Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2024/00652

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, *** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:***, утас:***/-ийн,

 

Д.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч: М.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч М.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.******* нь урьдчилгаа 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжэл гарагсан боловч хариуцагч нь өөрийн оршин суугаа хаягтаа байхгүй байгаа тул цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжилж, хаягийг тодруулж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч М.******* нь Д.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******а нь **** тоотод оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн **** дугаартай захирамжаар тогтоогдож байх тул хүсэлтийн шаардлагыг хангаж Д.*******ыг эрэн сурвалжилж, оршин сууж буй газар, хаягийг тогтоохыг Орхон аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

 

Холбогдох мэдээллүүдийг дурдвал: *** /РД:****/, *** тоот хаягт амьдарч байсан.

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Боржигон овогт Дэвэнгараагийн *******ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан **** эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг тогтоон хүсэлт гаргагч М.******* /****/-д мэдэгдэхийг Орхон аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч М.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ