| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 194/2026/0382/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/469 |
| Огноо | 2026-02-12 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Ц.Чингүүн |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2026/ШЦТ/469
2026 02 12 2026/ШЦТ/469
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
улсын яллагч Ц.Чингүүн,
хохирогч О.Ц, түүний өмгөөлөгч Ж.Мөнгөнзул,
шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Г.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2506 06866 3109 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Б нь хохирогч О.Ц-г ************** дүүргийн 6 дугаар
хорооны нутаг дэвсгэрт байхад нь "Бизнес хийж байгаа хөрөнгө оруулалт хэрэгтэй байна, "Коллегэн" гэх эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг сүлжээ дэлгүүрүүдэд зарж борлуулж байгаа, бүтээгдэхүүнээ хүмүүст таниулах зорилгоор хөрөнгө оруулалт шаардлагатай байна, уг барааг үйлдвэрийн үнэ нь 2400-гаар аваад 3700 төгрөгөөр зарж ашиг олох боломжтой байна" гэж хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 106,105,000 төгрөгийг, мөн хохирогчид "мөнгө зээлээч, зээлээ хаачихаад буцаагаад өгье, мөнгө олоод өгөөч, эхнэр аллаа" гэж хэлэн хуурч, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 600,000 төгрөгийг, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөгийг буюу хохирогчоос нийт 109,705,000 төгрөгийг өөрийн Хаан банкны ****************** тоот дансаар шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Б-ыг “бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж” залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Б-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Б-с нийт 69,470,700 төгрөгийг гаргуулж хохирогч О.Ц-д олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1-д, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бат-Оргилын асрамжид байх бага насны хүүхдүүд болох Б.Х, Б.А нарын асрамжийн асуудал, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэхийг Увс аймгийн Малчин сумын Засаг даргад даалгасугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Г.Бат-Оргилын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ