Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2024/00734

 

 

2024 05 07 142/ШШ2024/00734

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: *** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******, утас:*******, *******/-ийн,

 

Г.*******, Ц.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг оролцов.

 

Хүсэлт гаргагч Б.******* өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.******* миний бие нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* махны дэлгүүр ажиллуулдаг. Г.*******, Ц.******* нар нь Т.ээс 2022.10.15-нд нийт 1,750,000 төгрөгний мах аваад үүнээс 550,000 төгрөгийг төлж үлдсэн 1,200,000 төгрөгийг төлөөгүй бөгөөд одоо хариуцагч нь өөрийн оршин суугаа хаягтаа байхгүй байгаа тул цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжилж, хаягийг тодруулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.******* нь Г.*******, Ц.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.*******, Ц.******* нар нь Орхон аймаг, Баян-Өндөр сум баг тоотод оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Орхон аймаг, Баян-Өндөр сум багийн зохион байгуулагчийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 127 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байх тул хүсэлтийн шаардлагыг хангаж Г.*******, Ц.******* нарыг эрэн сурвалжилж, оршин сууж буй газар, хаягийг тогтоохыг Орхон аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

 

Холбогдох мэдээллүүдийг дурдвал: ***

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан *** нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан **** нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг тогтоон хүсэлт гаргагч Б.******* /***/-д мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ