| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/04142/И |
| Дугаар | 184/ШШ2024/02701 |
| Огноо | 2024-05-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 184/ШШ2024/02701
2024 05 15 184/ШШ2024/02701
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-т холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 285,239 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, мөн оны 05 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагын КМОБИМН цахим зээлийн үйлчилгээнд №17219 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж 160,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 9,700 төгрөгийн шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй тохиролцож зээлсэн. Бидний хооронд байгуулагдсан зээлийн эрх нээх гэрээний 4 дүгээр зүйлийн 2.2 дах хэсэгт “Зээл тус бүрийн эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг түүнд ноогдох шимтгэлийн хамт үл маргах журмаар төлөх” 4 дүгээр зүйлийн 2.3 дах хэсэгт “Зээл, зээлийн шимтгэлийг тухайн зээлийн эргэн төлөх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хүү төлөх гэж заасан. Мөн банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн эрх нээх гэрээний 5 дугаар зүйлийн 1.5 дах хэсэгт зааснаар “Зээл болон зээлийн шимтгэлийг эргэн төлөх хугацаанд төлөөгүй тохиолдолд хүү тооцож эхлэх бөгөөд эдгээр төлбөрийг нийтэд нь төлүүлэх эрхтэй” гэж заасан. Гэтэл зээлдэгч ******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Бид зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл хүүгийн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй тул шүүхэд хандаж байна. 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар зээлдэгч нь дараах зээлийн өр төлбөртэй байна. Зээлийн үндсэн төлбөрт 158,996 төгрөг, шимтгэл 8,745 төгрөг, хүү 117,498 төгрөг нийт 285,239 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жавхаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага бүхий 285,239 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Шүүх зохигчийн хүсэлтийг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 285,239 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж үндэслэлээ “...*******т холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага бүхий 285,239 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна.…” хэмээн тайлбарлажээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 285,239 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,210 төгрөгөөс 4,605 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас гаргуулан “******* ******* *******” ХХК-ид буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ ***