Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2023/0616

 

 

 

 

 

   2023          08          10                                     128/ШШ2023/0616

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням би даргалж,  шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М******* ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б*******

Хариуцагч: З,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, Т.О******* нарын хоорондын “М, 2018 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн тушаал болон Төмөр ын тээврийн хяналтын  албаны Төмөр ын тээврийн ын хяналтын улсын байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн  дугаартай дүгнэлтийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О*******, Б.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М******* нь нэхэмжлэлийн шаардлагаа М, 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн тушаал болон Төмөр ын тээврийн хяналтын албаны Төмөр ын тээврийн ын хяналтын улсын байцаагчийн 2018 оны  5 дугаар сарын 21-ний өдрийн  дугаартай дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах гэж тодорхойлж байгаад М, 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн тушаал болон Төмөр ын тээврийн хяналтын  албаны Төмөр ын тээврийн ын хяналтын улсын байцаагчийн 2018 оны  5 дугаар сарын 21-ний өдрийн  дугаартай дүгнэлтийг тус тус  хууль бус байсан болохыг тогтоолгох гэж өөрчилжээ.

2. Түүний шалтгаанаа манай компанид олгосон салбар ын объектын гэрчилгээний хугацаа нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 3 жилийн хугацаатай байсан. Түүний дагуу объектын гэрчилгээний хүчинтэй хугацаа 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөр дуусгавар болсон байна. Мөн бидний объектын гэрчилгээг хүчингүй болгосон үндэслэлд холбогдох газрын маргаан шийдвэрлэгдсэнтэй холбоотой бид шинээр объектын гэрчилгээ авсан. Иймд одоогийн байдлаар маргаан бүхий захиргааны актууд болон тэдгээрийн дагуу хүчингүй болсон объектын гэрчилгээний хугацаа дуусгавар болсон, хэрэгжсэн байдалтай байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.3-т "захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох" гэж заасан. Дээр дурдсан маргаан бүхий захиргааны актууд нь хэрэгжиж дууссан. Иймд бид тэдгээр актуудыг хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Ингэснээр бидний Дагнасан хэрэглээний салбар ын объектын гэрчилгээг захиргааны байгууллага, албан тушаалтнууд хууль бусаар хүчингүй болгосон, бид ямар нэгэн байдлаар ын дүрэм, журам зөрчиж байгаагүй болохыг тогтоолгож,  нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

3. Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

Манай компанид 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр дугаартай объектын гэрчилгээ олгогдсоноос хойш эрх бүхий байгууллагаас тус гэрчилгээг түдгэлзүүлж байгаагүй тул уг гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдээгүй,

Манай компанийн гэрчилгээг  хүчингүй  болгох хууль заасан үндэслэл бүрдээгүй тул тус дүгнэлт үндэслэлгүй, хууль бус,

Төмөр ын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээг хүчингүй болгосноор манай компанийн ын дагнасан салбар ыг ашиглах, өөрийн , талбайд ачаа тээш, вагон, чингэлгийг тээвэрлэхэд бэлтгэх, ачих, буулгах, хадгалах үйлчилгээ үзүүлэх эрх зөрчигдөөд байна гэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Сайдын тушаалд үндэслэхдээ Төмөр ын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6, Төмөр ын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журмын 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.8 дахь заалтуудыг үндэслэл болгосон. Эдгээр нь объектын гэрчилгээг Сайд хүчингүй болгоно гэсэн агуулгатай, хариуцагч болох сайдад бүрэн эрх олгосон утга агуулгатай заалт байгаа.

Төмөр ын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журмын 6 дугаар зүйлийн 6.1.3, 6.2 дахь заалтуудыг мөн үндэслэл болгосон. Эдгээр нь объектын гэрчилгээг түдгэлзэх үндэслэл болон түдгэлзэх шийдвэрийг хэн гаргах вэ гэсэн агуулгатай заалт байгаа. Уг журмын 6 дугаар зүйлийн 6.4, 6.4.3 дахь заалтуудыг үндэслэл болгосон нь яг объектын гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалттай заалтууд байдаг. 6 дугаар зүйлийн 6.4 дээр гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийг заадаг. 6 дугаар зүйлийн 6.4.3 дээр гэрчилгээг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй бол гэж заасан байдаг тул 2 нөхцөл шаардаж байгаа. 1 дүгээрт тухайн объектын гэрчилгээг түдгэлзүүлсэн байх, 2 дугаарт түдгэлзүүлсэн хугацаанд тавьсан шаардлагыг биелүүлээгүй байвал тухайн объектын гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болно гэж заасан.

Иймд М******* ХХК-ийн эзэмшиж байгаа гэрчилгээг түдгэлзүүлсэн үү? түдгэлзүүлсэн хугацаанд шаардлага тавьсан уу? тухайн шаардлагыг М******* ХХК  биелүүлээгүй юу? гэдэг асуудлуудад дүгнэлт өгнө. Тухайн нөхцөлүүд хангагдвал тушаал үндэслэлтэй. Хангагдахгүй бол объектын гэрчилгээг хууль бусаар хүчингүй болгожээ гэдэг дүгнэлтэд хүрнэ. 

Бидний зүгээс эдгээр үндэслэлүүдийн аль нь ч хангагдаагүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл Зам тээврийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 43 дугаартай тушаалаар объектын гэрчилгээг түдгэлзүүлсэн гэх боловч 2018 онд М******* ХХК-д олгосон гэрчилгээ биш, 2014 онд олгогдож байсан объектын гэрчилгээг түдгэлзүүлсэн. Ингэж түдгэлзүүлснээ компанид огт мэдэгдэхгүй байж байгаад 2018 онд шинээр объектын гэрчилгээ олгосон. Олгосныхоо дараа өмнөх гэрчилгээг чинь түдгэлзүүлсэн тул гэсэн үндэслэлээр 2018 оны гэрчилгээг хүчингүй болгодог. Иймд 2018 оны гэрчилгээг түдгэлзүүлсэн шийдвэр байхгүй. 

2016 оны 43 дугаартай тушаалаар 2014 оны гэрчилгээг түдгэлзүүлж байсныг компанид огт мэдэгдэж байгаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу тухайн актыг хүчин төгөлдөр гэж үзэхгүй.

1 дүгээр хавтаст хэргийн 92 дугаар талд Шүүх хуралдааны тэмдэглэл байгаа. Үүн дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М******* тайлбарт “...өмнө дурдсан, удаа дараа сануулж байсан талаар улсын байцаагчийн шаардлага зэрэг нотлох баримтыг хүргүүлэх гэсэн боловч, М******* ХХК-ийн хаягийг олоогүй” гэсэн байдаг.

Төмөр ын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журмын 6 дугаар зүйлийн 6.4.3-т гэрчилгээ түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй бол гэж заасан. Гэтэл гэрчилгээг ямар хугацаанд түдгэлзүүлсэн бэ? гэдэг нь тодорхойгүй. Сайдын 2016 оны А/43 дугаартай тушаалаар гэрчилгээг түдгэлзүүлсэн хугацааг М******* ХХК болон Г******* ХХК, иргэн С.Б******* нарын хооронд үүссэн маргааныг шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл хугацаанд түдгэлзүүлсүгэй гэж заасан. Шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл гэдэгт хугацаа нь тодорхой бус хугацаа тул үүнийг хугацаа заасан гэж үзэх боломжгүй. Мөн энэхүү шийдвэр гарах үед захиргааны хэргийн шүүх дээр ямар нэгэн маргаан байхгүй байсан. Дурдаад байгаа маргаан 2016 оноос хойш 2019 онд үүссэн байхад үүсээгүй маргааныг шүүхээр маргаан эцэслэгдэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй гэж зааж байгаа нь хугацааны хувьд ойлгомжгүй. Энэ хугацаанд бид зөрчил арилгуулах шаардлага өгөөд үүнийг хангаагүй, биелүүлээгүй гээд байгаа нь ямар хугацаа яриад байгаа нь тодорхой биш тул Захиргааны актын утга, агуулга тодорхой байх гэсэн ерөнхий шаардлагыг хангахгүй байна. 

Зам тээврийн яамны улсын байцаагч С.М******* 1 дүгээр хавтаст хэргийн 33 дугаар талд байгаа дүгнэлттэй бид маргаж байгаа. Дүгнэх хэсэг дээр “ дээрх г******* ашиглалтын маргааны талаар Нийслэл дэх захиргааны хэргийн шүүх хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд одоогоор шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй. 2018 оны 5 дугаар сар хүртэл г******* эзэмшлийн маргаантай хэвээр байна” гэсэн байдаг. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Тусгай архивын 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн албан бичгээр, хэрэг үүсгэсэн захирамжийг 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гэж ирүүлсэн. Иймд үүнээс хойш түдгэлзүүлэх ёстой байсан зүйлийг өмнө нь түдгэлзүүлээд ойлгомжгүй байдал үүсгээд байгаа. 

Улсын байцаагч С.М******* дүгнэлтийн яагаад түдгэлзүүлээд байгаа тодотгол хэсэг дээр Нийслэлийн С дүүргийн Газрын албанаас Төмөр ын тээврийн тухай хууль болон холбогдох журмыг зөрчиж У хувь нийлүүлсэн нийгэмлэгийн эзэмшил, ын хориг хашаан дотор г*******тай давхцуулж олгосон гэх нэгж талбарыг дайрч байна гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл М******* ХХК-ийн г******* Г******* ХХК-ийн г*******тай давхцан дайрч байна гэсэн байна. Сонгино хайрхан дүүргийн Газрын алба холбогдох хууль тогтоомжийг зөрчиж олгосон г******* гээд байгаа. Г******* аваад байгаа Г******* ХХК-д хууль зөрчиж г******* олгосон байна гээд М******* ХХК-д буруу байхгүй, Г******* ХХК болон С дүүргийн Газрын албаны буруу гэдгийг дүгнэлтдээ бичээд, М******* ХХК-ийн объектын гэрчилгээг түдгэлзүүлье гэсэн байдаг. С дүүргийн Газрын албанаас Г******* ХХК-д манай объектын гэрчилгээтэй давхцуулж г******* олгосонтой холбоотой бид шүүхээр маргаж ялсан.

Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа М******* ХХК-ийн ын үйл ажиллагааг таг зогсоох компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа асуудал байхад нэг ч удаа биднээс тайлбар аваагүй. Ингэж шийдвэр гаргасан нь шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн, бодит нөхцөл байдлыг Г******* ХХК, С дүүргийн Газрын албаны буруу гэдгийг мэдэж байгаа мөртөө тухайн компанид давуу нөхцөл байдал олгосон, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан гэж хардаг. С.М******* гэх байцаагч нь ажлаа өгчихсөн байгаа учраас түүнтэй холбогдуулан цагдаа сэргийлэхээр гомдол гаргаж яваагүй. 

Бид яагаад хууль бус байсныг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бэ? гэвэл 2018 оноос 2021 он буюу 3 жилийн хугацаатай гэрчилгээ олгосон, өөрсдөө хүчингүй болгосон. Бид үүнийг нь хүчингүй болгуулъя, эрхээ сэргээлгэе гээд газрын маргаанаа шийдвэрлүүлэх гэсээр байтал 2021 он дууссан. Яаманд хандаад та нар манай гэрчилгээг газрын маргаантай гээд хүчингүй болгосон, бид маргаанаа ялчихлаа, бид хохирлоо, одоо гэрчилгээг сэргээгээд өгөөч гэсэн хүсэлтийн дагуу 2023 онд сэргээж өгсөн. Одоо бид объектын гэрчилгээтэй байгаа боловч яагаад маргаж байна вэ гэвэл 2018-2021 оны гэрчилгээг хүчингүй болгочихоор энэ хугацаанд манай компани тухайн газрыг ашиглах, үйл ажиллагаа явуулах, объектын гэрчилгээнийхээ дагуу эрхээ хэрэгжүүлэх ёсгүй байсан юм шиг харагдаж байгаа. Биднийг хууль зөрчиж объектын гэрчилгээгээ хүчингүй болгуулсан юм шиг дүгнэлт гарсан дараа нь объектын гэрчилгээ авахад өмнө хууль зөрчиж байсан, одоо ч ингэнэ, дараа нь хэн нэгэнд давхцаж г******* олгох үед объектын гэрчилгээг чинь өмнө хүчингүй болгож байсан юм чинь одоо ч гэсэн хүчингүй болгоно гэх мэт нөхцөл байдал үүсэх вий гэсний үндсэн дээр үүнийг илт хууль бус байсан болохыг тогтоолгох гэж байгаа. 

Мөн хууль бус байсан болохыг тогтоосноор хохирлоо нэхэмжлэх асуудал яригдана. Иймд тухайн захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү гэв.  

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байцаагчийн дүгнэлтийг дурдсан асуудлаар байцаагч дүгнэлт гаргасан. Байцаагч дүгнэлтээ ажлын хэсэгт оруулахад ажлын хэсэг буюу Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах газраас гэрчилгээг түдгэлзүүлье гэсэн санал гаргасан.

Нэхэмжлэгч талаас огт мэдэгдээгүй мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгдээгүй гэдэг байдлаар тайлбарлаж байна. Байцаагч албан шаардлагатай тухайн үед ажиллаж байсан гүйцэтгэх захирал 6 дугаар сарын 12-нд нь танилцав гэсэн баримт хавтаст хэрэгт байгаа. Энэхүү албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд журмын дагуу цуцлах буюу хүчингүй болгох арга хэмжээг авна гэдгийг анх танай гүйцэтгэх захиралд мэдэгдсэн. Иймд оролцоог хангаагүй гэдэг асуудал энд яригдахгүй гэж үзэж байна.

Анх хүчингүй болгоно гэж маргаж байсан бол газрын маргаан эцэслэн шийдвэрлэгдсэнтэй холбоотой  хууль бус байсан болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тайлбарлахдаа энэхүү маргаантай хугацаанд, г******* олгох эрх бүхий этгээдээс г******* эзэмших эрхийн гэрчилгээ олгочихсон байх вий гэж тайлбарлаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна. Иргэн, аж ахуйн нэгжээс зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах ёстой байдаг учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн гэрчилгээг хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 120 дугаар “Төмөр ын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам”-ын 6 дугаар зүйлд заасан үндэслэлүүдийг баримталж гаргасан.

Объектын гэрчилгээ олгоход үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, өмч хувьчлалын шийдвэр, түрээсийн гэрээ болон бусад шаардлагатай баримт бичгүүд байхыг заавал шаарддаг. Газрын гэрчилгээ нь байж байж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авдаг.

Тухайн 2014 онд М******* ХХК-ны эзэмшиж байсан г******* дээр Г******* ХХК тай газрын давхцал үүссэн учраас хуулийн дагуу объектын гэрчилгээг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Төмөр ын тээврийн тухай хууль дээр ын хяналтын улсын байцаагч нь гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх санал гаргах эрхтэй байдгийн дагуу улсын байцаагчийн дүгнэлт гарч тухайн гэрчилгээг түдгэлзүүлсэн гэв. 

ҮНДЭСЛЭХ нь

1. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч М******* ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр дугаартай “Салбар барих, өргөтгөх, техникийн нөхцөлийн дүгнэлт” гаргуулж,

2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр уг ажлыг гүйцэтгэж дуусган 14/068/08 дугаар “Салбар ыг байнгын ашиглалтад оруулах, , барилгын ажлыг хүлээн авах тухай дүгнэлт”-ээр ашиглалтад оруулж,

 “Салбар арчлалтын гэрээ”-г “У ” ХНН-ийг төлөөлж ын 2 дугаар ангийн даргатай 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулж,

М******* ХХК-д Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Төмөр ын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын О-1-2 код бүхий дугаар гэрчилгээг авчээ.

3. Зам, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Объектын гэрчилгээг хүчингүй болгох тухай тушаалаар нэхэмжлэгч компанийн ын объектын гэрчилгээг хүчингүй болгожээ.

4. Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл анх М******* ХХК-д  ын  тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээг 2014-2017 он хүртэл 3 жилийн хугацаатайгаар олгож,

Зам, тээврийн яамны Улсын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 38-07-068/57 дугаартай бусдын эзэмшил газрыг чөлөөлүүлэх албан шаардлагыг 2016 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр захирал Д.Баатарт танилцуулан,

2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 43 дугаар тушаалаар ... ын тээврийн улсын байцаагчийн 2016 оны дугаар дүгнэлтээр объектын гэрчилгээг түдгэлзүүлэх саналын дагуу М******* ХХК-д 2014 онд олгосон ын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын  гэрчилгээг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэж,

Үүний дараа М******* ХХК-д Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Төмөр ын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын О-1-2 код бүхий дугаар гэрчилгээг дахин олгосон атлаа 

Зам, тээврийн хөгжлийн яамны Улсын байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай дүгнэлтээр: ...г******* ашиглалтын маргааны талаар шүүхэд хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд одоогоор шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй, түүнчлэн М******* ХХК нь ын тээврийн хяналтын Улсын байцаагчийн 2015 оны дугаартай албан шаардлага, тус яамны  Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 07/852 тоот албан бичгээр хүргүүлсэн үүрэг даалгаврын хамт биелүүлээгүй, г******* эзэмшлийн маргаантай хэвээр байна.... шүүхээс маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл 2018 онд тус яамнаас олгосон /код 0-1-2/, № дугаартай  гэрчилгээг хүчингүй болгох саналын дагуу Зам, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Объектын гэрчилгээг хүчингүй болгох тухай тушаалаар нэхэмжлэгч компанийн ын объектын гэрчилгээг хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгч М******* ХХК-аас “...манай компанид 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр дугаартай объектын гэрчилгээ олгогдсоноос хойш эрх бүхий байгууллагаас тус гэрчилгээг түдгэлзүүлж байгаагүй, уг гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдээгүй...” гэж, хариуцагчаас ...М******* ХХК нь ын тээврийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны дугаартай албан шаардлагыг биелүүлээгүй, мөн өөрийн ашиглах эрх бүхий г******* гэдгээ нотлох ямар нэг баримт ирүүлээгүй...” гэж маргажээ.

Зам, тээврийн сайдын  2012 оны 102 дугаар тушаалаар батлагдсан Төмөр ын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журмын 6.4.3-д гэрчилгээг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй бол гэрчилгээг хүчингүй болгохоор, Төмөр ын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн  10.1.6-д ын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох гэж зааснаас үзвэл хариуцагч захиргааны байгууллагад Төмөр ын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох эрхийг хуулиар олгосон байна.

5. Гэвч дээрх хууль журмын заалтуудыг тухайн тохиолдолд холбогдуулан үзвэл Зам, тээврийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 43 дугаар тушаалаар ... ын тээврийн улсын байцаагчийн 2016 оны дугаар дүгнэлтээр объектын гэрчилгээг түдгэлзүүлэх саналын дагуу М******* ХХК-д 2014 онд олгосон ын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэж, түдгэлзүүлсэн нөхцөл байдал арилаагүй байхад дахин гэрчилгээ олгож түүнийгээ мөн өмнөх түдгэлзүүлсэн үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.

6. Төмөр ын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “салбар ” гэж сэлгээний болон ачих, буулгах ажил хийх зориулалтаар ын шугам болон өртөөний аас салбарлаж тавьсан ыг мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Энэ хуулиар өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүйгээр ын тээврийн бүх төрлийн үйл ажиллагааг зохицуулна гэж зааснаас үзвэл ын зурвас г******* болон улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой суурь бүтцээс бусад ын объект, салбар болон дагнасан хэрэглээний нь өмчийн аль ч төрөл, хэлбэрийн байж болохоор зааж, ын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг улсын байцаагчийн дүгнэлтээр түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар эрх бүхий байгууллагад санал оруулж шийдвэрлэхээр заажээ.

7. Нэхэмжлэгч М******* ХХК нь Төмөр ын тээврийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-д ын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх гэж зааснаар ын тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй байх тул мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч" гэдэгт ын тээврийн аюулгүй байдлыг хангаж, ын тээврийн тухай хууль тогтоомж, ын тээврийн нийтлэг багц дүрэмд заасны дагуу тээвэрлэлтийг зохион байгуулах үүрэг бүхий суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч, нийтийн болон дагнасан хэрэглээний , талбай эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн хамаарна гэж заасан этгээд байна.

8. Мөн Төмөр ын тээврийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай дүгнэлт болон бусад эрхийн актаар нэхэмжлэгч компанид 2018 онд олгосон дугаартай объектын гэрчилгээг түдгэлзүүлж байгаагүй,

 9. Зам, тээврийн сайдын 2012 оны 120 дугаар тушаалаар батлагдсан Төмөр ын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим, объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журмын 6.4.3-д Гэрчилгээг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй бол гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзэхээргүй байна.

10. Нөгөөтэйгөөр Зам, тээврийн яамны Улсын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 38-07-068/57 дугаартай албан шаардлагад дурдсан ...М******* ХХК-ийн салбар ын чиглэл болон г******* ашиглалтын байршлыг шалгахад Г******* ХХК-ийн эзэмшлийн г******* луу захын шугамаас10.3м-30.9м урттай орсон гэх газрын маргаан нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр 2022 оны 11 дүгээр сард эцэслэн шийдвэрлэгдэж,

 Төмөр ын тээврийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д “Төмөр ын зурвас г*******т энэ хуулийн дагуу тогтоосон дэглэмд зааснаас бусад ажил, үйлчилгээ эрхлэхийг хориглоно” гэж,

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу маргаан бүхий г******* зөвхөн ын үйл ажиллагаа зөвшөөрөгдсөн. Харин бусад үйлдвэрлэл, үйлчилгээ зөвшөөрөгдөөгүй байна.

11. Төмөр ын тээврийн тухай хуулийн  9 дүгээр зүйлийн 9.1.3-д ын байгууллагад ашиглуулах зурвас газрын хэмжээ, хугацаа, нөхцөлийг тогтоох нь Засгийн газрын бүрэн эрх байхаар заажээ.

12. Иймд ын зурвас г*******т г******* ашиглуулах бүрэн эрх нь Засгийн г*******т байна. Төмөр ын тээврийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.10-д “Төмөр ын зурвас газраас гаднах аюулгүйн бүсэд г******* эзэмшүүлэх, ашиглуулах, аливаа үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг ... Засаг дарга аюулгүй байдлын талаар гаргасан зөвлөмж, дүгнэлтийг харгалзан Төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн олгоно” гэжээ.

13. Иймд дүүргийн Засаг даргад маргаан бүхий г*******т г******* эзэмших эрх олгох бүрэн эрх хуулиар олгогдоогүй, “Г*******” ХХК-д г******* эзэмших эрх олгох тухай Засаг даргын захирамжууд нь  илт хууль бус тул тус компанид анхнаасаа г******* эзэмших эрх үүсээгүй,

Нэхэмжлэгч компани нь газрын маргаантай асуудлыг шийдвэрлэхээр шүүхийн маргаантай байхад түүнийг газрын маргаантай асуудлаа шийдвэрлээгүй гэж үзэж тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх болон хүчингүй болгох үндэслэлгүй байна.

14. Харин М******* ХХК-ийг төмөр ын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээгээр салбар ын үйл ажиллагаа явуулж байгааг хууль нийцсэн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгааг дурдах нь зүйтэй.

15. Зам, тээврийн  хөгжлийн яамнаас М******* ХХК-д дагнасан хэрэглээний , талбайн ын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаагаар олгож, өмнөх 2018 онд олгосон зөвшөөрлийн үйлчлэлийн хугацаа нэгэнт дууссан байх тул  Зам, 2018 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн тушаал болон Төмөр ын тээврийн хяналтын албаны Төмөр ын тээврийн ын хяналтын улсын байцаагчийн 2018 оны  5 дугаар сарын 21-ний өдрийн  дугаартай дүгнэлтийг тус тус хууль бус байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3, 106.3.12 дах хэсэгт заасныг удирдлага болгох

 

          ТОГТООХ нь:

 

1.Төмөр ын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 10 дугаар зүйлийн 10.1.6, 16 дугаар зүйлийн 16.1.3, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Зам, 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн тушаал болон Төмөр ын тээврийн хяналтын  албаны Төмөр ын тээврийн ын хяналтын улсын байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн  дугаартай дүгнэлтийг тус тус  хууль бус байсан болохыг тогтоосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Д.ЧАНЦАЛНЯМ