Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2024/00495

 

 

2024 03 19 142/ШШ2024/00495

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *** тоот хаягт оршин суух, *** регистрийн дугаартай, ******* ******* овогт Цэвээндоржийн ******* /утас:****, ***/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, *** регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* /утас:***/-д холбогдох

3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.******* /Завхан аймгаас цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч М.*******ын эзгүйд хэргийг шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч М.*******д холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие М.*******ын хүсэлтээр 3,000,000 төгрөгийг 3 хувааж зээлдүүлсэн ба 10 хувийн хүүтэйгээр, 2021.05.24-ний өдөр 1,000,000 төгрөг, 2021.07.19-ний өдөр 1,200,000 төгрөг, 2021.07.09-ний өдөр 800,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг. Ингээд эдгээр өдрүүдэд М.*******д бэлнээр өгсөн. Түүнээс хойш тогтсон хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл мөнгийг минь өгөөгүй байсан. Иймд М.*******аас зээлийн төлбөр 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч М.******* нь өөрийгөө шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхнаранд олгосон бөгөөд шүүхэд хариу тайлбар гаргаагүй байна.

3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 2/, өөрийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 3/, М.*******тай фэйсбүүк сүлжээгээр харилцсан зурвасны хуулбар /хх-ийн 4-15/ зэрэг баримт хэрэгт авагдсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь тус шүүхэд хариуцагч М.*******д холбогдуулан 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ц.******* нь шаардах эрхийн үндэслэлээ ...М.*******ын хүсэлтээр 3,000,000 төгрөгийг 3 хувааж зээлдүүлсэн ба 10 хувийн хүүтэйгээр, 2021.05.24-ний өдөр 1,000,000 төгрөг, 2021.07.19-ний өдөр 1,200,000 төгрөг, 2021.07.09-ний өдөр 800,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг. Ингээд эдгээр өдрүүдэд М.*******д бэлнээр өгсөн. Түүнээс хойш тогтсон хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл мөнгийг минь өгөөгүй байсан. Иймд М.*******аас зээлийн төлбөр 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарладаг.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч М.*******д 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 1,200,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 800,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг зээлдүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.

Үүнээс үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсчээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхнаранд 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулан, тайлбарлаж өгсөн. (хх 24-26 тал)

Хариуцагч нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй, түүнчлэн мөн хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй байна.

Мөн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 16 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхнаранд 99352464 дугаарт мэдэгдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхнаран нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхнарангийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч М.*******аас зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хуульд зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1заасныг баримтлан хариуцагч М.*******аас зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 62,950 /жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА