Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2023/0640

 

 

 

 

 

 

 

 

 2023          08            22                                    128/ШШ2023/0640

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд *******лттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А******* ******* ******* ТББ 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Э*******

Хариуцагч: Х дүүргийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******,

Хариуцагч: Х дүүргийн Газар зохион байгуулалтын алба

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э*******,

Гуравдагч этгээд: Ү******* ******* ХХК,

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Ж.Ө******* нарын хоорондын “Х дүүргийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн захирамжаар А******* ******* ******* ТББ-д олгогдсон, нэгж талбарын 8 дугаартай төмс хүнсний ногооны зориулалттай, 5000 м.кв газрыг газрын мэдээллийн санд бүртгэхээс татгалзсан Х дүүргийн Газар зохион байгуулалтын албаны шийдвэр хууль бус болохыг тогтоож, манай эзэмшлийн газрыг газрын мэдээллийн санд бүртгэхийг Х дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулах, “Х дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тоот захирамжийн Ү******* ******* ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Т, хариуцагч Х дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******, хариуцагч Х дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ж.Ө*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А******* ******* ******* ТББ нь нэхэмжлэлийн шаардлагаа “Х дүүргийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн захирамжаар А******* ******* ******* ТББ-д олгогдсон, нэгж талбарын 8 дугаартай төмс хүнсний ногооны зориулалттай, 5000 м.кв газрыг газрын мэдээллийн санд  бүртгэхээс татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, манай эзэмшлийн газрыг газрын мэдээллийн санд бүртгэхийг хариуцагчид даалгуулах” гэж тодорхойлж байгаад “Х дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тоот захирамжийн Ү******* ******* ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэмэгдүүлжээ.

2. Нэхэмжлэгч А******* ******* ******* ТББ нь Нийслэлийн Х дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газрын мэдээллийн санд бүртгэх боломжгүй гэсэн хариуг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 16/2213 дугаартай албан бичгээр авч, Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж, Н 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай албан бичгээр хариу авч, шүүхэд 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

3.1 Хариуцагч газрын давхцал үүссэн байна. Түү*******с шалтгаалж газрын мэдээллийн санд бүртгэхгүй байгаа гэж байгаа нь төрийн захиргааны байгууллага өөрөө энэхүү хувийн хэргийг хөтөлж, хадгалах үүргээ биелүүлээгүйгээс болоод аж ахуй нэгжийн эрх ашиг хөндөгдөх нөхцөл байдал үүсэж байгаа нь шууд хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байгаа гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А******* ******* ******* ТББ-д Х дүүргийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 04-ний тушаалаар 13 дугаар хороонд 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийг олгосон. Улмаар энэхүү газар эзэмших эрхээ газрын мэдээллийн санд бүртгүүлэхээр дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандсан. Гэтэл тус албанаас манай хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан. Иймд тус хууль бус үйлдлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтуудаар манай газрыг Үнэн ******* ХХК-тай давхцуулан  өгсөн болох нь тогтоогдсон. Үнэн ******* ХХК-ны газрын тухайд 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 400 тоот захирамжийг үндэслэсэн гэрчилгээ, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тоот захирамжийг үндэслэсэн Төрийн байгууллагын гарчигтай гэрчилгээ гарч ирсэн.

400 тоот захирамж нь анх Үнэн ******* ХХК-д эрх олгосон захирамж биш, хавсралтад дурдсан байгууллагуудын газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн захирамж байдаг. 2008 онд 5 жилийн хугацаагаар газар эзэмших эрхийг сунгаж 2013 онд дууссан байна. Иймд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтад зааснаар Газар эзэмших эрхийг сунгаагүй учраас Үнэн ******* ХХК-ийн эрхийн хугацаа дууссан гэж үзэж байна. Уг 400 гээд захирамжийн үндсэн дугаар нь байдаг ба 400 гэх дугаарыг гараар бичсэн зэрэг хэлбэрийн алдаатай, маргаантай асуудлууд мөн байдаг.

2008 оны 400 тоот захирамжийн үйлчлэл дууссан 2013 оноос хойш энэхүү газар эзэмших эрхийн хугацааг сунгаж байсан аливаа захирамж, шийдвэр байгаа эсэхийг гаргаж өгөхийг шүүхээс хүссэн. Х дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 3 дугаар сарын 28-ний өдрийн албан бичгээр 2013-2021 оны хооронд Үнэн Хайрхан ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгасан 2021 оны тоот захирамжаас өөр шийдвэр байхгүй байна гэсэн тайлбар ирсэн. Мөн Үнэн ******* ХХК-ийн хувийн хэрэгт ч газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлт 2013 оноос хойш байдаггүй.

Иймд бид Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дах хэсэгт заасны дагуу уг 2021 оны тоот захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн  47 дугаар зүйлийн 47.1.6 дэх хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үнэн ******* ХХК-д эрх олгосон дээрх хоёр захирамж нь илт хууль бус, хүчин төгөлдөр бус учраас манай эзэмшлийн газартай давхацсан газар эзэмших эрх, ямар нэгэн гэрчилгээ байхгүй байна гэж үзэж А******* ******* ******* ТББ-ийн эзэмшлийн газрыг газрын мэдээллийн санд бүртгэж өгнө үү гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бичиг баримтын хувьд давхцалгүй байх байсан. Одоо давхцалгүй гээд хэлчихээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үгүйсгэх нөхцөл байдал үүснэ. Үнэн ******* ХХК-г газар эзэмших эрхгүй байсан гэж хэлээгүй. Үндсэн бодит нөхцөл байдал дээр юу болсон гэхээр гуравдагч этгээдийн эзэмших эрхтэй газар болон нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газартай захиргааны байгууллагаас давхцуулаагүй олгосон. 2021 оны газар эзэмших эрхийг сунгахдаа Төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа юм уу, өөр этгээдийн буруутай үйл ажиллагаа болсон уу? мэдэхгүй гараар тэмдэглэгээ хийж А******* ******* ******* ТББ-ийн газрыг давхцуулсан. Үү*******с болоод нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж дүүргийн Засаг даргын   дугаартай захирамжаар Үнэн ******* ХХК-д газар эзэмших эрх олгосон илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн. Захиргааны ерөнхий хуулийн  47 дугаар зүйлийн 47.1.6 буюу захиргааны акт гарах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл хугацаа сунгах үндэслэл байгаагүй. А******* ******* ******* ТББ-ийн эзэмших эрхийг үгүйсгэх, тус эрхтэй давхцуулах эрх зүйн үндэслэл байхгүй байхад энэхүү актыг гаргаж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн нөхцөл байдал үүсээд байгаа. Хариуцагчаас тайлбарлаж байна ямар нэгэн давхцал байхгүй гээд, давхцалгүй юм бол хүний газар эзэмших эрхийг газрын мэдээллийн санд яагаад бүртгэж өгдөггүй юм бэ?

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч татгалзалдаа газрын давхцал үүссэн байна түү*******с шалтгаалж газрын мэдээллийн санд бүртгэхгүй байгаа гэж тайлбарладаг. Давхцалтай гэдгээ тухайн хоёр этгээдийн газрын хувийн хэрэг төрийн байгууллагад байхгүй байна гэж тайлбарладаг. Гэтэл газрын алба буюу төрийн захиргааны байгууллага өөрөө энэхүү хувийн хэргийг хөтөлж, хадгалах үүргийг хүлээдэг. Энэхүү үүргээ биелүүлээгүйгээс болоод аж ахуй нэгжийн эрх ашиг хөндөгдөх нөхцөл байдал үүсэж байгаа нь шууд хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байгаа гэж үзэж байна гэв.

6. Хариуцагч Х дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2008 онд батлагдсан Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд сум, дүүрэг, баг, хорооны хилийн цэсийг тогтоохдоо тухайн шатны Засаг даргын саналыг үндэслэн Аймаг, нийслэлийн иргэдийн хурал нь тогтоодог. Одоо ч үүгээр тогтоодог. Миний хувьд Х дүүрэгт 2012 онд томилогдон очсон. 2013 онд хоёр хороо нэмэгдсэн. Бидний сайн мэдэх стадион орчмыг 15-р хороо, Нисэхийн дэнж буюу  хуучин 8 дугаар хороог 16 дугаар хороо болгож хуваасан. Түү*******с 13 болон 14 дүгээр хороо бол хуваагдаагүй. М ХХК 2000 онд Нийслэлийн Засаг даргаас газар эзэмших эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаатай авсан. 2008 онд А******* ******* ******* ТББ-тай хоорондоо эрх шилжүүлсэн. Газрын тухай хууль 2000 онд батлагдаж 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн байдаг. Нийслэлийн Засаг даргын олгосон газрыг дүүргийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд газар эзэмших эрхийг шилжүүлсэн. Хуулийн этгээд дүүргийн Засаг даргатай харилцахдаа албан бичгээр харилцах ёстой байдаг. Үүний дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газраас ирсэн бичгийн бүртгэл хайхад М ХХК энэхүү газраа шилжүүлье гэсэн албан бичиг Х дүүргийн Засаг даргад ирээгүй байдаг. Мөн А******* ******* ******* ТББ-аас энэхүү газрыг шилжүүлж авъя гэсэн бичиг дүүрэгт байдаг. Төрийн архив болон Газрын ажлын архивд алинд ч байдаггүй. Хэргийн материалд газрын хувийн хэргээс гэрээ, гэрчилгээ хоёр гарч ирсэн. 2008 оны 400 дугаар захирамж юм уу 450 дугаар захирамжаар хугацаа сунгаж баталгаажуулсан эсэх асуудал яригдаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл болох Захиргааны ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь заалт байсан. Үүний эрх зүйн үндэслэл нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 буюу газрын давхцалын асуудал. Захиргааны байгууллагын зүгээс давхацсан эсэх асуудлуудыг тогтоох боломжгүй гэдэг. Иймд Үнэн ******* ХХК-ийн газар эзэмших эрхийг 2021 онд сунгасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэлгүй учраас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хуульд заасан үндэслэл байгаагүй. Газрын алба давхацсан эсэхийг тодорхойлж чадахгүй болчихоор Засаг дарга нэхэмжлэгчийн эрх, ашгийг хөндсөн гэж үзэх боломжгүй байна гэв.

7. Хариуцагч Х дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан нотлох баримт, захиргааны хэм хэмжээний актууд дээр 13 болон хил заагийг тодорхой тусгаж өгсөн байдаг. Иймд 13 болон хил зааг дээр давхцаж газар олгогдох боломжгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

Дүүргийн Засаг даргын 2008 оны 170 дугаар захирамжаар А******* ******* ******* ТББ-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн олгосон захирамжид газрын байршлыг тус дүүргийн 13 дугаар хороонд байрлах гэж заасан байх боловч хүсэлтэд хавсаргасан хувийн компаниар хийлгэсэн кадастрын зургийн солбицлын дагуу шалгахад тус дүүргийн нутаг дэвсгэрт хамаарч байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчсөн, мөн тус албаны архивд дээрх байгууллагатай холбогдолтой баримт материал хадгалагдаагүй байх тул мэдээллийн санд бүртгэх боломжгүй талаар 2021 оны 11 дүгээр сард ирж уулзахад нь аман байдлаар, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 16/226 дугаартай албан бичгээр ха*******ууд мэдэгдэж байсан. Газар дээр нь шалгаж үзэхэд 2008 оноос хойш уг газарт дээрх хуулийн этгээдийг газраа ашигладаг гэх, ашиглаж байгааг нотлох баримт мэдээлэл байхгүй байсан” гэв.

8. Гуравдагч этгээдийн төлөөлөгч Ж.Ө******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ газар нь анх 1990 орчим онд хөдөө аж ахуйн газар буюу хөдөө аж ахуйн судалгааны тариалангийн газар байсан. Сүүлд 2003 онд газрыг хэсэглээд Санжид, Лхагвасүрэн багш бид нар эзэмшдэг болсон. Хойд хэсэг нь судалгааны талбай хэвээрээ байдаг. А******* ******* ******* ХХК-тай газрын давхцал байгааг мэдэхгүй байсан сая шүүхэд маргаад л мэдсэн. Би 14-р хороонд бүртгэлтэй, олон ч жил амьдарсан.  Ямар нэгэн байдлаар хүний газартай давхацсан байх үндэслэлгүй.

Анхнаасаа хөдөө аж ахуйн шинжилгээний газар байж байгаад л хэдэн багш нар хувааж авсан газар. Түүндээ ногоогоо тариад л байж байдаг тийм газар” гэв.

9. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор гаргасан хариу тайлбараа дэмжиж оролцож байна. Манай компани Х дүүргийн 14 дүгээр хороонд байрлах уг газарт 2003 оноос хойш 3 жилийн хугацаанд ногоо тариалж байгаад тус газрыг эзэмших хүсэлтийг 2006 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн газрын албанд гаргасан, уг хүсэлтийг хүлээн авсан албан бичгийн бүртгэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд бий. Уг хүсэлтийг 2006 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн газрын албаны дэргэдэх Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар ямар нэгэн давхцалгүй байна гэдгийг батлаад нутаг дэвсгэрт байрлах энэ газрыг төмс, хүнсний ногооны зориулалтаар Үнэн ******* ХХК-д эзэмшүүлсэн. Гэтэл А******* ******* ******* ТББ нь 2008 онд байгуулагдсан, манай байгууллага 2006 онд энэхүү газрыг ямар нэгэн давхцалгүй гэдгийг тогтоолгоод эзэмших эрхээ авсан. Иймд манай газар дээр ямар нэгэн давхцал байхгүй, энэхүү газар Үнэн ******* ХХК-ийн газар гэдгээ дэмжиж оролцож байна.

Тухайн газрыг анхнаасаа Түргэний гол гэж нэрлэдэг байсан. Хариуцагчийн тайлбарлаж байгаагаар 13 болон хилийн цэс ерөөсөө өөрчлөгдөөгүй. Нэхэмжлэгч 13 дүгээр хороо гэдэг байршлаа одоо хүртэл дэмжиж ярьдаг. Манай хувьд 14 дүгээр хороондоо үйл ажиллагаагаа явуулж, хашаалаад хорооны засаг даргаасаа тодорхойлолтоо авсан. Нэхэмжлэгч талаас хүсэлтээ өгөөд Мэргэжлийн хяналтын газар, Авлигатай тэмцэх газраар шалгуулсан байдаг. Үүгээр манай үйлчлүүлэгчийг дуудаж асуугаад ямар нэгэн зөрчил илрээгүй. Ингээд шүүхэд хандсан гэж ойлгож байгаа.

Нэхэмжлэгчийн зүгээс гуравдагч этгээд өөрөө явж очоод төрийн байгууллагын үйл ажиллагаанд оролцчихдог юм шигээр ярьж бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Бид ялгаа байхгүй л захиргааны байгууллагаар үйлчлүүлж байгаа шүү дээ. Өөрсдөө очоод зураад газар авчихдаг бол би ч гэсэн газар авчих л байх. Тиймд ийм асуудал байхгүй гэдгийг Мэргэжлийн хяналтын газар болон Авлигатай тэмцэх газар шалгаад тогтоочихсон. 13 болон нутаг дэвсгэр ингэж нийлээд, ингэж давхацсан юм аа гэдгийг ямар ч төрийн байгууллага нотлоогүй тул бид мөрөөрөө газраа эзэмшээд, ашиглаад байж байгаа нь хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Захирамжийг хууль бус болох нь үндэслэлгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, маргаан бүхий актыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэв.

2. Анх Х дүүргийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн захирамжаар тус дүүргийн 13 дугаар хороонд байрлах 5000 м.кв газрыг төмс хүнсний ногооны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар шилжүүлэн газар эзэмших эрхийг А******* ******* ******* ТТБ-д олгож, газар эзэмших эрхийн 0 дугаартай гэрчилгээ олгосон байна.

3. Харин Х дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 400 тоот захирамжаар тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 4040 м.кв газрыг төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар Үнэн ******* ХХК-д эзэмшүүлэн, газар эзэмших эрхийн 0 дугаартай гэрчилгээ олгожээ.

4. Ү******* ******* ХХК-д олгосон газрын баталгаат хэмжээ тогтоосон акт болон нэгж талбарын 1 дугаартай газрын байршлын кадастрын зураг, гараар тэмдэглэгдсэн анхны зургийн төсөлд зааснаар 217 болон 216 тоот газрын дунд байрлах 4040 м.кв газар болох нь тогтоогдож байна.

5. Шүүхийн үзлэг болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн тоот албан бичигт Д ХХК-ийн үйлдсэн А******* ******* ******* ТББ-ын кадастрын зургийн солбицлын утгыг боловсруулан үзэхэд Ү******* ******* ХХК-ийн зөрчилтэй нэгж талбарт бүртгэгдсэн газартай давхцалтай болох нь тогтоогдож байна.

6. Гэтэл Х дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай захирамжаар Ү******* ******* ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгаж, кадастрын зурагт гараар газрын байршлыг өөрчилсөн болох нь тогтоогдож байна.

7. Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 1/804 тоот албан бичигт “...Газрын кадастрын мэдээллийн санд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэгж талбарын 1 дугаар бүхий 4037 м.кв талбайтай газрыг анх Ү******* ******* ХХК-ийн нэр дээр бүртгэсэн нэгж талбарын 1 дугаар бүхий газрын баруун талд газар эзэмших эрхийн хугацаа сунгах захирамжийг үндэслэн байршил өөрчилж, нэгж талбарын 1 дугаар зөрчилтэй нэгж талбартай давхцуулан бүртгэсэн” байна гэжээ.

8. Дээрх баримтуудаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж зааснаар нэхэмжлэгч гуравдагч этгээдийн эзэмшил газрын давхцал үүссэн шалтгаан нөхцөл нь захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор үүссэн байх бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар маргаан бүхий актыг түдгэлзүүлэн хариуцагч захиргааны байгууллагаас нөхцөл байдлыг тодруулах нь зүйтэй гэж үзлээ. У******* нь:

8.1 Шүүхээс нэхэмжлэгчид анх олгосон нэгж талбарын дугаарыг хөрвүүлэн газар дээр нь тулгаж, хэмжилт хийх,

8.2 Гуравдагч этгээд Ү******* ******* ХХК-ийн хашаалсан газар нь 2008 онд хийгдсэн кадастрын зурагтай тохирч байгаа эсэх,

8.3 Ямар үндэслэлээр 2021 онд Ү******* ******* ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, /эзэмших хугацаа дууссанаас хойш 8 жилийн дараа/ кадастрын зурагт өөрчлөлт оруулан мэдээллийн санд бүртгэсэн талаарх нөхцөл байдлыг тогтоох боломжгүй тул хариуцагч захиргааны байгууллагууд үүнийг тодруулан судлан үзсэний үндсэн дээр  дахин шинэ акт гаргах нь зүйтэй гэж үзлээ.

9. Газрын тухай хуулийн  60 дугаар зүйлийн 60.1.2-д “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэнэ” гэж заасан үүргээ хариуцагч захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.11 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан Х дүүргийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн захирамжаар А******* ******* ******* ТББ-д олгогдсон, нэгж талбарын 8 дугаартай төмс хүнсний ногооны зориулалттай, 5000 м.кв газартай давхцалтай гэж маргаж буй газрын мэдээллийн санд бүртгэгдсэн нэгж талбарын 1, 1 дугаартай газар, Х дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тоот захирамжийн Ү******* ******* ХХК-д холбогдох хэсгийг Х дүүргийн Засаг даргаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагчаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актууд хүчингүй болохыг дурдсугай

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. 

 

 

 

ШҮҮГЧ                                   Д.ЧАНЦАЛНЯМ