Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 142/шш2024/00579

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: ************** Цагаан овоод оршин суух, *******,*******-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Их залуу баг, толгод 28-03 тоотод оршин суух, *******,*******-д холбогдох

            Газрыг хууль бус эзэмшил, ашиглалтаас албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, шударга эзэмшигчээр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

            Хариуцагч: *******,

            Хариуцагчийн өмгөөлөгч *******,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан Газрыг хууль бус эзэмшил, ашиглалтаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

            ******* нэгж талбарын дугаартай, дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй газрын хууль ёсны өмчлөгч нь ******* би бөгөөд энэ газар дээр ******* нь 2020 оноос хойш хууль бусаар оршин сууж байгаа бөгөөд газрыг минь чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

            2.Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч ******* би нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, хариу тайлбар гаргаж байна. О аймаг, Б-Ө сум, ********баг, *** дугаар гудамжны 03 тоот байршилтай, 800 метр квадрат талбайтай газар нь зөвхөн *******ын газар ч биш гэрчилгээн дээр нь 2 хүний өмчлөл буюу **** гэх хүний өмчлөл байгаа бөгөөд , ******* нэхэмжлэх эрхээ олгосон эсэх нь тодорхойгүй байна. Би тус шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд, нэхэмжлэл дээрээ болсон зүйлсийг дэлгэрэнгүй бичсэн тул хариу тайлбартаа давтаж бичих шаардлагагүй гэж үзэж байна. Би энэ шударга эзэмшигч бөгөөд хууль ёсоор амьдарч байгаа хүн. Иймд *******ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            3.Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* би 2020 оны 08 дугаар сарын дундуур газар худалдаж авна гэдэг зар тавьсан байсан чинь гэх хүн над руу залгаад танайх газар авах гэж байгаа юм уу надад зарах газар байгаа гэхээр нь би Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 28-3 тоотод очиж газар үзсэн. Уг газар нь 2 тал хашаатай урд хэсгээр муу фанераар хаачихсан байдалтай газар байсан тухайн үед би эхнэр бид хоёр 2020 оны 08 сарын 17-ны өдөр очсон ба , нөхөр нар ирээд надад “энэ газар манай дүү ын газар байгаа юм, эхнэр нь Солонгост явж байгаа, удахгүй 10 сард ирнэ, ковид гээд хойшлогдоод байгаа юм, ирэхээр нь бид хоёр та нарт газрыг чинь шилжүүлээд өгнө, ямар нэгэн асуудал байхгүй” гэж хэлэхээр нь итгээд газрыг нь 6,500,000 төгрөгөөр газрыг худалдаж авахаар тохирсон. , нар тухайн үед бид хоёроос 3,500,000 төгрөгийг Хаан банкны 5094107607 тоот ийн данс руу шилжүүлж аваад бид хоёрт иргэний үнэмлэхээ канондож өгөөд мөнгө авсан талаар бичиж өгсөн. Бид хоёр газар дээрээ хашаа бариад, 9*10 метр харьцаатай нэг давхар амины орон сууцыг нам даралтын зуухны хамт барьж, 6*7 харьцаатай машины граш барьсан, би эдгээрийг барих бүртээ , нөхөр нараас “би байшин барьлаа, граж барьлаа болно биз дээ” гэхэд тэр хоёр “ямар ч асуудалгүй чиний газар юм чинь та хоёр дуртай юм аа барь" гэж хэлсэн. Бид хоёр настай хүмүүс худал хэлэхгүй байх гэж бодоод дүүгийнх нь газар мөн гэж итгээд газрыг нь худалдаж аваад байшин барилга, граж зэргээ бариад амьдарч байтал ******* гэх эмэгтэй 2022 оны 10 дугаар сард манайд хүрч ирээд “энэ газрын эзэн нь байгаа юм аа, та нар яагаад миний газарт байшин граж барьсан юм бэ” гэхээр нь би “бид нар энэ газрыг , нараас худалдаж авсан дүүгийн газар гэж хэлсэн дүү Солонгосоос ирэхээр гэрчилгээг нь шилжүүлж өгнө гэж хэлсэн” гэж хэлээд явуулсан. ******* гэх эмэгтэй уг гэрчилгээнд нэр нь байгаа юм шиг байсан, ******* Солонгост байгаагүй 2016 онд Германаас ирээд одоог хүртэл Монголд амьдарч байгаа хүн гэсэн, тэгэхээр , нар бид хоёрт худал хэлж дүүгийн газар гэж хуурч мэхлэн газрыг зарж мөнгө авсан ба бид хоёр байшин барихад 2020 онд 70,000,000 төгрөг орчим төгрөгөөр байшин барьсан, хашааг 3 600 000 төгрөгөөр, гражыг 17,000,000 төгрөгөөр барьж байсан 90,600,000 төгрөгний зардал гарсан. Би , нарыг намайг залилан мэхэлсэн гэж цагдаад өргөдөл гаргасан боловч хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн ба би улсын ерөнхий прокурорт гомдлоо гаргаад явж байгаа, энэ маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Би газрыг худалдаж аваад өөрийн хөрөнгөөр хашаа байшин, граж, амбаар жорлон гэх мэт хүн амьдрахад шаардлагатай бүхий л зүйлийг барьж байгуулан шударгаар эзэмшиж байгаа, би хэн нэгний газар дээр очиж дур зоргоороо хууль бусаар амьдраагүй тул би өөрийгөө Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 28а-3 тоот газрын шударга эзэмшигч гэж үзэж байна. Учир нь ******* нар хамт амьдарч байхдаа энэ газрыг хүргэн ах т 2008 онд 2,500,000 төгрөгөөр худалдсан бөгөөд ******* тухайн үед гадаадад байхдаа гэрчилгээг нь шилжүүлж өгч чадаагүй байсан гэсэн. нь 2014 онд т 7,500,000 төгрөгөөр зарсан, нь надад 2020 онд 6,500,000 төгрөгөөр худалдсан. Би энэ газрыг худалдаж авсан болохоос биш хүний газар дээр хууль бусаар оршин сууж амьдраагүй. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ, мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тус тус зохицуулсан. Иймд ******* нь маргаж буй хөрөнгийн өмчлөгч эсхүл шударга эзэмшигч байхаас гадна миний эзэмшил хууль бус байхыг шаардана гэсэн үг юм. , , ******* нартай энэ газрын талаар шүүхэд маргаан үүсгэж байсан нь тогтоогдсон. ******* нар тухайн үедээ харилцан тохиролцоод нэхэмжлэлээсээ татгалзсан байдаг. Энэ үедээ ******* газар нь бусдын эзэмшилд очсон гэдгээ өөрөө сайн мэдэж байсан яагаад тухайн үедээ өөрийн газар юм бол ын эзэмшлээс гаргуулахаар маргаагүй юм бэ. Тэгээд ч энэ газар зөвхөн *******ын ч газар биш хамтран өмчлөгч нөхөр байсан тэгэхээр нэхэмжпэгч ******* дангаараа энэ газрыг надаас нэхэмжлэх эрхтэй юу гэдэг асуудал яригдана. Дээрх нөхцлөөс харахад энэ газар нь миний хууль ёсоор худалдаж аваад засан сайжруулалт хийж, хашаа байшин барилга байгууламжаа барьж шударгаар эзэмшиж амьдарч байгааг нотлож байна. Иймд ******* намайг Орхон аймаг, Баян-Өндөр сум, Их залуу баг 28а-3 тоот байршилтай 800 мкв газрын шударга эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.

            4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. ******* сөрөг нэхэмжлэлийнхээ үндэслэлийг 2020 оны 08 дугаар сард иргэн ээс маргаан бүхий газрыг 6,500,000 төгрөгөөр авсан гэжээ. Газар үл хөдлөх эд хөрөнгө учир тухайн газрыг өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээгүй газрыг тухайн газрын хууль ёсны эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авсан явдал нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болжээ. Энэхүү газрын талаар иргэн дараах агуулга бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байсан юм. Орхон аймаг, Баян-Өндөр сум, Их залуу баг, толгод 28-03 тоот хашаа, газрыг 2010 онд Г., ******* нараас 2,500,000 төгрөгөөр худалдаж авсан гэжээ. Гэтэл дээрх газрыг Г., ******* нар 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хувьчилж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна гээд газрын өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр шилжүүлэхийг хүссэн шаардлага гаргаж байжээ. Нэхэмжлэгч ******* 2007 онд Чех улсад ажиллахаар очоод 2014 оны 10 дугаар сард ирээд энэ өдрөөс хойш өнөөдрийг хүртэл Монгол Улсад ажиллаж амьдарсаар байхад 2020 онд *******ыг байхгүй, удахгүй Солонгос улсаас ирнэ гэж хэлсэн гэжээ. Бусдын өмчлөлийн газар дээр хууль бусаар амьдарч байгаагаа шударга гэж үзэж байгаа явдал нь зүйд нийцэхгүй учир сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            5. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

            5.1.Нэхэмжлэгчээс гаргасан иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-4/,

            5.2.Хариуцагчаас гаргасан улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-15/, Орхон аймгийн Прокурорын эрүүгийн хэргийн салбар архиваас 1100-2995 дугаартай хэрэг бүртгэлийн хэргээс хуулбарлан авсан баримт материал /хх-16-63/, *******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-64/, хувийн сууцны зураг /хх-66-69/, Ерөнхий Прокурорын мэдэгдэх хуудас /хх-169/, зардлын тооцоо /хх-165-195/, Депозит дансны хуулга /хх-199-237/,  

            5.3.Шүүхийн журмаар гэрчийн мэдүүлгийг даалгавараар гүйцэтгүүлж нотлох баримтаар бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмчлөлийн газраас бусдын хууль бус эзэмшил, ашиглалтыг албадан чөлөөлж, шударга эзэмшигчээр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            2.Нэхэмжлэгч нь ********************** бүртгэгдсэн, 800 м.кв газрыг бусдын хууль бус эзэмшил, ашиглалтаас албадан чөлөөлөх тухай нэхэмжлэл гаргасан. 

            3.Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, уг газрын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан. 

            4. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

            4.1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 170 дугаартай шийдвэрээр , ******* нарын гэрлэлтийг цуцлуулж, гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурьдаж шийдвэрлэсэн байх бөгөөд, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Их залуу баг, толгод 28-03 тоотод байрлах, нэгж талбарын 130102731 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 800 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч нь , ******* нар болох нь 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдөр олгогдсон газар өмчлөх эрхийн гэрчилгээгээр, хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхтэй газарт, түүний зөвшөөрөлгүйгээр хашаа хатгаж, 9*10 хэмжээтэй нэг давхар хувийн сууц, 6*7 хэмжээтэй автомашины граж барьж амьдарч байгаа болох нь хэрэгт авагдсан гэрэл зураг, зардлын баримтуудаар тус тус тогтоогдож байна.

            4.2.Дээрх газрыг иргэн хүргэн ах т 2,500,000 төгрөгөөр, 2014 оны 10 дугаар сард т 7,500,000 төгрөгөөр, 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр *******д 3,500,000 төгрөгөөр тус тус худалдсан, 2020 оноос хойш ******* амьдарч байгаа, өмчлөх эрхийн гэрчилгээг *******ын нэр дээр шилжүүлж өгөөгүй байгаа талаар талууд маргаагүй.

            5.Харин Орхон аймаг, Баян-Өндөр сум, Их залуу баг, толгод 28-03 тоотод байрлах, нэгж талбарын 130102731 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 800 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөл, эзэмшлийн талаар талууд маргаж байна.

            5.1.Нэхэмжлэгч уг газрыг хариуцагчид худалдаагүй гэж тайлбарладаг. Хариуцагч нь , нараас 3,500,000 төгрөгөөр худалдаж авсан, өмчлөгч нь гадаад улсад амьдарч байсан гэх үндэслэлээр өмчлөлийг шилжүүлж өгөөгүй гэж тайлбарлаж байна.

            Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно., Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авснаар тухайн этгээдийн өмчлөх эрх баталгаажна гэжээ. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдийг тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэж үзнэ.

            6.Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* нь бусадтай буюу тэй 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний оролцогч нь маргаж буй газрын өмчлөгч биш, уг хөрөнгийн өмчлөгч нь , ******* байхаас гадна, тэдэнд олгосон газар өмчлөх эрхийн улсын бүртгэл хүчинтэй байна.

            Түүнчлэн ийн өмчлөлийн газар биш гэдгийг хариуцагч ******* мэдэж байсан байх бөгөөд түүнийг залилсан гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байсан байна.

            Гэрч шүүхэд мэдүүлэхдээ: “.......*******ыг танихгүй. *******тай садан төрлийн холбоотой байсан, тухайн газрыг 2005-2006 онд , ******* нараас 2,500,000 төгрөгөөр худалдаж авсан боловч гэрчилгээ шилжүүлж өгөөгүй. Эхнэр ******* нь газрын гэрчилгээг хэзээ ч шилжүүлж өгөхгүй гэж хэлсэн тул гэрчилгээг од хүлээлгэн өгсөн. 2010 онд т 7,500,000 төгрөгөөр худалдаж, худалдах үедээ *******ыг Чех улсаас ирэхээр нь газрын гэрчилгээг шилжүүлж өгье гэж хэлсэн. т гэрчилгээ нь зөрчилтэй зарж болохгүй гэж хэлж байсан” гэж,

            Гэрч шүүхэд мэдүүлэхдээ: “......т 2,500,000 төгрөгөөр худалдсан. Би өөрийн хэрэгцээнд мөнгийг зарцуулсан. Юунд зарцуулсан эсэхийг санахгүй байна. Гэрлэлтээ цуцлуулах үед бусдад худалдсан байсан тул эд хөрөнгийн маргаан гаргаагүй. ыг бусдад худалдсан талаар мэдээгүй, , *******д газрыг худалдсан талаар мэдэхгүй” гэж,

            Гэрч шүүхэд мэдүүлэхдээ “.......аас 7,500,000 төгрөгөөр бэлэн мөнгөнд худалдаж авсан, газрын гэрчилгээг авъя гэсэн боловч манай дүү нар болох , ******* нарын газар байгаа юм. Манай дүүгийн эхнэр гадаад улсад явж байгаа Монгол улсад ирэхээр нь газрын гэрчилгээг шилжүүлж өгнө, дүү нар маань газраа зарахыг зөвшөөрсөн гэж хэлж байсан. Тэр газрын ойр хавийн газруудыг ээж, дүү нарынхаа нэр дээр авсан юм билээ. Тэр газруудынхаа нэг газрыг надад зарсан. Би т надад мөнгө хэрэгтэй байна, газрын гэрчилгээг хурдан гаргаж өгөх хэрэгтэй байна гэж хэлдэг байсан боловч надад мөнгийг маань эргүүлж өгөөгүй. Би 7 жил газрыг өөрийнхөө эзэмшилд байлгасан. Сүүлдээ тэр газар ямар ч эзэн байхгүй, урд тал нь задгай учир архичид цуглаад байхаар нь эзэнтэй болгож, мөнгөө олж авъя гэж бодоод газрыг зарах зар тавьсан. Тэгээд зарын дагуу ******* ирж уулзаад худалдаж авахаар тохиролцсон. Урьдчилгаа 3,500,000 төгрөгийг аваад үлдсэн мөнгийг гэрчилгээг шилжүүлж авсны дараа өгөх талаар бид хоорондоо тохиролцсон. Газрыг зарах үед т мэдэгдэж байсан. Би газрыг бусдад худалдсан, дүү нар чинь ирсэн үү? гэхэд манай дүү эхнэрээсээ салсан байна гэхдээ гарын үсэг зураад гэрчилгээ гаргаж өгнө гэж хэлдэг байсан. Худалдаж авсан хүн нь газар дээр байшин барьж болох уу? гэж асуухад ...”болно”.. гэж хэлдэг байсан. Уг маргаан бүхий газар худалдаж авсан хүмүүс нь гэрчилгээгүй 10 жил болсон” гэж тус тус мэдүүлсэн.

            Дээрх гэрчүүдийн мэдүүлгээр өмчлөх эрхтэй этгээдийн зөвшөөрөлгүйгээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байх тул тухайн үеэс эхлэн хариуцагчийн эзэмшилийг хууль бус гэж үзнэ.

            7.Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь бусдын хууль эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгөө шаардах эрхтэй байна. Энэхүү шаардах эрхийг нэхэмжлэгч эд хөрөнгийн өмчлөгч байх, хариуцагчийн эзэмшил хууль бус байх нөхцөлд хэрэгжүүлнэ.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

            Хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн тухайд тэрээр Г.ийн газар эзэмших эрхтэй, 3,500,000 төгрөгийг аваад үлдсэн мөнгийг гэрчилгээг шилжүүлж авсны дараа өгнө гэсэн үгэнд нь итгэж худалдах худалдан авах гэрээг байгуулсан Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар уг газрыг эзэмших эрх хууль ёсоор үүсээгүй шудрага эзэмшигч болох нь тогтоогдож байх тул сөрөг  нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

            8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулах зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар ***********************, 800 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч *******ын эзэмшил, ашиглалтаас  чөлөөлж,нэхэмжлэгч *******ын эзэмшилд шилжүүлсүгэй.

 2.    Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1,94.3-д заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж *******ыг шударга эзэмшигчээр тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.БЯМБАСҮРЭН