Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2023/0624

 

 

 

 

 

   2023          08          16                                     128/ШШ2023/0624

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням би даргалж,  шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Я.У*******, Э.Н*******

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Я*******

Хариуцагч: Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж*******, Д*******, 

 

Гуравдагч этгээд: Ж.Д нарын хоорондын “Ж.Д******* газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 ОНЫ а/ дугаар, газар эзэмших эрх сунгасан 2021 оны а/ дугаар захирамж, 2022 оны дугаар газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, хаяг байршил өөрчлөх тухай захирамжийн Ж.Д******* холбогдох хэсгийг  тус тус хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, дунд Д ******* тоот хаягт байрлах газрыг Я.У*******, Э.Н******* нарт эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй, хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүрэн, 2 дугаар хороо, дунд Д ******* тоот хаягт байрлалтай одоо эзэмшиж, ашиглаж байгаа газрын хэмжээгээр Я.У*******, Э.Н******* нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгуулах”-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Т, гуравдагч этгээд Ж.Д, түүний өмгөөлөгч Г.Т, гэрч А.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа “Ж.Д******* газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны а/18 дугаар, газар эзэмших эрх сунгасан 2021 оны дугаар захирамж, 2022 оны дугаар газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, хаяг байршил өөрчлөх тухай захирамжийн Ж.Д******* холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, дунд Д ******* тоот хаягт байрлах газрыг Я.У*******, Э.Н******* нарт эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй, хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүрэн, 2 дугаар хороо, дунд Д ******* тоот хаягт байрлалтай одоо эзэмшиж, ашиглаж байгаа газрын хэмжээгээр Я.У*******, Э.Н******* нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгуулах” гэж тодруулжээ.

2. Нэхэмжлэгч нь нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж, хариуг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн тоот албан бичгээр авч, шүүхэд 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

Миний амьдарч байгаа газрыг бусдад олгосноор газраа хуулийн дагуу эзэмшиж, ашиглах хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн гэж,

Тухайн газраа Иргэн Ж.Дгээс өмнө эзэмшиж, ашиглаж байсан газар эзэмших хүсэлтээ ч мөн өмнө нь гаргасан гэж,

Газрын албанаа уг газрыг Ж.Д гэж хүнд олгосон талаар бидэнд мэдэгдээгүй гэж,

 Аливаа иргэнд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа тухайн газарт очиж кадастр хийж газрын хянан баталгаа хийж бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай давхцалтай эсэх талаар хээрийн судалгаа хийсний үндсэн дээр олгодог гэтэл энэ ажиллагааг огт хийлгүй газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь хууль бус гэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны А/18 дугаар захирамж, 2021 оны дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосон, газар эзэмших эрх сунгасан захирамж мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны дугаар Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, хаяг, байршил өөрчлөх тухай захирамжийн Ж.Д******* холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Дунд дарь эх ******* тоот хаягт байрлалтай газрыг Я.У*******, Э.Н******* нарт өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эх үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Дунд дарь эх ******* тоот хаягт байрлалтай газрыг одоо эзэмшиж  байгаа газрын хэмжээгээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Маргаан бүхий газар Я.У*******, Э.Н******* нар 2013 оноос хойш очиж амьдарсан байдаг. Энэ нь цахилгааны төлбөр төлсөн баримт болон сү авсан сансрын зураг, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа. Ж.Д нь маргаан бүхий газар 2005 оноос хойш амьдарч байсан гэж тайлбарладаг. 2014 болон 2015 онуудад гуравдагч этгээд өргөдөл өгсөн гэж тайлбарладаг боловч нотлогддоггүй. Харин нэхэмжлэгчийн хувьд гаргаж байсан өргөдөл нь байдаг. Тухайн өргөдлийн хүрээнд газар эзэмшүүлэх боломжгүй гэх хариуг нэхэмжлэгчид өгсөн байдаг. 2014 онд гаргасан хүсэлтэд 2015 оны 9 дүгээр сард хариу өгсөн. Үүнийг хавтаст эх хувиар нь өгсөн байгаа. Үүнээс хойш маргаан бүхий газар дээр Я.У*******, Э.Н******* нар амьдарч байхад 2022 онд Ж.Д ирж энэ миний газар газраа авна, өгөхгүй гэвэл мөнгө өг гэсэн байдаг. Я.У*******, Э.Н******* нар нь үүнтэй холбоотой Баянзүрх дүүргийн Газрын албатай уулзахад ийм захирамж гарсан байгаа, хүсэлт нь шийдвэрлэгдээгүй байгаа гэсэн хариу өгсөн байдаг. Баянзүрх дүүргийн Газрын албатай уулзахдаа 2014 оны тухайн захирамж гарсан талаар 2022 мэдсэн. Уг газар дээрээ нэлээдгүй удаан хугацаанд амьдарсны дараа өөр эзэмшигч гарч ирээд нүү гэсэн байдаг. Иймд тухайн захирамжуудтай танилцаж захирамжаа хүчингүй болгох тухай Бд хандахад шийдвэрлэх боломжгүй. 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан байх тул боломжгүй учир таны хүсэлтийг хүлээж авч шийдвэрлэх боломжгүй байна, шүүхэд ханд гэх хариуг өгсөн. Иймд шүүхэд хандсан байгаа. Тухайн үед хийж байсан кадастрын зургаа хавтаст хэрэгт өгсөн байдаг.

Ж.Дгийн газар эзэмших эрх анх 2014 онд олгогдож 2019 онд дуусгавар болсон байдаг.Үүнээс хойш газар дээрээ огт амьдрахгүй байж байгаад 2021 онд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ сунгасан нь хууль зөрчсөн. Тухай үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын  даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших гэрчилгээ олгох журмын тодорхой заалтуудаар газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах хүсэлт гаргасан бол хүсэлттэй танилцаж хээрийн болон суурин судалгаа хийнэ. Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө Газрын тухай хуульд заасны дагуу тухайн дүүргийн Засаг даргад хүсэлтээ гаргана. Мөн эдгээр ажиллагаанаас гадна заавал хийгдэх ажиллагааг зааж өгсөн байгаа. Үүнд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, газрын төлбөр төлсөн баримт, газар эзэмших эрхийн гэрчилгээ зэргийг хавсаргаж өгөх ёстой. Гэтэл газрын төлбөрийг Ж.Д нь тухайн үедээ төлөөгүй байж байгаад 2022, 2023 онуудад бөөнд нь төлсөн байдаг. 2021 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгуулахдаа төлбөр төлсөн баримтыг хавсаргаагүй нь үүнээс нотлогддог. Мөн Газрын тухай хуульд заасан эзэмших эрхийн гэрчилгээ дуусахаас нэг сарын өмнө өргөдлөө гаргаагүй.

 Бас зуслангийн газар өгье гэдэг зүйл яриад байгаа юм. Гэтэл маргаан бүхий газар дээр нэхэмжлэгч нар нь 2013 оноос хойш амьдарсан. Тухайн хашаа анх модон хашаа байсан ба одоо зарим хэсгийг нь блок болгож засаж сайжруулж, тохижилт хийсэн.

Гэтэл энэ айлыг зуслангийн газар олгоё нүү эсвэл гуравдагч этгээдэд мөнгө өг тэгвэл газар эзэмших эрхийг нь шилжүүлж өгч болно гэх зүйлийг ярьж байгаа. Газар бол төрийн өмч, тухайн газрыг хүн ашиглаагүй байгаа тохиолдолд буцаад төрийн өмч болдог. Эргээд тухайн газрыг ашиглахдаа өргөдөл хүсэлт гаргаж, журмаараа явах ёстой. Гэтэл эдгээр журмыг зөрчиж авсан, газрыг бодитоор эзэмшдэггүй этгээдэд захирамж гаргаж олгож байгаа нь хууль зөрчсөн гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Я.У*******, Э.Н******* нарын Баянзүрх дүүргийн 2-р хороо, Дунд дарь эх ******* тоот хаягт байрлалтай газрыг Ж.Д******* Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны а/18 дугаар захирамжаар эзэмших эрх олгож, 2021 оны дугаар захирамжаар сунгаж шийдвэрлэсэн байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны дугаар газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, хаяг байршил өөрчлүүлэх хүсэлт гаргасны дагуу шийдвэрлэсэн гэв.

6. Гуравдагч этгээд Ж.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Д би 2003 оноос эхлээд цагаан давааны хогийн цэг байхад нь ээж, эгч А.О******* бид нар хогийн цэгийг цэвэрлээд айл байхгүй байхад нь үеийн 18 айл ирэхэд хамт ирсэн. Тухайн газраа бид нар амьдарч байгаад Баянзүрх дүүргийн Газрын албанд хандахад заавал хашаа барьж байж хаяг өгнө гэсэн. Үүний дагуу би 461 дүгээр ангиасаа цалингийн зээл авч банз авч, хашаа барьж байсан.

Тухайн газар нь хуучин 21 дүгээр хороо байж байгаа одоо 2 дугаар хороо болсон. Тухайн үед тог байхгүй байсан учраас өөр айлаас тог авч задгайгаар бичүүлж суурьшиж байсан. Би өөрийн хоёр охин болон хамтран амьдрагч н.Б гэх залуутай хамт амьдарч байсан. Амьдарч байх хугацаандаа н.Б намайг зоддог байсан. Би хашаагаа барьсны дараа Баянзүрх дүүргийн Газрын албанд хүсэлт гаргахад урд талд Япон улсын бүтээн байгуулалт хийгдэх гэж байгаа тул хойшлогдсон гээд хэд хэдэн удаа хойшлогдож байсан. Хамгийн сү Баянзүрх дүүргийн Газрын албанд хандахад өргөдлийг маань хүлээн авч 21 дүгээр хороо гэж авч байсан. Сү нь 2 дугаар хорооны 141 тоот болсон. Тухайн үед манай ойр орчимд айл байгаагүй. н.С гэх айл манай нэлээн хойно бууж байсан.

Би гайхаж байна. Бүхэл бүтэн хашаа барьчихсан айлын газар дээр буугаад манай газар гэж болохгүй байх. Би ч гэсэн иргэн хүн хуулийг бага хэмжээгээр мэднэ. Яагаад ингэж байгааг нь ойлгохгүй байна. Хуучин хашааг нь буулгаад, өмнөх хаалгыг нь нэлээдгүй урагшлуулсан байсан. Би гэр бүлийн асуудалтай байсан учраас 2013 онд Баянзүрх дүүргийн Газрын албанд өргөдлөө өгөөд явсан. Тухай үед өөрийнхөө хашаандаа найзынхаа гэрийг ээсэн бөгөөд сү нүүсэн гэж сонссон. Одоо би дүүгийнхээ хашаанд амьдарч байгаа. Хамтран амьдрагчаа байгаа эсэхийг нь мэдэхээр хашаандаа нэлээдгүй очиж байсан ч өөрөө ордоггүй, хүмүүсээс асуудаг байсан. Хамгийн сүүлийн удаа очиход манай хуучин хашаа байсан, шинэ хашаа бариагүй байсан. 2016 онд тэтгэвэртээ гарсны дараа очиж уулзахад Баянзүрх дүүргийн Газрын алба сунгалтаа хий гэж хэлсэн. Мөн хөрснөөс нь ариутгал гэж хэлээд дээж авсан. Баянзүрх дүүргийн Газрын албанаас хуульд 0. га газар гэж байдаг юм танай газар 0.64 га байна гэж хэлсэн. Иймд дахиж кадастрын зураг хийлгээд 0. га газар болгож сунгалт хийлгэсэн. Гэтэл нэхэмжлэгч нар гарч ирж маргаан үүсгэсэн. Үүнийг тухайн газрын ойр орчмын хүмүүс батална. Ажиллаж байсан газраасаа хүртэл цалингийн зээл авахдаа утга дээр нь хашаа барина гээд зээл авсан. Тухайн хашааг авсны дараа гэр байхгүй байсан тул таньдаг эгчээсээ гэр 100.000 / зуун мянга/ төгрөгөөр худалдаж авч байсан. Одоог хүртэл тухайн гэр маань байдаг. Би одоо дүүгийнхээ хашаанд амьдарч байгаа. Энэ маргаанаа шийдвэрлэх юм бол өөрийнхөө газар дээр амьдармаар байна. ийм зүйл болоогүй өөрийнхөө газар дээр амьдарч байсан бол өөрийнхөө газар дээр бүтээн байгуулалт хийх л байсан байх гэж бодож байна. Мөнгөөр зарна гэсэн зүйл байхгүй. Хуульд иргэн нэг удаа 0. га газар эзэмших эрхтэй юм чинь өөрийнхөө газрыг авмаар байна гэв.

 . Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын Газрын тухай хуульд газрыг гэрээ гэрчилгээний үндсэн дээр эзэмшдэг. Нэхэмжлэгчид ямар нэгэн гэрээ гэрчилгээ байхгүй.

Баянзүрх дүүргийн Засаг даргыг эс үйлдэхүй гаргаж манай асуудлыг шийдвэрлээгүй гэж байна. Засаг дарга шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Ж.Д гэх хүн эзэмшиж байсан тул энэ нэгж талбар, газар дээр танд газар олгох боломжгүй байна гэх хариуг өгсөн. Энэ хуулийн дагуу байсан.

Миний хувьд эрх нь үүсээгүй гэж харж байгаа. Я.У*******, Э.Н******* нарын ямар эрх зөрчигдөж байгааг ойлгохгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл эдгээр иргэд газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ байхгүй. Ж.Д гэх шударга эзэмшигчийн аргагүй байдлыг ашиглаж Гуравдагч этгээд гэж хэлмэ******* байна. Ж.Дг байхгүй байхад нэлээдгүй хэдэн айл солигдсон нь гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Сү мэдүүлэг өгсөн гэрч Я.У*******, Э.Н******* нарын танихгүй, сү таньдаг болсон гэж мэдүэг. Иймд эдгээр хүмүүс нь уг газар дээр хэзээ ирээд амьдарсан нь тодорхойгүй.

Гэтэл Ж.Д 2013 онд хүсэлтээ өгөхөд дахин төлөвлөлт явагдаж байгаатай холбоотой таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариу өгсөн байдаг. 2013 онд хүсэлтээ өгөөд татгалзсан хариу аваад хүлээгээд явж байсан. 2014 онд дахиж хүсэлт өгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч 2014 онд хүсэлт өгөөд 2015 онд татгалзсан хариу авсан гэж байдаг. Үүнээс үзвэл он цаг хугацааны хувьд, үйл баримтын хувьд хоцорсон асуудал болж байгаа юм. Хүн хүсэлтээ өгөөд шийдвэрлүүлээд гэрээ, гэрчилгээгээ авсны дараа би энэ газрыг авна гэсэн чинь Засаг дарга ойлгомжтой хариу өгч байна. Өөрөөр хэлбэл хууль ёсоор газар эзэмшээгүй, бусад хүний газар дээр дураараа ирж суурьшсан. Цахилгааны төлбөр төлөхөд Ж.Д гэх хүний нэр гараад байхад өөр хүний нэр дээр бүртгэл хийгдсэн байхад бодож болоогүй юм уу? Газрын төлбөрөө төлье гэж болоогүй юм уу? Засаг дарга шийдвэрлэж өгье гэдэг хариу өгсөн байна.  Тухайн бүсэд газар эзэмшүүлэх боломжгүй байна. Зуслангийн бүсэд газар олгоё гэсэн. Гэтэл шаардах эрхгүй этгээд газар булаацалдаад шаардаад яваад байгаа юм бэ? Хэзээнээс ирж оршин суусан нь тодорхойгүй, гэрээ гэрчилгээ байхгүй байж нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр хийхэд татгалзах зүйлгүй гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгч нарын  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Иргэн Ж.Д******* Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дунд-Д 20 дугаар гудамж, 141 тоот хаягт дүүргийн Засаг даргын 2014 оны А/18 дугаар захирамжаар 133 нэгж талбарын дугаартай 640м.кв газар эзэмших эрх олгож, 2021 оны дугаар захирамжаар газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан үйл баримт тогтоогдож байгаа боловч

Тухайн газарт нэхэмжлэгч Я.У*******, Э.Н******* нар амьдардаг болох нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт болон Өрхийн бүртгэлийн дэвтэрч бичигдсэнээр тогтоогдож байна.

3. Мөн цахилгааны төлбөр төлсөн тухай төлбөрийн нэхэмжлэх, бэлэн мөнгөний орлогын 2013 оны 11 дүгээр сараас 2020 хүртэлх баримтуудаас үзвэл нэхэмжлэхийг хэрэглэгч  Ж.Д******* хүргүүлж, мөнгө тушаасан гарын үсэгт У*******, Н******* нар зурсан байна.

4. Энэ нь 2013 оны 11 дүгээр сараас маргаан бүхий газарт нэхэмжлэгч нар амьдарч эхэлсэн бөгөөд энэ үед цахилгааны төлбөрийн нэхэмжлэх  Ж.Д нэр дээр ирж байсан болохыг мэдсээр байж энэ талаар тодруулсан зүйлгүй байжээ.

5. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар маргаан бүхий газрыг буюу өөрсдийн амьдардаг газраа эзэмших хүсэлтийг 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргаар уламжлан тус дүүргийн Өмч, газрын харилцааны хэлтэст гаргах үед гуравдагч этгээд Ж.Д******* тус газрыг эзэмших эрх үүсчихсэн байсан болох нь нэхэмжлэгч нарын хүсэлт, болон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/18 дугаартай захирамжийн хавсралтын 350 дах талд байгаа баримтуудаар тогтоогдож байна.

6. Гуравдагч этгээд Ж.Д нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/18 дугаартай захирамжаар тус дүүргийн 2 дугаар хорооны Дунд Дарь Эх ******* тоот газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрх үүсэж, мөн 2021 оны 0 дугаар сарын 28-ний өдрийн дугаартай захирамжаар түний газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгажээ.

. Өргөдөл гомдлын бүртгэл хяналтын картын маягтад Ж.Д 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах өргөдлийг гаргасан болох нь бүртгэлийн  0121 дугаарт бүртгэгдсэн байна.

8. Мөн дээрх хуулийн заалтаас үзвэл Ж.Дгийн газар эзэмших эрхийн хугацааг гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан 2018 оноор тооцохоор байна.

9. Нэхэмжлэгч нараас “...Ж.Д******* тухайн газрыг 2014 онд эзэмших эрх үүссэн хэдий ч 5 жилийн хугацаа нь дууссан, хугацаа дуусахаас 1 сарын өмнө  хүсэлт гаргах хуулийн зохицуулалтыг зөрчсөн...” гэж маргаж байгаа боловч түүнд Баянзүрх дүүргийн Засаг даргын  2014 оны А/18 дугаартай  захирамжийг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 001938 дугаартай  гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар  газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож,  газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан болох тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 34 дүгээр зүйлийн 34.1-т Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасныг зөрчсөн гэж үзэхэ******* байна.

10. Гуравдагч этгээд Ж.Д нь гэр бүлийн таагүй харилцаанаас болж өөрийн эзэмшлийн газартаа амьдрах боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар тайлбарлаж, энэ талаар гэрчүүд мэдүүлэг бөгөөд, хэдийгээр тухайн газартаа амьдрах  боломжгүй байсан боловч  өнөөдрийг хүртэл тухайн хаягт бүртгэлтэй болох нь төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолт болон иргэний үнэмлэхийн хаягаар тогтоогдож байна.

11. Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолтоор Ж.Д нь Дунд дарь Эхийн ******* тоотод ам бүл 3 оршин суудаг болохыг тодорхойлж, тухайн газраа эзэмших хүсэлтийг анх 2013 онд гаргахад дүүргээс  газар олголтыг түр зогсоосон гэж хариу өгч, 2014 онд гаргасан хүсэлтийг нь үндэслэн газар эзэмшүүлсэн болох нь тогтоогдож байна.

12. Дээрх үйл баримтуудаас үзвэл гуравдагч этгээд нэхэмжлэгч нараас түрүүлж тухайн газарт амьдарч мөн тухайн газар эзэмших хүсэлтийг түрүүлж гаргасан, Газрын тухай хуулийн 2 дугаар 2.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж  заасны дагуу эзэмших эрх авсан болох нь тогтоогдож байна.

13. 2022 оны Газар ашиглах, эзэмших гэрээ дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаас үзэхэд Ж.Д нь газрын төлбөр төлсөн болох нь тогтоогдож байна.

14. Гуравдагч этгээд 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр тус дүүргийн газрын албанд газрын талбайг өөрчлүүлэх хүсэлт гаргасны дагуу  тус албаны дэд зөвлөлийн хурлаар танилцуулагдаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн дугаартай захирамжаар Ж.Дгийн Дунд Дарь Эх ******* тоот гэр бүлийн хэрэгцээний 640м.кв газрын хэмжээг 00м.кв болгож нэмэгдүүлэн эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 29.1-т Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,0 га-гаас илүүгүй байна гэснийг зөрчөөгүй байна.

15. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 10 дугар сарын 1/195 дугаартай албан бичгээс үзвэл гуравдагч этгээдийн нэр дээр бүртгэлтэй газар нь 2021 оны 0 дугаар сарын 2-ны өдөр дуусах хугацаа өгч мэдээллийн санд бүртгэлгүй болсон байх ба 2014, 2016-201 оны сансрын зургийн давхцалаар Бизз Кад ХХК-ийн үйлдсэн 411 м.кв талбайтай газартай давхцалтай болох нь тогтоогдож байна.

 16. Нэхэмжлэгч нар нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэрт маргаан бүхий хаягт бүртгэлтэй байгаа хэдий ч Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргыг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 225 дугаартай шүүхэд ирүүлсэн албан бичгээс үзвэл  Э.Н*******  ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дунд Дарь Эхийн ******* тоотод түр оршин суудаг болохыг тодорхойлсон, гэрч Б.Э 2023 оны 08 дугаар сарын 08-ний өдөр шүүхэд “...Ж.Д 2005 оноос хойш энэ газарт амьдарч байсан, 2012-2013 оны үед нүүж явсан, нөхрөөсөө салсан, нөхөр Б гэртээ сэн ...” гэсэн мэдүүлэг зэргээс үзвэл гуравдагч этгээд Ж.Д нь маргаан бүхий газарт 2005 оноос хойш хашаа барин амьдарч байсан болох нь тогтоогдож байна.

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцалгүй байна, 2 дугар зүйлийн 2.1-т Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 2.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасныг хариуцагч захиргааны байгууллага зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 2 дугаар зүйлийн 2.4,31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсэгт заасныг баримтлан Я.У*******, Э.Н******* нарын нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн  Засаг даргад холбогдуулан гаргаснаар “Ж.Д******* газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны  а/18 дугаар, газар эзэмших эрх сунгасан 2021 оны дугаар захирамж, 2022 оны дугаар газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, хаяг байршил өөрчлөх тухай захирамжийн Ж.Д******* холбогдох хэсгийг  тус тус хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, дунд Д ******* тоот хаягт байрлах газрыг Я.У*******, Э.Н******* нарт эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй, хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүрэн, 2 дугаар хороо, дунд Д ******* тоот хаягт байрлалтай одоо эзэмшиж, ашиглаж байгаа газрын хэмжээгээр Я.У*******, Э.Н******* нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дугаар зүйлийн 4.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0200 төгрөгийг улсын орлогод хэвээр ээсүгэй.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. 

 

 

 

    ШҮҮГЧ                                  Д.ЧАНЦАЛНЯМ