Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2024/02660

 

 

 

 

 

 

                                           

 

 

    2024            05             14                                           184/ШШ2024/02660

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                           хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,

 

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***-д холбогдох

                                             

Зээлийн гэрээний үүрэгт 249,554.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, мөн сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******-******* *******” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Хариуцагч *******д 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шугаман зээлийн 200,000 төгрөгийн эрх тогтоосон. ******* нь манай байгууллагатай 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 18603 тоот зээлийг байгуулж, 140,000 төгрөг, 18608 тоот зээлийг байгуулж 60,000 төгрөгийг тус тус хэрэглээний зориулалтаар 1 сарын хугацаатай, 8,1 хувийн хүүтэй авсан. 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зээл тус бүр дээр сунгалт хийснээс хойш огт төлөлт хийгээгүй. ... Иймд хариуцагчаас холбогдуулан 18603 тоот, 18608 тоот зээлийн гэрээний үүрэгт 249,554.85 төгрөгийг гаргуулж тус байгууллагад олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэргүйн Нандин миний бие “*******-******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн 249,554.85 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмын дагуу шийдэж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын хүсэлтийг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******-******* *******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 249,554.85 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, бүрэн төлж барагдуулахаа илэрхийлэн хариу тайлбар болон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байна.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 249,554.85 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч,  төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дотор төлөхөөр зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,136.65 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас 5,568 төгрөг, хариуцагчаас 5,568 төгрөгийг тус тус гаргуулан “*******-******* *******” ХХК-ид буцаан олгож шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “*******-******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 249,554.85 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дотор төлөхөөр зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,136.65 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас 5,568 төгрөг, хариуцагч *******аас 5,568 төгрөгийг тус тус гаргуулан “*******-******* *******” ХХК-ид буцаан олгосугай.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                        ***