Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2024/02661

 

 

 

 

 

 

                                           

 

 

       2024             05              14                                            184/ШШ2024/02661

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,

 

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 4,953,869.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, мөн сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь манай компанийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 080907 дугаартай хэрэглээний зээлийн зориулалттайгаар 3,113,910 төгрөгийг жилийн 35,3 хувь буюу сарын 2,94 хувийн хүүтэй нийт 24 сарын хугацаатай зээл авсан. Ч.Оргилболд нь 080907 дугаартай зээлийн гэрээний 3,113,910 төгрөгийг одоог хүртэл бүрэн төлж барагдуулаагүй байдаг. Манай байгууллагын зүгээс зээлдэгч *******оос удаа дараа шаардан утсаар холбогдож, гэрээнд заасан хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч зээлдэгч ******* нь зээлийн гэрээний үүргийг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөлгүй 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөр 788 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу “...хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд зээлдэгч *******оос 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 2,521,382.95 төгрөг, төлөх ёстой хүү 2,000,833.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 417,602.52 төгрөг, нотариатын зардалд 14,000 төгрөг, нийт 4,953,869.19 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “******* ******* *******" ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,953,869.19 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг  2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 453,869.19 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь *******од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,953,869.19 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “******* ******* *******” ХХК-ийн  нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч,  төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 453,869.19 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,953,869.19 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 453,869.19 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******оос 47,111 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,211.91 төгрөгөөс 47,110 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан “******* ******* *******” ХХК-ид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

           

 

 

 

            ШҮҮГЧ                       ***