| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/04285/И |
| Дугаар | 184/ШШ2024/02657 |
| Огноо | 2024-05-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 184/ШШ2024/02657
2024 05 14 184/ШШ2024/02657
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 5,426,077.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, мөн сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь манай компанитай 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр L90500428 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан. "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгө шилжүүлэг, зээлийн уйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" хэмээн заасны дагуу зээлдэгч *******ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Pocket/ аппликейшнаас 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 7800955928 дугаартай зээлийн дансны дугаартай 320,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 2905184019 банкны тоот дансанд, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 7810912532 дугаартай зээлийн дансны дугаартай 315,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 2905184019 банкны тоот дансанд, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 7100246156 дугаартай зээлийн дансны дугаартай 780,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай, сарын 3,6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 2905184019 банкны тоот дансанд, 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 7100243685 дугаартай зээлийн дансны дугаартай 3,100,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3,6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 2905184019 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. ... Гэвч зээлдэгч зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн гэрээнүүдийн үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 5,426,077.68 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч *******оос зээлийн гэрээний үүрэгт 5,426,077.68 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “******* ******* *******" ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,426,077.68 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1,800,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 1,800,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1,826,077.68 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ““******* *******” ******* ХХК нь *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,426,077.68 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “******* *******” ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1,800,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 1,800,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1,826,077.68 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан.
Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,426,077.68 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1,800,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 1,800,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1,826,077.68 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохирсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******оос 50,883.62 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101,767.24 төгрөгөөс 50,883.62 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан “******* *******” ******* ХХК-ид тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч *******д шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ ***