| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/00363/И |
| Дугаар | 142/ШШ2024/00594 |
| Огноо | 2024-04-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 142/ШШ2024/00594
2024 04 10 142/ШШ2024/00594
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Орхон аймаг Баян-Өндөр сум **** тоотод оршин суух хаягтай, ******* овогтой ******* ******* /РД:****, утас:****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум **** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:***, утас:***/-д холбогдох
1 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.*******,
Хариуцагч Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...М.******* би *******гийн хүсэлтээр 2022.01.29-ний өдөр 1,000,000 төгрөгийг сарын хугацаатай ломбарданд үнэт эдлэлээ тавьж бэлэн авч өгсөн. Үүнээс хойш тогтсон хугацаандаа өгөөгүй өдий хүрч байгаа тул *******гаас зээлийн төлбөр 1,500,000 төгрөг авах хүсэлттэй байгаа тул гаргуулж өгч тусална уу гэжээ... гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие Б.******* нь 2022 оны 03 дугаар сараас 04 сарын хооронд нэхэмжлэгч *******гаас Солонгос улсад хэрэглэж байсан эдэлгээ бага утас Нөт-9 утсыг 600,000 төгрөгөөр авахаар амаар тохиролцож авсан. Энэ хугацаанд мөнгөө өгөөгүй нь миний буруу. Энэ хүнээс бэлэн мөнгө зээлсэн удаа байхгүй. Нөт-9 утасны өртэй нь үнэн. Надад өгөх мөнгө байхгүй тул Жи мобайлаас 1,300,000 төгрөгийн үнэтэй лизингээр А34 утсаа өгсөн. Сард 134,000 төгрөгийг сар бүрийн 20-нд төлдөг. Хайрцаг сав лацтай шинээр нь өгсөн. Гэтэл дахиад 800,000 төгрөг нэхэж байгаа. Миний хувьд одоо энэ хүнд өгөх мөнгө байхгүй. 1 удаа 100,000 төгрөг данс руу нь шилжүүлж байсан. Лангууны түрээс төлөх болоод байна гээд хүнээс мөнгө авлаа шүү гэж хэлж байсан. Тэгээд хүү нь гээд би 100,000 төгрөгийг 1 удаа төлсөн. Миний хувьд үлдсэн 1,400,000 төгрөгийг лизингийн утсаа өгөөд тохиролцох хүсэлтэй байна. /утсаа 2 сарын 23-нд өгсөн/ гэжээ.
Зохигчийн шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Иргэн Бямбаа овогтой ******* миний бие нэхэмжлэгч М.*******гийн нэхэмжилсэн 1,500,000 төгрөгийн зөрүү болох 838,500 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төлөхөөр тохиролцов. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.******* нь Б.*******д холбогдуулан 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.******* нэхэмжлэлийн шаардлага болох 1,500,000 төгрөгийн 661,500 төгрөгөөс татгалзаж, 838,500 төгрөг гаргуулахаар, хариуцагч Б.******* 838,500 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр М.*******д төлөхийг хүлээн зөвшөөрч, зохигч эвлэрсэн байна.
Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч М.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 24,674 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн зохигчид 838,500 төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч М.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 24,674 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгосугай
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ