Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 147/ШШ2024/00133

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Налайх дүүргийн 3 дугаар хороо, Баялагийн гудамжны 5-3 тоотод оршин суух Хатигин овогт Гончигийн Уранбилэгийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Г.Уранбилэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Уранбилэг нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  Би 1991-1994 онуудад Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын худалдаа бэлтгэлийн ангийн Цэвэлмаа ахлагчтай барааны дэлгүүрт худалдагч, кассаар ажиллаж байсан. Гэтэл тухайн үед ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн учир ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон. Сүхбаатар сумын худалдаа бэлтгэлийн анги нь 1992 онд хувьчлагдаад Баян хүрээ хэрэглээний хоршоо болж өөрчлөгдсөн. Хоршоо байгуулагдахад бид худалдагч-кассаар ажиллаж байсан. Тухайн үед миний тушаал худалдагч-кассчин гэж гарч байсан. Би кассын машин дээр сууж, талон бичдэг ажил хийдэг байсан.

Иймд 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл  Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын худалдаа бэлтгэлийн ангид худалдагч-кассаар, 1992 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оныг дуустал Баян хүрээ хэрэглээний хоршоонд худалдагч-кассаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 11/45 дугаар лавлагаа (Гончиг овогтой Уранбилэгийн Сүхбаатар сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч-кассаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичиглэл бүхий),

Баянхүрээ хэрэглээний хоршоонд элссэн хүмүүсийн нэрсийн жагсаалт (1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэсэн бичиглэл бүхий жагсаалтын 8-т Г.Уранбилэг худалдагч-касс гэх),

Баянхүрээ хэрэглээний хоршооны дэд захирлын 1994 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тушаал (Г.Уранбилэгийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн бичиглэл бүхий), гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

3. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр

3. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Л.Ц, Д.М нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Уранбилэг нь 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл  Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч-кассаар, 1992 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оныг дуустал Баян хүрээ хэрэглээний хоршоонд худалдагч-кассаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Хатигин овогт Гончигийн Уранбилэг нь 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл  Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын худалдаа бэлтгэлийн ангид худалдагч-кассаар, 1992 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оныг дуустал Баян хүрээ хэрэглээний хоршоонд худалдагч-кассаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 11/45 дугаар лавлагаа (Гончиг овогтой Уранбилэгийн Сүхбаатар сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч-кассаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичиглэл бүхий),

Баянхүрээ хэрэглээний хоршоонд элссэн хүмүүсийн нэрсийн жагсаалт (1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэсэн бичиглэл бүхий жагсаалтын 8-т Г.Уранбилэг худалдагч-касс),

Баянхүрээ хэрэглээний хоршооны дэд захирлын 1994 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тушаал (Г.Уранбилэгийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн бичиглэл бүхий),

   5. Гэрч Л.Ц-ийн шүүхэд өгсөн: “... 1988 онд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Худалдаа бэлтгэлийн ангид 10 дугаар анги төгссөн 4 хүүхэд хуваарилагдаж ирсэн. Тэр 4 хүүхдийг хоёрыг нь хүнсний дэлгүүрийн худалдагчаар, хоёрыг нь барааны дэлгүүрийн худалдагчаар авч ажиллуулж байсан. Г.Уранбилэг нь 1988 оноос эхлэн барааны дэлгүүрт худалдагч-кассаар ажиллаж эхэлсэн. Тухайн үед барааны дэлгүүр нь 3 худалдагчтай, нэг нь касс, хоёр нь худалдагчаар ажиллаж байсан. Би ахлах худалдагч нь байсан. 1988-1992 он хүртэл Сүхбаатар аймгийн Худалдаа бэлтгэлийн ангид бид хамт ажиллаж байгаад 1992 онд Худалдаа бэлтгэлийн анги нь хувьд гараад Баян хүрээ хэрэглээний хоршоо болсон. Баян хүрээ хоршоог Эрдэнэцогт, Загдрагчаа нар байгуулсан. Хоршоо болсноос нь хойш бид үргэлжлүүлээд 4-5 жил 1995 он хүртэл ажилласан. Уранбилэг нь тасралтгүй худалдагчаар ажиллаж байсан. Би 1976 оноос эхлээд 1996 он хүртэл Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Худалдаа бэлтгэлийн ангийн хүнсний болон барааны дэлгүүрт худалдагчаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Г.Уранбилэгтэй хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ” гэх мэдүүлэг,

6. Гэрч Д.М-ийн шүүхэд өгсөн: “...Г.Уранбилэг нь 1988 оноос эхлэн Сүхбаатар сумын Худалдаа бэлтгэлийн ангийн барааны дэлгүүрт худалдагч-кассаар ажиллаж байсан. Би хүүхдийн барааны худалдагчаар ажиллаж байсан. Сүхбаатар сумын Худалдаа бэлтгэлийн анги нь дотроо хамтын тооцоотой өөрөө өөртөө үйлчилдэг касс-барааны болон хүнсний дэлгүүртэй байсан. 1992 онд Сүхбаатар сумын Худалдаа бэлтгэлийн анги татан буугдаад 1992 онд Баян хүрээ хэрэглээний хоршоог Эрдэнэцогт байгуулсан. Хоршоо болсноос нь хойш бид үргэлжлүүлээд 4-5 жил 1995 он хүртэл ажилласан. Уранбилэг нь тасралтгүй худалдагчаар ажиллаж байсан. Би 1988 онд Улаанбаатар хотод хүнсний техникумыг худалдагчаар төгсөж ирээд Сүхбаатар аймгийн Худалдаа бэлтгэлийн ангийн томилолтоор Сүхбаатар сумын Худалдаа бэлтгэлийн ангид хуваарилагдаж очиж ажиллаж байсан. 1988 оноос эхлээд 1996 он хүртэл Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Худалдаа бэлтгэлийн ангийн хүүхдийн барааны дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. Г.Уранбилэгтэй хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 7. Иймд Хатигин овогт Гончигийн Уранбилэгийн 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл  Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч-кассаар, 1992 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оныг дуустал Сүхбаатар сумын Баян хүрээ хэрэглээний хоршоонд худалдагч-кассаар ажиллаж байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан Хатигин овогт Гончигийн Уранбилэгийн 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл  Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч-кассаар, 1992 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оныг дуустал Сүхбаатар сумын Баян хүрээ хэрэглээний хоршоонд худалдагч-кассаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           П.БОЛОРМАА