Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2023/0569/З |
Дугаар | 128/ШШ2023/0668 |
Огноо | 2023-09-07 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2023/0668
2023 09 07 128/ШШ2023/0668
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, Бүгд найрамдах Солонгос улсын иргэн YUN овогтой SOL-ын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох “Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 492/2021 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганхүүгээс шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзалдаа: “...Бүгд найрамдах Солонгос улсын иргэн YUN овогтой SOL-ын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох “Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 492/2021 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа татах хүсэлтэй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч “...Бүгд найрамдах Солонгос улсын иргэн YUN овогтой SOL-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганхүүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.
2. Нэхэмжлэгч Бүгд найрамдах Солонгос улсын иргэн YUN овогтой SOL-оос 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Ч.Ганхүүд олгосон итгэмжлэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтад заасан “нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь, эсхүл хэсэгчилж татгалзах” эрхийг олгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хүсэлтийг хүлээж авах үндэслэлтэй байна.
3. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасны дагуу Бүгд найрамдах Солонгос улсын иргэн YUN овогтой SOL-оос Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан “Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 492/2021 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг тайлбарлах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Бүгд найрамдах Солонгос улсын иргэн YUN овогтой SOL-оос Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан “Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 492/2021 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах Б.Төгөлдөрт даалгасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ