэн. Одоо хүлээн авагч нь дүүд маань байгаа гэх мэдүүлэг /хх-17-18 тал/, Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-5 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-06-10 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32-33 тал/ болон бусад хувийн байдлын талаархи нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав. Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв. Шүүгдэгч Ц.******* нь 2017 оны 08 дугаар сарын 05-ны шөнө ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Шинэ хорооны 4-03 тоотод оршин суух иргэн Л.*******гийн Байшингийн цонхоор нэвтэрч эд зүйлс хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Л.*******, гэрч Ц.******* нарын мэдүүлэг хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, учирсан хохирлын талаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотловол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч Ц.*******ийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийн үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид 570000 төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн байцаалтын шатанд хохирлыг төлж барагдуулснаар хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.
Шүүгдэгч Ц.******* нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан
байх тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. ******* овогт *******гийн *******ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2015 оны шинчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Ц.*******ийг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.
3. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүйг болохыг тус тус дурьдсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН