| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2024/00802/И |
| Дугаар | 101/ШШ2024/01447 |
| Огноо | 2024-03-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2024/01447
| 2024 03 18 | 101/ШШ2024/01447 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,******* хаягт оршин байрлах “*******” ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******, тоот хаягт оршин суух Үргэлж овогт гийн /рд:/,
Хариуцагч: *******,*******,*******,*******, тоот хаягт оршин суух Бэсүд овогт гийн /рд:/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 3,512,045.72 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ё., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Ё. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ц., Н. нь “*******” ХК-тай 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дугаар тоот Зээлийн гэрээ байгуулан 4,000,000.00 төгрөгийг жилийн 18 хувийн, сарын 1,5 хувийн хүүтэй, 21 сарын хугацаатайгаар зээлж зээлийн үлдэгдэл 3,159,000 төгрөг дээр нэмж 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дугаар MN200034 тоот Зээлийн гэрээ байгуулан 6,000,000.00 төгрөгийг жилийн 18 хувийн, сарын 1,5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлж авсан.
Банк нь “Зээлийн гэрээ”-ний дагуу зээлдэгч Ц.Лхагвын ******* дахь тоот харилцах дансанд 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 4,000,000.00 төгрөг, МN780034 тоот харилцах дансанд 2021 оны 8 дугаар сарын 31-ны өдөр 6,000,000 төгрөг шилжүүлэн олгосон.
Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш үндсэн зээлээс 6,817,466,87 төгрөг, хүүгээс 2,655,189.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.735.12 төгрөг, нийт 9,475,391.66 төгрөг төлсөн байна.
Зээлдэгч Ц., Н. нь 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дугаар МN200034 тоот Зээлийн гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан тул банкнаас, 2023.07.31-ний өдөр, 2023.08.08-ны өдөр, “зээлийн гэрээний үүргээ биелүүлэх”, мэдэгдлийг зээлдэгчид удаа дараа хүргүүлсэн боловч зээлдэгчид нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 2023 оны 11-р сарын 30-ний өдрийн байдлаар төлбөрийн хуваарь 172 хоног хугацаа хэтэрч байгаа тул тухайн гэрээг цуцлах бүрэн үндэслэл болж байна.
Зээлдэгч Ц., Н. нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 3,182,533.13 төгрөг, үндсэн хүү 295,768.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,744.00 төгрөг, нотариатын зардал 16,000 нийт 3,512,045.72 төгрөгийг хуримтлагдаж банкийг хохироож байна. Ц., Н. нар нь Улаанбаатар Баянзүрх 25-р хороо,******* -р байрандаа амьдарч байгаа.
Иймд ******* нь дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
1. 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дугаар тоот зээлийн гэрээний 6.2.1 дэх заалт, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дугаар МN200034 тоот зээлийн гэрээний 6.2.1 дэх заалтыг үндэслэн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 3.182,533,13 төгрөг, үндсэн хүү 295,768.59 төгрөг. нэмэгдүүлсэн хүү 17,744.00 төгрөг, нотариатын зардал 16.000 нийт 3,512,045.72 төгрөгийг зээлдэгч Ц., Н. нараас гаргуулж *******анд олгуулах.
1а. Хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй. Хариуцагч нар нь зээлийн гэрээ байгуулж, анх 4,000,000, дараа нь 6,000,000 төгрөг авсан. Зээлдэгч нь үндсэн зээлээс 6,817,466.87 төгрөг, хүүгээс 2,655,189.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,735.12 төгрөг, нийт 9,475,391.66 төгрөг төлсөн. 2023 оны 7 болон 8 сард мэдэгдэл хүргүүлсэн боловч үүргээ биелүүлээгүй. Үндсэн зээл 3,182,533.14 төгрөг, хүү 295,768.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,744 төгрөг, нотариатын зардал 16,000 төгрөг, нийт 3,512,045.72 төгрөг гаргуулна. 2023.8.8-нд зээлдэгчтэй уулзалт хийж өргөдөл бичүүлж зээл төлөх хугацаа олгосон. Гэвч нь нэг ч төлбөр төлөөгүй. Утсаар ярихад төлнө гэдэг гэв.
2. Нэхэмжлэгч нь шүүхэд дараах нотлох баримтыг ирүүлсэн: Барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх17-19/, зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар /хх20/, барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх21-24/, мемориалын баримтын хуулбар 3 ширхэг /хх31, 32/, зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн хүснэгтийн хуулбар /хх33/, Ц.Лхагвын гараар бичсэн өргөдлийн хуулбар /хх34/, мэдэгдлийн хуулбар 2 ширхэг /хх35, 36/, зээл, хүүгийн тооцооллын хүснэгт /хх37/, ******* дахь Ц.Лхагвын зээлийн дансны хуулга /хх38-41/, ******* дахь Ц.Лхагвын харилцах дансны хуулга /хх42-50/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагч нараас 3,410,045.72 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 102,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Шүүх хариуцагч Ц.д 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан. Харин хариуцагч Н. нь шүүхийн дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 05053 дугаар захирамжаар түүнийг албадан ирүүлж, 26-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, улмаар хариуцагч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарласан. Гэвч хариуцагч нар нь хуульд заасан хугацаанд шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй. Цаашлаад, хариуцагч нарт мөн оны 03 дугаар сарын 12-ны өдөр баталгаат шуудангаар өнөөдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт ирүүлээгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг зөвшөөрсөнд тооцож, тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй. Гэвч шүүх хэргийн бодит байдлыг тогтоох учиртай.
3. Зохигчид 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээг жилийн 18 хувийн хүү, хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцон 21 сарын хугацаатайгаар байгуулжээ. /хх17-19/
Улмаар 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр дээрх зээлийн гэрээний үлдэгдлийг тооцож, хугацааг 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сунгах өөрчлөлт оруулсан. /хх20/
Хариуцагч Ц.Лхагвын харилцах дансны хуулганаас үзэхэд зээлийн гэрээ байгуулсан 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөгийн зээл олгогдсон боловч мөн өдөр зээл олгосон шимтгэл 40,000 төгрөг, өргөдлийн хураамжид 2,000 төгрөг тус тус суутган авсан болох нь энэхүү хуулга болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан дээрх зарлагын гүйлгээний талаарх тайлбараар тогтоогдсон. /хх42/
Улмаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нь эдгээр зарлагын гүйлгээг өөрийн дотоод журмын дагуу хийгдсэн гэж тайлбарласан боловч хууль зүйн үндэслэлийг тайлбарлаж чадаагүй. Өөрөөр хэлбэл, ийнхүү шимтгэл, хураамж тооцсон хууль зүйн үндэслэлийг мэдэхгүй гэж тайлбарлаж байна. Түүнчлэн эдгээр шимтгэл, хураамж нь үйл ажиллагааны зардал гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу баримтаар нотлоогүй.
Зээл гэдэг нь мөнгөн хөрөнгийг хариу төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглуулахыг хэлнэ. Иймд хариуцагч нарт бодитоор ашиглуулсан 3,958,000 төгрөгийн зээл олгогдсон.
Нэхэмжлэгч нь шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул энэхүү зээлийн гэрээ нь 3 жил 4 сар 21 хоног хэрэгжсэн байна. Зээлийн гэрээ хэрэгжсэн хугацаанд хариуцагч нарт үүссэн үүргийг тооцвол: 1 жилд 712,440 /3,958,000*18%/ төгрөг, 3 жилд 2,137,320 төгрөг, 1 сард 59,370 /712,440/12/ төгрөг, 4 сард 237,480 төгрөг, 1 хоногт 1,951.89 /712,440/365/ төгрөг, 21 хоногт 40,989.69 төгрөг, нийт 2,415,789.69 төгрөгийн хүү тооцогдоно. Үүн дээр үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцвол 483.157.94 төгрөг бөгөөд энэ зээлийн гэрээний хувьд хариуцагч нарт бүгд нийлээд 6,856,947.63 төгрөг төлөх үүрэг үүссэн байна.
3а. Зохигчид 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр жилд 18 хувийн хүү, хугацаа хэтэрсэн тохиолдолд 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцож 30 сарын хугацаатайгаар дахин зээлийн гэрээ байгуулсан. /хх21-24/
Энэхүү зээлийн гэрээгээр өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж тооцсон. Гэвч уг зээлийн гэрээ байгуулах үед олгогдоогүй буюу өмнөх зээлийн гэрээний үлдэх төлбөрийн хэмжээгээр уг гэрээ хүчин төгөлдөр болоогүй.
Харин нэмж олгосон 6,000,000 төгрөгийн хүрээнд гэрээ хүчин төгөлдөр юм. Гэвч 6,000,000 төгрөгийн зээл олгоод тэр өдөртөө 60,000 төгрөгийн шимтгэл суутгасан нь хариуцагч Ц.Лхагвын харилцах дансны хуулгаар тогтоогдсон. /хх47/
Иймд дээрх үндэслэлээр 5,940,000 төгрөгийн зээл олгосон гэж үзнэ.
Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 02 дугаар сарын 30-ны өдөр дуусах байсан. Гэвч нэхэмжлэгч нь хариуцагч нарыг гэрээний дагуу төлөх эргэн төлөлтийн хуваарь зөрсөн гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нар нь энэ талаар маргаагүй. Тодруулбал, хариуцагч нар нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх мэдэгдэл хүргүүлж байсан нь баримтаар тогтоогдож байна. /хх35, 36/
Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгчид 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрх үүссэн гэж үзнэ. Улмаар уг гэрээний дагуу хариуцагч нарт үүссэн үүргийг тооцвол. Нэхэмжлэгч нь шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул гэрээ 2 жил, 4 сар, 16 хоног хэрэгжсэн. Үүнээс тооцвол 1 жилд 1,069,200 /5,940,000*18%/ төгрөг, 2 жилд 2,138,400 төгрөг, 1 сард 89,100 /1,069,200/12/ төгрөг, 4 сард 356,400 төгрөг, 1 хоногт 2,929.31 /1,069,200/365/ төгрөг, 16 хоногт 46,868.96 төгрөг, нийт 2,541,668.96 төгрөгийн хүү тооцогдоно.
Улмаар нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тул нэмэгдүүлсэн хүү шаардах нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасантай нийцэх тул нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Иймд энэхүү гэрээтэй холбоотойгоор хариуцагч нар нийт 8,481,668.96 төгрөг төлөх үүрэг үүссэн байна.
3б. Нэхэмжлэгч нь 2 зээлийн гэрээний үүргийг нэгтгэн тооцож нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон тул дээрх тооцооллоор 2 гэрээний дагуу хариуцагч нарт үндсэн зээлийн үүрэг нь 9,898,000 төгрөг тул үүнээс төлсөн гэх 6,817,466.87 төгрөгийг хасвал үлдэх үүрэг нь 3,080,533.13 төгрөг. Нийт хүүгийн үүрэг нь 4,957,458.65 төгрөг тул үүнээс төлсөн гэх 2,655,189.67 төгрөгийг хасвал үндсэн хүүгийн үлдэх үүрэг нь 2,302,268.98 төгрөг, нийт нэмэгдүүлсэн хүүгийн үүрэг нь 483,157.94 төгрөг тул төлсөн гэх 2,735,12 төгрөгийг хасвал үлдэх нэмэгдүүлсэн хүүгийн үүрэг нь 480,422.82 төгрөг болно.
3в. Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн тайлбарласан зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн төлбөрийн мөнгөн дүнгийн хэмжээний талаар маргаагүй. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч нараас үндсэн зээлийн үүрэгт 3,080,533.13 төгрөг гаргуулах үндэслэлтэй. Харин дээрх тооцооллоор төлөгдөөгүй үндсэн хүүгийн үүрэг нь 2,302,268.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үүрэг нь 480,522.82 төгрөг байх боловч зээлийн төлөлт тус бүрээр тооцсонтой холбоотойгоор нэхэмжлэгч нь 2 зээлийн гэрээний үндсэн хүүд нийт 295,768.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 17,744 төгрөг шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүрээнд хангаж шийдвэрлэв.
Мөн нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн баримтад дарагдсан нотариатын үйлдэл хийсэн огноо болон холбогдох баримтын огноо таарч байна. Иймд хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол буюу нэмэлт нотариатын зардал 16,000 төгрөгт холбогдох шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Эдгээр үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд хариуцагч нараас 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 3,410,045.72 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 102,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар хариуцагч Ц., Н. нараас зээлийн гэрээний үүрэг, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд нийт 3,410,045.72 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 102,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71,142.73 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 69,510.73 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД