| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 194/2026/0383/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/422 |
| Огноо | 2026-02-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2026/ШЦТ/422
2026 02 09 2026/ШЦТ/422
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Бадмаагарав,
улсын яллагч Ж.Энхбат,
шүүгдэгч Ж.Б, Э.Бо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б, Ж.Б нарт холбогдох эрүүгийн 2509 00000 1534 дугаартай хэргийг 2026 оны 01 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн,
2. Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч Э.Бнь 2025 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө 04 цагийн орчим ************* дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэр байрлах ********** гудамжинд хохирогч А.Ц-ийг үл ялих зүйлээр шалтаглан толгой руу цохих, биед нь гараараа халдаж эрүүл мэндэд нь баруун гарын 1-р хурууны хумс хууларч, хугарсан шарх, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулаагүй, төлж барагдуулна. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 144,000 төгрөгийг төлж барагдуулсан. Өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Тухайн хэрэг болсноос хойш хохирогчтой утсаар холбогдож уучлалт гуйсан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан боловч болсон үйл явдлыг санаж байгаа, өөрийгөө удирдах чадвартай байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хохирогч нарын баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулна. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Одоо болтол хохирол төлөөгүй шалтгаан нь хохирогчийн данс байгаагүй учраас төлж чадаагүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
-Хохирогч Т.Э 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн: “...2025 оны 09 дүгээр сарын 06-ны 07-ныг шилжих шөнө 03 цагийн үед ************ дүүргийн 3 дугаар хороо, *********** гадна найз охин Ц-ийн хамтаар явж байх үед үл таних нэг эмэгтэй манай найз охины араас дуудаад байхаар нь эргэж харсан чинь “юугаа харсан юм” гээд байхаар нь тоогоогүй явж байсан араас өдсөөр байгаад 2-3 эмэгтэй, 4-5 эрэгтэйн хамтаар ирсэн. Тэгээд нэг өндөр эрэгтэй миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиод зүүн хавирга руу нэг удаа өшиглөсөн. Тэгээд би газарт унасан чинь бүгд нийлээд миний биеийн бүх хэсэг рүү өшиглөсөн. Манай найз охин эдгээр хүмүүсийг болиулах гээд орилж байх үед нэг эмэгтэй нь үстэж байгаад зугтаагаад явчихсан. Б гэгч нь эхэлж миний зүүн нүд рүү гараараа цохиж, зүүн хавирга луу нэг удаа өшиглөсөн. Үүний дараа намайг газарт унах үед энэ 4 хүн бүгд миний бие рүү олон удаа өшиглөсөн. Миний зүүн хавирга хугарч, зүүн нүд хөхөрсөн, бие бүхэлдээ хөхөрч, хавдсан байгаа. Би нэг сарын турш гэртээ гам барих болсон, би нэг сарын дундаж орлого болон эмчилгээний зардлаа тооцоолж байгаад нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас/,
- Хохирогч Т.Э 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дахин өгсөн: “...Гэмтэлдээ 600,000 орчим төгрөг зарцуулсан. Одоо би 5,000,000 төгрөг нэхэмжилж байна. Би нэг ажил биш олон олон ажил зэрэг зэрэг хийдэг болохоор ингэж нэхэмжилж байна. Мөн нүдний шилээ авч чадахгүй бол шилнийхээ мөнгийг нэхэмжилнэ. Сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгоно...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 79 дүгээр хуудас/
- Хохирогч А.Цийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн: "...2025 оны 09 дүгээр сарын 06-07-ыг шилжих шөнө 03 цагийн үед ************ дүүргийн 3 дугаар хороо, ********** гадна найз залуу Э-ийн хамтаар явж байх үед үл таних нэг эмэгтэй намайг дуудаад байхаар нь эргэж харсан чинь "юугаа харсан юм" гээд байхаар нь тоогоогүй явж байсан араас өдсөөр байгаад 4-5 эрэгтэйн хамтаар ирсэн. Тэгээд нэг өндөр эрэгтэй миний найз залуугийн зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиод, зүүн хавирга руу нэг удаа өшиглөсөн. Тэгээд манай найз залуу газарт унасан чинь бүгд нийлээд биеийнх нь бүх хэсэг рүү өшиглөсөн. Энэ үед би салгаж байсан чинь нэг эмэгтэй нь намайг үсдэж, толгой руу гараараа 2- 3 удаа цохисон. Дагаж явсан нэг эмэгтэй нь миний биед халдсан. Миний баруун гарын эрхий хурууны хумс унасан, мөн толгой их хөндүүртэй байгаа..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,
- Гэрч Б.Б-ийн 2025 оны 09 дүгээр 08-ны өдөр өгсөн: "...Ба, Н, Б, Д, С, Бо нарын хамт 7-уулаа явж байсан. Тухайн өдөр манай найз Н гадагшаа явах гээд бид нар гаргаж өгч уулзсан. Тухайн үед бид нар ************ дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ********** баар орсон байсан. Би тухайн үед нэлээн согтуу байсан. Нэг сэрсэн чинь бужигналдаад байсан. Тэгсэн ард явж байсан 2 найз ирээд салгасан. Тэгээд цагдаа дуудаад цагдаа хүлээж байсан. Тэгсэн нөгөө талын нэг залуу нь "гомдол байхгүй, жижиг зүйлээс маргаан болчихлоо” гэж байсан. Тэгсэн нэг охин нь нэлээн хэл ам хийгээд “цагдаа ирэхээр ярина, та нар цаашаа бай" гээд байсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд бид нар цагдаагийн хэлтэс дээр ирсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 14 дүгээр хуудас/,
- Гэрч Х.Д-ийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: “... Тухайн үед би 6 найзын хамт ********** дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ****** баар ороод 09 сарын 07-ны өдөр 04 цагийн үед баарнаас гараад ертөнцийн зүгээр зүүн тийш явж байсан. Тэгсэн UB Comedy хавьцаа явж байтал Би юмаа унагаачихсан юм тэрийг нь хүлээгээд байж байтал хажуугаар 4 хүн өнгөрөөд явсан. Тэгсэн гэнэт нэг жижиг охин манай найз нартай маргаад орилж чарлаад байсан. Тухайн охины хэлж байгаа үг нь түрэмгийлсэн, хараасан өнгө аястай байсан. Тэгээд би нэг л болохоо байлаа гээд тухайн жижиг охиныг тайвшруулах салгах зүйл хийсэн. Аль болох ярилцаад эвээр шийдэхийг хичээсэн, Тэгээд манай нэг найз найз залуутай нь зууралпчихсан байсан. Тэгээд би очоод салгасан. Ярилцаад эвээр шийдэх гэж их хичээсэн боловч тэр нэг жижиг охин нь их авиргүй хараасан байдалтай байгаад байсан. Тэгээд байхаар нь за тэгвэл хүлээе гээд цагдаа ирсэн. Барилцаад байж байсан манай найз Балжинням байсан. Цохисон, өшиглөсөн зүйлийг хараагүй, Барилцаад байж байхад нь очоод салгасан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/,
- Гэрч Т.Н-ын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: "...найз Б, Дг, Би, Бо, Ба нарын хамтаар явж байх үед үл таних 1 эрэгтэй, 1 эмэгтэй хажуугаар өнгөрч явсан. Ба их хэмжээний согтолттой байсан учир би түшээд явж байсан учир юунаас болж маргаан үүссэнийг сайн мэдэхгүй байна. Хажуугаар зөрөхдөө хальт маргаан үүсэх гээд байхаар нь бид нар "асуудал үүсгэхгүй явчих" гэж хэлсэн чинь тэр охин "Бид нарыг нохой шиг хөөдөг хэн бэ" гээд байсан. Энэ үед манай найз Балжинням тэр эрэгтэйтэй муудалцаад, барьцалдаж аваад, хоёулаа тэврэлдээд газарт уначихсан. Үүний дараа би Билгүүний хамтаар очоод, Би, Б-ыг барьж аваад, би тэр эрэгтэйг аваад зодоон үүсгэхгүй салгасан. Хажууд Бо бас тэр охинтой муудалцаад байсан. Би бас сайн анзаарч чадаагүй. Үүний дараа тэр эмэгтэй цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд бид бүгд цагдаа дээр ирсэн. Би хэний ч биед халдаагүй. Зодоон эхлэхээс өмнө Б тэр эрэгтэйтэй маргалдаад, хамт газар унахаар нь л салгасан. Бид нар тэр эрэгтэйг өшиглөж, зодсон зүйл байхгүй. Бо тэр эмэгтэйтэй муудалцаад байсан, би юу болсныг анзаараагүй... гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,
- Гэрч П.Би-ийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: "...2025 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 04 цагийн үед Цирк өнгөрөөд ертөнцийн зүгээр зүүн тийш *********** зочид буудлын чигтэй явж байсан. Хамгийн урд Н, С 2 Ба-ийг голдоо сугадаад 3-уулаа явж байсан. Түүний араас Б, Бо 2 явж байсан. Хамгийн ард Дашдэлэг бид 2 явж байсан. Би тухайн үед гартаа байсан эрхээ унагачихаад доош тонгойгоод хайж байсан. Тэгсэн хажуугаар бид нарыг түрүүлж зөрж өнгөрөөд 4 хүн явсан. Тэгсэн нэг мэдсэн бужигнаад эхэлсэн. Тэгсэн Бо нэг охинтой барьцалдаад авчихсан байсан. Би Бо-ийг цааш нь түлхээд нөгөө эмэгтэйг нь найзууд руу нь аваачиж өгсөн. Тэгсэн нөгөө эмэгтэй намайг 1-2 удаа алгадахаар нь "чи эрүүл байна уу, би эрүүл байна 2-уулаа найзуудаа салгаад аваад явъя" гэж ярилцаад салсан. Тэгсэн нөгөө маргалдаад байсан охин цагдаа дуудна гээд тэгээд цагдаа ирсэн. Тухайн хүмүүс 2 эмэгтэй, 2 эрэгтэй байсан. Бо-тэй маргаад байсан эмэгтэй нь хумс нь уначихсан гээд үзүүлж байсан. Яаж унасныг нь мэдэхгүй байна. Х гэх залуу нь хэн нэгэнтэй маргаагүй. Өөр нэг эрэгтэй байсан түүнийг нь Б өшиглөсөн байх гэхдээ хашаа яаж хэдэн удаа өшиглөснийг нь мэдэхгүй байна. Бас нэг эмэгтэй байсан тэрийг нь анзаараагүй гайгүй байх шиг байсан... гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,
- Гэрч Б.Х-ын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн: Би тухайн өдөр Э, Ц. А нарын хамт ********** 8 давхарт сууж байгаад гарсан. Тухайн үед бид нар юм идэх гээд төв номын сангийн эсрэг талын KFC орох гээд UB comedy-ийн урдуур явж байсан. Тэгтэл урд хэсэг залуус тарсан байдалтай явж байсан. Тухайн залуусын голоор явж байтал А "Ц" гээд дуудтал нэг нь "Ц гэж шааж байна гээд инээлдээд эхэлсэн. Тэгтэл Э “ Та нар юу гэнэ ээ” гэхэд Ц “боль боль” гэсэн. Тэгсэн нэг эмэгтэй нь "уучлаарай манай найзтай адилхан нэртэй болохоор нь инээчихлээ" гээд ёжилсон байдалтай хэлсэн. Тэгээд Ц "та нар одоо больчих" гээд явах гэтэл нэг залуу нь "наад гичийгээ дуугай байлгаач" гэсэн. Тэгээд нэг нэлээн өндөр залуу Э руу шууд жийгээд орсон. Түүний араас бас 2 залуу дайрч орсон. Би тухайн үед цөөхүүлээ юм чинь гэж бодоод салгах гээд голоор нь ортол 2 залуу нэг нэг цохисон. Тухайн 2 залууг харж амжаагүй. Би болон нөгөөө талаас бас 2 залуу нийлж салгасан. Тэгсэн Э газраас босоод ирсэн. Ц-ийн баруун гарын эрхий хуруунаас цус гарчирсан байсан. Тэгээд Ц цагдаа дууд гээд цагдаа дуудсан. Бор царайтай 190-195 см орчим өндөртэй, цайвар цамцтай, саравчтай малгайтай, залуу нь зодооныг эхлүүлж Э-ыг жийж унагасан. Зүүн нүдний хажуу тал хөхрөөд хавдсан, зүүн өвдөг нь байх шороо болоод доголж байсан. Харин Ц-ийн баруун гар гарын эрхий хурууны хумс ангайгаад цус гарч байсан...” гэх мэдүүл”эг /ХХ-ийн 28 дугаар хуудас/
- Гэрч Т.А-ийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн: "... Би Ц болон найз залуу болон Э түүний найз Х нарын хамт ********** дүүргийн 3 дугаар хороо UB comedy-ийн урд хэсэг залуус байж байсан. Түүний хажуугаар өнгөрөх гэтэл зам хаагаад зогсчихсон байхаар нь хажуугаар нь гараад би урд найз залуутайгаа явж байсан. Ц-г дуудтал нөгөө залуус "Ц гэж шааж байна" гэж хэлсэн. Тэгтэл Э "та нар хүн зүгээр явж байхад та нар наад хэл амаа" гээд цааш явтал "гичийгээ аваад яваач" гэсэн. Тэгсэн Э "та нар одоо юу гээд байгаа юм бэ” гэтэл нэг залуу шууд Энхчулуунийг цохиод авсан. Түүнийг нь Х салгах гэтэл нэг бүдүүн залуу Х-г цохиод авсан. Нэг цагаан футболктой нэлээн өндөр залуу нь Э-ийг цохиж унагаагаад цаанаас 2 найз нь бас ирээд дээрээс дэвсээд байсан. Нэг эмэгтэй нь Ц-г “чи миний найз залууг түлхдэг хэн бэ” гээд Ц-г шууд үсдээд доош унагаасан байсан. Нөгөө бүдүүн залуу нь Э-ийг цохих гээд очихоор нь би боль гээд болиулаад Ц рүү очоод нөгөө охиныг нь салгаад "чи тайвшир" гэхэд над руу нөгөө охин дайраад байсан. Тэгэхээр нь би найзынхаа гутлыг авъя гэхэд нөгөө охин гутлыг нь авч өгсөн. Тэгтэл Ц-ийн баруун гарын эрхий хуруунаас цус гарчихсан байсан. Нөгөө залуучууд цаашаа явж байхад нь Ц цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 30 дугаар хуудас/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 52-56 дугаар хуудас/,
- Хохирогч Т.Э нь эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /ХХ-ийн 111 дүгээр хуудас/,
- Хохирогч А.Ц нь эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /ХХ-ийн 120 дугаар хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ЕГ0725/11578 дугаартай "...А.Ц-ийн биед баруун гарын 1-р хурууны хумс хууларч, хугарсан шарх, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна..." гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 38-39 дүгээр хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 11-ний едрийн ЕГ0725/11577 дугаартай "...Т.Э-ны биед зүүн 6-р хавирганы хугарал, зүүн дээд, доод зовхи, хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хэвлийд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн уйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хуний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгуй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна..." гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 40-41 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Ж.Бын 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...Миний бие хэргийн материалтай танилцсан. Камерын бичлэгийг үзэхэд тухайн эмэгтэй биед халдаж байгаа хүн манай манай эхнэр биш, найз Болор-Эрдэнэ байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гаргасан үйлдэлдээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Э.Бо-ын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би бодит хохирлыг барагдуулъя гэсэн чинь 5,000,000 төгрөг авч хохирол барагдуулна гэсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гаргасан үйлдэлдээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 155 дугаар хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Ж.Б, Э.Бо нар нь 2025 оны 9 дүгээр сарын 07-ны шөнө 04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Ц болон Т.Э нартай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар шүүгдэгч Ж.Б нь хохирогч Т.Э-ын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Э.Бнь хохирогч А.Цийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Б, Э.Бо нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Хохирогч Т.Э 330.000 төгрөгийн эмчилгээний баримт, хохирогч А.Ц 160.000 төгрөгийн эмчилгээний баримт гаргаж өгсөн боловч хохирол төлөгдөөгүй байна. Иймд шүүгдэгч Ж.Баас 330.000 төгрөг гаргуулж хохирогч Т.Э-д, шүүгдэгч Э.Бо-оос 160.000 төгрөг гаргуулж хохирогч А.Цэд тус тус олгох саналтай байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтаар Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг шүүгдэгч нар төлж барагдуулсан байх тул Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзэж байна. Хохирогч нараас Сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан. Иймд Сэтгэцэд учирсан гэм хорын хохирол гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна” гэв.
Шүүгдэгч Ж.Б гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “2025 оны 9 дүгээр сарын 07-ны шөнө Т.Э-ийн эрүүл мэндэд хохирол учруулсан нь үнэн. Учруулсан хохирлоо яаралтай төлж барагдуулна” гэв.
Шүүгдэгч Э.Бо гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “2025 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр А.Цийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ж.Б нь 2025 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө 04 цагийн орчим ************* дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэр байрлах **********гудамжинд хохирогч Т.Э-ийг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь зүүн 6-р хавирганы хугарал, зүүн дээд, доод зовхи, хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хэвлийд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл, мөн тухайн цаг хугацаанд шүүгдэгч Э.Бнь хохирогч А.Цийг үл ялих зүйлээр шалтаглан толгой руу цохих, биед нь гараараа халдаж эрүүл мэндэд нь баруун гарын 1-р хурууны хумс хууларч, хугарсан шарх, баруун сарвуунд зулгаралт бүхий гэмтлийг тус тус учруулж, хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Т.Э 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн: “...2025 оны 09 дүгээр сарын 06-ны 07-ныг шилжих шөнө 03 цагийн үед ************ дүүргийн 3 дугаар хороо, *********** гадна найз охин Ц-ийн хамтаар явж байх үед үл таних нэг эмэгтэй манай найз охины араас дуудаад байхаар нь эргэж харсан чинь “юугаа харсан юм” гээд байхаар нь тоогоогүй явж байсан араас өдсөөр байгаад 2-3 эмэгтэй, 4-5 эрэгтэйн хамтаар ирсэн. Тэгээд нэг өндөр эрэгтэй миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиод зүүн хавирга руу нэг удаа өшиглөсөн. Тэгээд би газарт унасан чинь бүгд нийлээд миний биеийн бүх хэсэг рүү өшиглөсөн. Манай найз охин эдгээр хүмүүсийг болиулах гээд орилж байх үед нэг эмэгтэй нь үстэж байгаад зугтаагаад явчихсан. Б гэгч нь эхэлж миний зүүн нүд рүү гараараа цохиж, зүүн хавирга луу нэг удаа өшиглөсөн. Үүний дараа намайг газарт унах үед энэ 4 хүн бүгд миний бие рүү олон удаа өшиглөсөн. Миний зүүн хавирга хугарч, зүүн нүд хөхөрсөн, бие бүхэлдээ хөхөрч, хавдсан байгаа. Би нэг сарын турш гэртээ гам барих болсон, би нэг сарын дундаж орлого болон эмчилгээний зардлаа тооцоолж байгаад нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг, хохирогч Т.Э 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дахин өгсөн: “...Гэмтэлдээ 600,000 орчим төгрөг зарцуулсан. Одоо би 5,000,000 төгрөг нэхэмжилж байна. Би нэг ажил биш олон олон ажил зэрэг зэрэг хийдэг болохоор ингэж нэхэмжилж байна. Мөн нүдний шилээ авч чадахгүй бол шилнийхээ мөнгийг нэхэмжилнэ. Сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгоно...” гэсэн мэдүүлэг, хохирогч А.Цийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн: "...2025 оны 09 дүгээр сарын 06-07-ыг шилжих шөнө 03 цагийн үед ************ дүүргийн 3 дугаар хороо, ********** гадна найз залуу Э-ийн хамтаар явж байх үед үл таних нэг эмэгтэй намайг дуудаад байхаар нь эргэж харсан чинь "юугаа харсан юм" гээд байхаар нь тоогоогүй явж байсан араас өдсөөр байгаад 4-5 эрэгтэйн хамтаар ирсэн. Тэгээд нэг өндөр эрэгтэй миний найз залуугийн зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиод, зүүн хавирга руу нэг удаа өшиглөсөн. Тэгээд манай найз залуу газарт унасан чинь бүгд нийлээд биеийнх нь бүх хэсэг рүү өшиглөсөн. Энэ үед би салгаж байсан чинь нэг эмэгтэй нь намайг үсдэж, толгой руу гараараа 2- 3 удаа цохисон. Дагаж явсан нэг эмэгтэй нь миний биед халдсан. Миний баруун гарын эрхий хурууны хумс унасан, мөн толгой их хөндүүртэй байгаа..." гэсэн мэдүүлэг, гэрч Б.Б-ийн 2025 оны 09 дүгээр 08-ны өдөр өгсөн: "...Ба, Н, Б, Д, С, Бо нарын хамт 7-уулаа явж байсан. Тухайн өдөр манай найз Н гадагшаа явах гээд бид нар гаргаж өгч уулзсан. Тухайн үед бид нар ************ дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ********** баар орсон байсан. Би тухайн үед нэлээн согтуу байсан. Нэг сэрсэн чинь бужигналдаад байсан. Тэгсэн ард явж байсан 2 найз ирээд салгасан. Тэгээд цагдаа дуудаад цагдаа хүлээж байсан. Тэгсэн нөгөө талын нэг залуу нь "гомдол байхгүй, жижиг зүйлээс маргаан болчихлоо” гэж байсан. Тэгсэн нэг охин нь нэлээн хэл ам хийгээд “цагдаа ирэхээр ярина, та нар цаашаа бай" гээд байсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд бид нар цагдаагийн хэлтэс дээр ирсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Х.Д-ийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: “... Тухайн үед би 6 найзын хамт ********** дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ****** баар ороод 09 сарын 07-ны өдөр 04 цагийн үед баарнаас гараад ертөнцийн зүгээр зүүн тийш явж байсан. Тэгсэн UB Comedy хавьцаа явж байтал Би юмаа унагаачихсан юм тэрийг нь хүлээгээд байж байтал хажуугаар 4 хүн өнгөрөөд явсан. Тэгсэн гэнэт нэг жижиг охин манай найз нартай маргаад орилж чарлаад байсан. Тухайн охины хэлж байгаа үг нь түрэмгийлсэн, хараасан өнгө аястай байсан. Тэгээд би нэг л болохоо байлаа гээд тухайн жижиг охиныг тайвшруулах салгах зүйл хийсэн. Аль болох ярилцаад эвээр шийдэхийг хичээсэн, Тэгээд манай нэг найз найз залуутай нь зууралпчихсан байсан. Тэгээд би очоод салгасан. Ярилцаад эвээр шийдэх гэж их хичээсэн боловч тэр нэг жижиг охин нь их авиргүй хараасан байдалтай байгаад байсан. Тэгээд байхаар нь за тэгвэл хүлээе гээд цагдаа ирсэн. Барилцаад байж байсан манай найз Балжинням байсан. Цохисон, өшиглөсөн зүйлийг хараагүй, Барилцаад байж байхад нь очоод салгасан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Н-ын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: "...найз Б, Дг, Би, Бо, Ба нарын хамтаар явж байх үед үл таних 1 эрэгтэй, 1 эмэгтэй хажуугаар өнгөрч явсан. Ба их хэмжээний согтолттой байсан учир би түшээд явж байсан учир юунаас болж маргаан үүссэнийг сайн мэдэхгүй байна. Хажуугаар зөрөхдөө хальт маргаан үүсэх гээд байхаар нь бид нар "асуудал үүсгэхгүй явчих" гэж хэлсэн чинь тэр охин "Бид нарыг нохой шиг хөөдөг хэн бэ" гээд байсан. Энэ үед манай найз Балжинням тэр эрэгтэйтэй муудалцаад, барьцалдаж аваад, хоёулаа тэврэлдээд газарт уначихсан. Үүний дараа би Билгүүний хамтаар очоод, Би, Б-ыг барьж аваад, би тэр эрэгтэйг аваад зодоон үүсгэхгүй салгасан. Хажууд Бо бас тэр охинтой муудалцаад байсан. Би бас сайн анзаарч чадаагүй. Үүний дараа тэр эмэгтэй цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд бид бүгд цагдаа дээр ирсэн. Би хэний ч биед халдаагүй. Зодоон эхлэхээс өмнө Б тэр эрэгтэйтэй маргалдаад, хамт газар унахаар нь л салгасан. Бид нар тэр эрэгтэйг өшиглөж, зодсон зүйл байхгүй. Бо тэр эмэгтэйтэй муудалцаад байсан, би юу болсныг анзаараагүй... гэсэн мэдүүлэг, гэрч П.Би-ийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: "...2025 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 04 цагийн үед Цирк өнгөрөөд ертөнцийн зүгээр зүүн тийш *********** зочид буудлын чигтэй явж байсан. Хамгийн урд Н, С 2 Ба-ийг голдоо сугадаад 3-уулаа явж байсан. Түүний араас Б, Бо 2 явж байсан. Хамгийн ард Дашдэлэг бид 2 явж байсан. Би тухайн үед гартаа байсан эрхээ унагачихаад доош тонгойгоод хайж байсан. Тэгсэн хажуугаар бид нарыг түрүүлж зөрж өнгөрөөд 4 хүн явсан. Тэгсэн нэг мэдсэн бужигнаад эхэлсэн. Тэгсэн Бо нэг охинтой барьцалдаад авчихсан байсан. Би Бо-ийг цааш нь түлхээд нөгөө эмэгтэйг нь найзууд руу нь аваачиж өгсөн. Тэгсэн нөгөө эмэгтэй намайг 1-2 удаа алгадахаар нь "чи эрүүл байна уу, би эрүүл байна 2-уулаа найзуудаа салгаад аваад явъя" гэж ярилцаад салсан. Тэгсэн нөгөө маргалдаад байсан охин цагдаа дуудна гээд тэгээд цагдаа ирсэн. Тухайн хүмүүс 2 эмэгтэй, 2 эрэгтэй байсан. Бо-тэй маргаад байсан эмэгтэй нь хумс нь уначихсан гээд үзүүлж байсан. Яаж унасныг нь мэдэхгүй байна. Х гэх залуу нь хэн нэгэнтэй маргаагүй. Өөр нэг эрэгтэй байсан түүнийг нь Б өшиглөсөн байх гэхдээ хашаа яаж хэдэн удаа өшиглөснийг нь мэдэхгүй байна. Бас нэг эмэгтэй байсан тэрийг нь анзаараагүй гайгүй байх шиг байсан... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Х-ын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн: Би тухайн өдөр Э, Ц. А нарын хамт ********** 8 давхарт сууж байгаад гарсан. Тухайн үед бид нар юм идэх гээд төв номын сангийн эсрэг талын KFC орох гээд UB comedy-ийн урдуур явж байсан. Тэгтэл урд хэсэг залуус тарсан байдалтай явж байсан. Тухайн залуусын голоор явж байтал А "Ц" гээд дуудтал нэг нь "Ц гэж шааж байна гээд инээлдээд эхэлсэн. Тэгтэл Э “ Та нар юу гэнэ ээ” гэхэд Ц “боль боль” гэсэн. Тэгсэн нэг эмэгтэй нь "уучлаарай манай найзтай адилхан нэртэй болохоор нь инээчихлээ" гээд ёжилсон байдалтай хэлсэн. Тэгээд Ц "та нар одоо больчих" гээд явах гэтэл нэг залуу нь "наад гичийгээ дуугай байлгаач" гэсэн. Тэгээд нэг нэлээн өндөр залуу Э руу шууд жийгээд орсон. Түүний араас бас 2 залуу дайрч орсон. Би тухайн үед цөөхүүлээ юм чинь гэж бодоод салгах гээд голоор нь ортол 2 залуу нэг нэг цохисон. Тухайн 2 залууг харж амжаагүй. Би болон нөгөөө талаас бас 2 залуу нийлж салгасан. Тэгсэн Э газраас босоод ирсэн. Ц-ийн баруун гарын эрхий хуруунаас цус гарчирсан байсан. Тэгээд Ц цагдаа дууд гээд цагдаа дуудсан. Бор царайтай 190-195 см орчим өндөртэй, цайвар цамцтай, саравчтай малгайтай, залуу нь зодооныг эхлүүлж Э-ыг жийж унагасан. Зүүн нүдний хажуу тал хөхрөөд хавдсан, зүүн өвдөг нь байх шороо болоод доголж байсан. Харин Ц-ийн баруун гар гарын эрхий хурууны хумс ангайгаад цус гарч байсан...” гэх мэдүүл”эг, гэрч Т.А-ийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн: "... Би Ц болон найз залуу болон Э түүний найз Х нарын хамт ********** дүүргийн 3 дугаар хороо UB comedy-ийн урд хэсэг залуус байж байсан. Түүний хажуугаар өнгөрөх гэтэл зам хаагаад зогсчихсон байхаар нь хажуугаар нь гараад би урд найз залуутайгаа явж байсан. Ц-г дуудтал нөгөө залуус "Ц гэж шааж байна" гэж хэлсэн. Тэгтэл Э "та нар хүн зүгээр явж байхад та нар наад хэл амаа" гээд цааш явтал "гичийгээ аваад яваач" гэсэн. Тэгсэн Э "та нар одоо юу гээд байгаа юм бэ” гэтэл нэг залуу шууд Энхчулуунийг цохиод авсан. Түүнийг нь Х салгах гэтэл нэг бүдүүн залуу Х-г цохиод авсан. Нэг цагаан футболктой нэлээн өндөр залуу нь Э-ийг цохиж унагаагаад цаанаас 2 найз нь бас ирээд дээрээс дэвсээд байсан. Нэг эмэгтэй нь Ц-г “чи миний найз залууг түлхдэг хэн бэ” гээд Ц-г шууд үсдээд доош унагаасан байсан. Нөгөө бүдүүн залуу нь Э-ийг цохих гээд очихоор нь би боль гээд болиулаад Ц рүү очоод нөгөө охиныг нь салгаад "чи тайвшир" гэхэд над руу нөгөө охин дайраад байсан. Тэгэхээр нь би найзынхаа гутлыг авъя гэхэд нөгөө охин гутлыг нь авч өгсөн. Тэгтэл Ц-ийн баруун гарын эрхий хуруунаас цус гарчихсан байсан. Нөгөө залуучууд цаашаа явж байхад нь Ц цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Т.Э нь эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл, хохирогч А.Ц нь эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ЕГ0725/11578 дугаартай "...А.Ц-ийн биед баруун гарын 1-р хурууны хумс хууларч, хугарсан шарх, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна..." гэсэн шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 11-ний едрийн ЕГ0725/11577 дугаартай "...Т.Э-ны биед зүүн 6-р хавирганы хугарал, зүүн дээд, доод зовхи, хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хэвлийд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн уйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хуний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгуй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна..." гэсэн шинжээчийн дүгнэлт, Шүүгдэгч Ж.Бын 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...Миний бие хэргийн материалтай танилцсан. Камерын бичлэгийг үзэхэд тухайн эмэгтэй биед халдаж байгаа хүн манай манай эхнэр биш, найз Болор-Эрдэнэ байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гаргасан үйлдэлдээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг, Шүүгдэгч Э.Бо-ын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би бодит хохирлыг барагдуулъя гэсэн чинь 5,000,000 төгрөг авч хохирол барагдуулна гэсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гаргасан үйлдэлдээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Шүүгдэгч Ж.Б нь хохирогч Т.Э-ийн биед халдаж зүүн 6-р хавирганы хугарал, зүүн дээд, доод зовхи, хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хэвлийд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл,
шүүгдэгч Э.Бо нь хохирогч А.Ц-ийн биед халдаж баруун гарын 1-р хурууны хумс хууларч, хугарсан шарх, баруун сарвуунд зулгаралт бүхий гэмтлүүдийг тус тус учруулсан байдал нь хохирогч Т.Э, А.Ц нарын Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч Ж.Б, Э.Бо нар нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Ж.Б нь хохирогч Т.Э-ийн эрүүл мэндэд, шүүгдэгч Э.Бо нь хохирогч А.Ц- ийн эрүүл мэндэд тус тус халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай санаатай үйлдэл, хохирогч нарт учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Ж.Б, Э.Бо нарын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.Бо-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэв.
Шүүгдэгч Ж.Б эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Ажил хийдэг учраас хурдан хугацаанд хохирогч нарын хохирлыг төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Шүүгдэгч Э.Бо эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа учраас хохирлоо хурдан хугацаанд төлж барагдуулна” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ж.Б, Э.Бо нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүх шүүгдэгч Ж.Б, Э.Бо нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирол төлбөрөөс зохих хэмжээгээр төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Быг 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Э.Бо-г 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
Бусад асуудал:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ж.Б, Э.Бо нар нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Шүүгдэгч Ж.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Т.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Э нь баримтаар 330,000 төгрөгийг,
Шүүгдэгч Э.Бо-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.Цийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар 160,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байх тул шүүгдэгч Ж.Баас 330,000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Э-д, шүүгдэгч Э.Бо-ээс 160,000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Ц нарт тус тус олгуулахаар шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Т.Э 144,000 төгрөгийн тусламж үйлчилгээг, хохирогч А.Ц 196,000 төгрөгийн тусламж үйлчилгээг тус тус авсан болох нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэл зэргээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нар уг хохирлыг шүүхийн шатанд төлсөн байна.
Хохирогч Т.Энхчулуун, А.Ц нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Ж.Б, Э.Бо нар нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг тэмдэглэж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Быг 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Э.Бо-ийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, Э.Бо нарын нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Б, Э.Бнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр тус тус үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн тусгай ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Б-аас 330,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Э-д, шүүгдэгч Э.Бо-с 160,000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Ц-д тус тус олгосугай.
6. Хохирогч Т.Э, А.Ц нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсарган хадгалсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ