| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/00493/И |
| Дугаар | 142/ШШ2024/00738 |
| Огноо | 2024-05-07 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 142/ШШ2024/00738
2024 05 07 142/ШШ2024/00738
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймаг Сэргэлэн сум 1 дүгээр баг Баян уулын баруун тал, ******* ******* ******* ХХК /РД:6311709, 88084206/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг, г/х 1 дүгээр гудамж 3 тоотод оршин суух, Өндрийнхэн овогт Төмөрбаатарын ******* /РД:ФД85061738, 99471400/-д холбогдох
1 420 723 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг оролцов.
Хариуцагч Т.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* нар өөрсдийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 100.3-т зааснаар тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ************** ******* ХХК Т.*******тай 2019 оны 05 дугаар сарын 27-нд байгуулсан ТТТ/2019/4-2 дугаартай Хамтран ажиллах гэрээний дагуу Улаанбаатар-Өмнөговь аймаг, Ухаа худаг-Улаанбаатар чиглэлд мидлинг тээвэрлэх ажил гүйцэтгэсэн. Гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу холбогдох зардлыг Б талд шилжүүлэх нь А талын үүрэг. Гэтэл жолооч нар тээвэрлэлт хийх явцдаа шатахууныг 108 ойл ХХК-с нэр, тээврийн хэрэгслийн бүртгэлээ хийлгэн зээл авч яваад дараа нь тооцоо нийлэхдээ уг зээлсэн шатахууны зардлаа хасуулахгүйгээр давхар зардал авснаас болж 108 ойл ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, ************** ******* жолооч нарын бичүүлж авсан шатахууны зардлыг гаргуулж авсан. Тиймээс тус зардлыг нэр бүхий жолооч нараас нэхэмжилж, компанийг хохиролгүй болгуулахаар шүүхэд хандаж байна. Т.******* нь 2019 оны 07 сарын 30-ны өдөр 683,04 литр дизель ******* авсан нь шатахуун тослох материалын зарлагын падаанаар нотлогдож байх тул 1,420,723 төгрөгийг гаргуулж компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Т.******* нь ******* ******* ******* ХХК-аас нэхэмжилсэн 1,420,723 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү. Одоо хөдөө ажилтай байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа учраас намайг эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Т.*******гаас 1,420,723 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Т.******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,681.57 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Т.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 18,840.7 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн 1,420,723 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,681.57 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Т.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 18,840.7 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ