Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2024/01524

 

 

 

 

 

 

 

 

   2024        03           20                                    101/ШШ2024/01524

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаарП

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоот хаягт оршин суух Боржигон овогт *******гийн ******* /рд:*******/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,, тоот хаягт оршин суух Боржигон овогт гийн /рд:/-т холбогдох

 

Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн жинхэнэ өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө., хариуцагч Г., хариуцагчийн өмгөөлөгч Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов. 

                         ТОДОРХОЙЛОХ  нь:

1.            Нэхэмжлэгч С.*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тодруулсан үндэслэл, шаардлага, тэрээр болон түүний өмгөөлөгч У. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 06 сарын 25-ны өдөр Д.*******, Г.******* нарын хооронд байгуулсан /үл хөдлөх хөрөнгө/ бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, нэхэмжлэгч С.*******ыг үл хөдлөх хөрөнгийн жинхэнэ өмчлөгчөөр тогтоолгох тухай

Манай аав Д.******* намайг 14 настай байхад буюу 2005 онд дээрх газрыг авч 3 жилийн турш байшингаа барьж 2008 онд ашиглалтад оруулж байсан. С.******* миний бие нь Д.*******гийн хууль ёсны цорын ганц төрсөн охин нь юм. Намайг бага байхад манай аав ээж хоёр маань салж тусдаа амьдрах болж би аавыгаа дагаж аавтайгаа хамт 17 нас хүртлээ амьдардаг байсан.

Аав маань 2008 оноос гэх эмэгтэйг гэртээ хааяа авч ирж байсаар улмаар хамтран амьдрах болсон ба хууль ёсны гэрлэлт байгаагүй учир нь аав ээж хоёр маань өнөөдрийг хүртэл гэрлэлтээ цуцлуулаагүй байгаа юм.

Хамтран амьдрагч ийн охиноос болж аавтайгаа хааяа мууддаг байсан бөгөөд яваандаа гэр бүлийн дээрх мэт таагүй уур амьсгалаас хол байх гэж 17 насандаа төрсөн ээжийнхээ асрамжид очиж амьдарч эхэлсэн. Хэдийгээр ааваасаа тусдаа амьдрах болсон ч нас барах хүртэл нь ирж, очдог байнгын холбоотой байсан. 20 онд би хүнтэй гэрлэж Дархан-уул аймагт амьдрах болж байнга аав руугаа очих нь цөөрсөн хэдий ч утсаар тогтмол ярьж хоёр биеийнхээ аж амьдрал, биеийг асууж ойр дотно байдаг байсан.

Харамсалтай нь 2021.05-р сард аавын төрсөн дүү нь Дорнод аймгаас ирээд аавтай уулзаад биеийн байдал нь сайнгүй байгаа мэдээд эмнэлгээр авч явж үзүүлж, оношлуулахад элэгний хорт хавдар гэж оношлуулж бид аавын эрүүл мэндийн талаар мэдсэн боловч эмчилгээ үр дүнтэй болохгүй байсаар аав маань оношлогдоод 3 сар болоод 2021 оны 8-р сарын 28-ны өдөр нас барсан. Гэтэл хамтран амьдарч байсан хариуцагч Г. нь аавын минь бие муу байгааг мэдсээр байж эмчлүүлэх, эрт үзүүлж оношлуулах ямар ч арга хэмжээ аваагүй, ганц охинд нь огт хэлж мэдэгдээгүй хэрнээ аавыг минь хүнд өвчтэйг далимдуулж газар, хашаа байшинг нь нас барахаас нь 2 сарын өмнө өөрийнхөө нэр дээр шилжүүлж 2021-06- 29-ны өдөр мөн БЗД хороо гудамж тоот хаягт байрлалтай 36 м.кв хувийн сууцандаа үл хөдлөхийн дугаартай, гэрчилгээний дугаартай гэрчилгээг нэг хүний өмчлөлөөр, мөн БЗД хороо гудамж тоот хаягт байрлалтай 589 м.кв-т талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай нэгж талбарын дугаартай газрын өмчлөгчөөр гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг гаргуулж бүртгүүлж өөрийн өмчлөлд шилжүүлэн авсныг аавыгаа нас барснаас хойш 1 жилийн дараа буюу 2022 оны 9-р сарын орчим мэдсэн. Учир нь хуулийн дагуу өвлөх эрхээ нээлгүүлэх шаардлага үүсэж энэ талаар тодруулахад хариуцагчийн өмчлөлд шилжсэн байсан.

Аав маань амьд сэрүүн байхдаа ганц охиндоо энэ хашаа байшингаа үлдээнэ аав нь охиндоо олигтой дэм болсон бишдээ гэдэг байсан гэхдээ би өөрөө тусдаа амьдралтай болчихсон болохоор, бас аавыгаа ийм хурдан өвчнөөр бурхан болчихно гэж бодоогүй болохоор нэг их энэ асуудлыг анхаардаггүй байсан.

Аавыг бурхан болсноос хойш аавынхаа ясыг өндөлзүүлээд яахав ийг бас надтай ярилцах болов уу гэж бодоод харзнаад байсан гэтэл өнөөдөр эцгийн минь гал голомтыг архи уудаг хүмүүс орж гардаг оромж болгосон талаар ах дүү нараас нь мэдээд Д.*******гийн цорын ганц хууль ёсны өв залгамжлах эрхтэй хүний хувьд, дээрх эд хөрөнгийн хууль ёсны хамтран өмчлөгчийн хувьд бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж аавынхаа голомтыг өөд татаж авах нь зөв гэж бодож тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Д.*******, Г. нарын хооронд 2020-06-25-ны өдөр байгуулсан БЗД хороо гудамж тоот хаягт байршилтай газар, байшинг бэлэглэх гэрээг талууд хийхдээ гэр бүлийн насанд хүрсэн гишүүн болох нэхэмжлэгч С.******* надаас зөвшөөрөл аваагүй хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”, 56.1,8 “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” дахь хэсгүүдийг зөрчсөн хэлцэл болсон байна.

БЗД хороо гудамж тоот хаягт байрлалтай газар, хашаа байшин нь Д.******* гэсэн ганц хүний өмчлөлд байсан бөгөөд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.2 “гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө”-т зааснаар энэ газар, байшин нь гэр бүлийн гишүүд болох Д.*******, С.******* бидний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тул дээрх дундын эд хөрөнгө бөгөөд энэ эд хөрөнгийг бусдад шилжүүлэх нөхцөлд заавал нэхэмжлэгч надаас зөвшөөрөл авах ёстой байхад гэрээг байгуулсан талууд зөвшөөрөл аваагүй, нотариат гэр бүлийн гишүүдийн зөвшөөрөлгүй гэрээг баталгаажуулж, улмаар бүртгэлийн байгууллага өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус байна.

Г., Д.******* нарын хооронд байгуулсан 2021-06-25-ны өдрийн бэлэглэлийн гэрээг нэхэмжлэгчийн зүгээс одоогоор шүүхэд гаргаж өгөх боломжгүй байгаагаас гэрээний үнийг тодорхойлох боломжгүй байна.

Иймд гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийг гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрөлгүй хариуцагч Г.ийн өмчлөлд шилжүүлсэн Д.*******, Г. нарын хооронд байгуулсан 2021-06-25-ны өдрийн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”, 56.1.8 “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” дахь хэсгүүдийг зөрчсөн тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэнийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 “сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно” гэсний дагуу дээрх хүчин төгөлдөр бус байх хэлцлийн улмаас үүссэн үр дагавар болох нэхэмжлэгчийн гэр бүлийн дундын хөрөнгөө өмчлөх, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.

Нэхэмжлэгч С.*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. миний бие хариуцагч Г.д холбогдуулан тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулан өгч байна.

Нэхэмжлэлийн шаардлага: 1. 2021 оны 06 сарын 25-ны өдрийн Д.******* нарын хооронд байгуулсан Улаанбаатар хот, *******, хороо, гудамж тоот хаягт байрлах /598 м.кв гэр бүлийн зориулалтай газар, 36 м.кв үл хөдлөх хөрөнгө/ бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах

2.            Нэхэмжлэгч С.*******ыг дээрх үл хөдлөх хөрөнгө болон 598 м.кв газар, байшингийн жинхэнэ өмчлөгчөөр тогтоолгох

Нэхэмжлэлийн үндэслэл хэсгийг тодруулах нь: Нэхэмжлэгч С.*******ы аав Д.******* 2005 онд УБ хот, *******, гудамж тоот хаягт байрлалтай 598 м.кв гэр бүлийн зориулалтай газрын хууль ёсны өмчлөгч болж тус газар дээр З6 м.кв үл хөдлөх хөрөнгө буюу байшинг барьж 2008 онд улсын бүртгэлд бүртгүүлж газар, байшингийн өмчлөх эрхийг эрх бүхий байгууллагаас хууль ёсны дагуу авсан тайдаг.

Дээрх үл хөдлөх хөрөнгө болон газар, байшин нь гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө байхад нэхэмжлэгч С.*******ы зөвшөөрөлгүйгээр 2021 оны 06 сарын 25-ны өдөр Д.******* Г. нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж нэхэмжлэгч С.*******ыг /газар, газар дээр баригдсан байшин буюу үл хөдлөх хөрөнгө нь салгаж үл болох үл хөдлөх хөрөнгийн бүрдэл учир/ газар, үл хөдлөх хөрөнгө болох байшингийн жинхэнэ өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулан өгч байна.

1а. 2021.6.25-нд ******* нарын хооронд байгуулсан газар болон үл хөдлөх бэлэглэсэн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, улмаар нэхэмжлэгчид өмчлөх эрхийг шилжүүлж өмчлөгчөөр тогтоолгоно. Нэхэмжлэгчийн эцэг ******* нь 14 настай байхад нь 2005 онд газар авч 3 жил байшин бариад 2008 онд ашиглалтад орсон. Нэхэмжлэгч нь ганц охин нь ба эцэг эх нь салахад аавтайгаа хамт 17 нас хүртлээ амьдарсан. 2008 оноос хариуцагчийг хааяа авчирч байгаад хамтран амьдрах болсон ба гэрлэлтгүй. Хариуцагчийн охиноос болж маргалддаг байсан ба таагүй уур амьсгалаас холдохоор ээж дээрээ очсон. Гэвч аавтайгаа байнга холбоотой байсан. Дараа нь гэр бүлтэй болсон боловч аавтайгаа ойр дотно байсан. Аавд надаас өөр хууль ёсны хүүхэд байхгүй. Бид хоорондоо сайн харилцаатай байсан. 2021 оны 5-6 сард аавын дүү нь хөдөөгөөс ирээд биеийн байдал муу гэсэн тул эмнэлэгт үзүүлэхэд элэгний хорт хавдар гэсэн. Үүнийг бид мэдээгүй байсан. Эмчилгээ хийлгэсэн боловч нас барсан. Гэтэл хамтран амьдрагч буюу хариуцагч нь бие нь муу байхад эмнэлэгт үзүүлээгүй, бидэнд мэдэгдээгүй. Харин нас барахаас нь 2 сарын өмнө бэлэглэлийн гэрээ байгуулж, үл хөдлөх болон газрын өмчлөгчөөр бүртгүүлсэн байсныг нас барсны дараа нь мэдсэн. Ингээд хүмүүсээс асуугаад өв 1 жилийн нээгддэг гээд хугацаа болж хөөцөлдөхөд бусдын нэр дээр болсон байсан. Аав надад өвлүүлнэ гэж байсан бөгөөд нас барна гэж бодоогүй тул энэ талаар бодож байгаагүй. Мөн хариуцагчийг надтай ярилцах байх гэж итгэж байсан. Бэлэглэлийн гэрээ хийхдээ гэр бүлийн гишүүн болох надаас зөвшөөрөл аваагүй тул 56.1-д заасан хууль зөрчсөн ба зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл юм. Бэлэглэлийн гэрээг гэрчлэхдээ нотариат хууль болон заавар зөрчсөн байдаг. Иймд хууль зөрчсөн хэлцэл юм. Уг үл хөдлөх нь 1 хүний өмчлөлд байсан боловч гэр бүлийн дундын хөрөнгөөр бий болсон дундын эд хөрөнгө юм. Үүнийг бусдад шилжүүлэхэд надаас асуух байсан. Надаас асуулгүй хийсэн нотариатын үйлдэл хууль зөрчсөн юм. Иймд гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Хүчин төгөлдөр бусад тооцсоноор дагаж хийсэн хэлцэл хүчингүй болно. Гэрээг хүчингүй болгуулахаар сонирхогч этгээд шаардаж болно гэснээр нэхэмжлэл хангаж өгнө үү.

Зарчмын хувьд өвлөгдөх хөрөнгө гэдгээр нэхэмжлэл гаргаж байгаа ба энэ нь Иргэний хуульд нийцнэ. Хариуцагч нь өөрийн татгалзлаа нотлох үүрэгтэй бөгөөд энэ талаар баримт байхгүй. Бэлэглэлийн гэрээг хууль зөрчиж гэрчилсэн гэдэг талаар шаардлага гаргаагүй ч гэсэн энэ хэрэгт шүүх нотариатын үйлдэл зөв эсэх талаар дүгнэлт өгөх ёстой. Маргаж буй хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хөрөнгөд хамаарах бөгөөд хариуцагчид хамаарахгүй. Иймд нотариат гэрчлэхдээ үүнийг тодруулах ёстой байсан юм. Нэхэмжлэгч нь хуулийн 520.1.1-д хамаарч байгаа юм. Өв бүртгүүлэх гэтэл шилжчихсэн байсан юм. Хамт амьдарсан тул чамд өгнө гэдэг нь гэрээслэлээр өв авсан мэт боловч гэрээслэл байхгүй. Байшин нь 2008 онд бүрэн босчихсон байсан юм. Тухайн үед үл хөдлөхөд бүртгэж авсан байгаа тул одоо хүртэл ашиглалтад ороогүй гэх тайлбараа нотлоогүй. 2005 онд газар ганц *******гийн өмчлөлд байсан ба байшин ч гэсэн *******гийн өмчлөлд байсан. Хэрэв хөрөнгө холилдсон юм бол үүнийгээ хариуцагч нотлох үүрэгтэй ба энэ талаар баримт хэрэгт байхгүй. Иргэний хуулийн 126.1.1-д заасан гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө юм. Гэр бүлийн гишүүн гэдэг хангалттай баримтаар нотлогдож байгаа юм. Гэр бүлийн дундын эд хөрөнгө биш гэдгээ нотлоогүй. Гэр бүл гэж юуг хэлэх талаар хуульд тодорхой заасан. Иймд дундын өмчийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэх эрхтэй гэдгээ нотолж чадахгүй байна. Нэхэмжлэгч нь 17 насандаа эрх зүйн бүрэн чадамжтай болоогүй байсан. Гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болоод л эцэг эхийн дунд явж байсан. Өв нээгдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолбол дуусаагүй. Гэрч тайлбарлаж байна. Улсын бүртгэлд бүртгэгдээд барьцаанд тавиад байгаа нь ашиглалтад орсон байна. Хариуцагч нь газартай холбоогүй гэдгээ өөрөө тайлбарласан. Хариуцагч нь мөнгө оруулсан гэх тайлбартай холбоотой баримтыг гаргаагүй. Гэр бүл болж гэр бүлээс гарсан ч гэсэн боловч гэр бүлийн гишүүнд ногдох хэсгээ шаардах эрхтэй.

1б. ******* болон нар гэр бүлээ цуцлуулаагүй. Гэрлэснээс хойш үүссэн хөрөнгө нь дундын эд хөрөнгө тул бусдад шилжүүлсэн нь хууль зөрчсөн байна. Хариуцагчийн оролцоо байсан эсэх нь нотлогдохгүй байна гэв.

 

2.            Хариуцагч Г. нь шүүхэд болон шүүх хуралдаанд, түүний өмгөөлөгч Ж. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Танай шүүхэд С.*******ы гаргасан нэхэмжлэлийг уншиж танилцлаа Миний бие С.*******тэй 2008 онд танилцаж түүний худалдаж авсан гэх газар дээр 5-н ханатай гэр барьж хамтын амьдрал зохиосон тухайн үед дээрх газар дээр 6 харьцах 6 хэмжээтэй байшин барьж байсан ба суурийг нь цутгасан их биеийг босгосон төдий дутуу баригдсан байсан. Би тухайн үед тогоочоор ажиллаж сард 500 мянган төгрөгийн цалин авч олсон мөнгөө гэр бүлдээ идэж уух өмсөж зүүхэд зарж мөн дээрх баригдаж байсан байшинд З ш вакум цонх авч хийсэн. Улмаар байшин баригдаж дуусаагүй мөнгөний хэрэгцээ байсан тул ******* бид хоёр 2013 оноос эхлэн миний төрсөн хүү тухайн үед япон улс уруу явсан байсан Энхжиний надад үлдээсэн 6 сая төгрөгийн хүнсний бараа бүхий ТҮЦ ажиллуулж олсон орлогоороо байшингийн дотор засал тааз обой наах мөн 4 харьцах 4 хэмжээний тамбар зэргийг 10 сая төгрөгөөр босгож 2019 онд дээрх байшинд орж амьдарсан. Миний ТҮЦ ажиллуулж олсон орлогоос нэхэмжлэгч *******ы анагаахын коллежийн сургалтын төлбөрийг хүртэл төлж сургуулийг нь төгсгөж өгч байсан. Намайг *******тэй амьдарсан 13 жилийн хугацаанд ******* нь эцэг ******* болон надтай нэг гэрт хамт амьдарч байгаагүй зөвхөн хорооны өрхийн бүртгэлт нэр нь бүргэлтэй төдий бөгөөд өөрийн ээж дээрээ амьдардаг байсан. Дээрх хугацаанд ******* нь эцэгтэйгээ дотно холбоо байхгүй, эргэж тойрдоггүй, эцэг ******* нь хааяа нэг уусан үедээ охин уруугаа мэндийг нь мэдэж залгаж харагддаг байсан. Гэтэл ******* танайд гаргасан нэхэмжлэлдээ эцэгтэйгээ холбоотой байсан мэтээр худал бичжээ. Хамтын амьдралын 13 жилийн хугацаанд бид 2 бие биедээ түшиг болж аяга цайгаа хуваан ууж зовлон жаргалаа хуваалцаж өвдөж зовсон үед асарч тойлдог байсан юм. Гэтэл 2021 оны 6 сард бие нь муудаж хорт хавдрын онош тавигдсан. Өөрийгөө эдгэршгүй өвчтэй болсноо мэдэж: Чи надтай залуу насныхаа амьдралыг зориулж өнгөрүүллээ цаашдаа өрх тусгаарласан хүүхдүүдтэйгээ яаж амьдрахавдээ чамтай хамт босгосон хашаа байшин, газраа чиний нэр дээр шилжүүлж өгнө гэж ярьсаар байгаад 2021оны 6 дугаар сарын 24-ны өдөр нотариат дээр надтай цуг очиж БЗД-н 23 дугаар хороо гийн 5-7ийн гудамж тоот 36м квадрат хувийн сууцыг газрын хамт миний өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн.

******* нь дээрх газар болон хувийн сууцны хамтран өмчлөгч байгаагүй бөгөөд бэлэглэлийн гэрээ нь бусдын ямар нэгэн дарамт шахалт хүчинд автаж хийгдсэн зүйл байхгүй, ганц *******гийн хүсэл зоригийн дагуу хийгдсэн болно. Үүний дараа талийгаач бие нь дордсоор миний гар дээр нас барсан биеийг нь муу байхад охин ******* нь ганц удаа харагдсан болоод яваад өгсөн. Ирээд тариа хийгээд өгөөч гэхэд хүртэл ирээгүй. Миний хувьд хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй тул нэхэмжлэл шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: ******* нь 20 онд өрх тусгаарлаж эх, эцгийн асрамжаас гарч хүнтэй гэрлэж Дархан хот руу шилжиж явсан, талийгаачийн гэр бүлийн гишүүнээс гарсан. Талийгаач ******* надтай хамтын амьдралтай байх хугацаандаа олсон орлого хөдөлмөрийн хөлсөөрөө нийлж босгосон дундын өмчийг миний өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн болно. Хамгийн гол нь ******* нь: Эцэг *******гээ хашаа байшинг миний нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн гэдгийг 2021 оны 8 сарын 28,29-ны үед оршуулгын ажил дөнгөж дуусаад байхад мэдсэн. Учир нь тухайн өдөр миний бие дээрх асуудлыг ******* болон талийгаачийн дүү нарт хэлж ойлгуулсан. Гэтэл танайд гаргасан нэхэмжлэлдээ уг асуудлыг 2022 оны 9-н сард өвлөх эрхээ нээлгэх үед мэдсэн гэж бичжээ. *******ы зүгээс бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардах эрх Иргэний хуулийн 280.3-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Мөн 17 настайдаа эхийнхээ асрамжид очсон бөгөөд 20 он буюу 25-н насандаа гэр бүл болж өрх тусгаарласан юм байна лээ. Дээрх үл хөдлөх хөрөнгийг бий болгоход Иргэний хуулийн 126.2.2-д зааснаар өөрийн зүгээс оруулсан орлого болон ганц ширхэг ч тоосго ч нэмэрлээгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариу тайлбарт: Бэлэглэлийн гэрээний эх хувь, Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хавсаргав. Шаардлагатай бусад нотлох баримтыг гаргаж өгнө.

Би сэргэлэнтэй 2008 онд танилцаж гэр барьж хамт амьдарч байсан. Байшин нь тал баригдсан байсан. Улмаар хамтын хөдөлмөрийн хөрөнгөөр байшингаа барьсан. Миний хүү япон явахдаа ТҮЦ-ээ надад үлдээж орлогоор нь байшинд хөрөнгө оруулсан. 2019 онд уг байшинд орж амьдарсан. Одоог хүртэл бүрэн ашиглалтад ороогүй. 2019 он хүртэл ТҮЦ-д амьдарсан. ТҮЦ-ийн орлогоор гүйцээсэн. Нэхэмжлэгчийн оюутны төлбөрийг бид төлсөн. Нэхэмжлэгч нь эх дээрээ амьдардаг бөгөөд байнга холбоотой байгаагүй. Нэхэмжлэгч нь эцэг дээрээ байнга холбоотой байгаагүй, эргэж тойрч байгаагүй юм. Хамтын амьдралын 13 жил бид бие биеэ асарч байсан. Гэтэл гэнэт өвчин тусахад чи надтай залуу насаа өнгөрөөсөн тул чамд байшингаа өгнө гээд цуг нотариат дээр очоод бэлэглэлийн гэрээгээр өгсөн. Нэхэмжлэгч нь газар байшингийн хамтран өмчлөгч байгаагүй юм. Бэлэглэлийн гэрээ нь *******гийн хүсэл зоригоор хийгдсэн. Бие нь муу байхад ирж асарч байгаагүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч нь 20 онд өрх тусгаарлан гэр бүлтэй болж Дархан явсан. Энэ байшин газрыг бид дундын хөрөнгөөр босгосон. Бэлэглэлийн гэрээгээр шилжсэн гэдгийг оршуулгын үед нэхэмжлэгч мэдсэн юм. Нэхэмжлэгчид бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг бий болоход оролцоогүй. Улсын бүртгэлээс гаргуулсан баримтаар бүх зүйл тодорхой болно. Өв аваагүй буруу ярьж байна. Барьцаанд тавихад амар гээд нэг хүний өмчлөлд бүртгүүлсэн. Бие нь муу байсан тул бэлэглэлийн гэрээ байгуулсан. Бэлэглэлийн гэрээ байгуулах үед ******* хүнтэй суугаад тусдаа гарсан тул санаа зовох зүйлгүй. Чи харин хүүхдүүд дээрээ биш эндээ амьдар гэж хэлж байсан юм. 2008 онд гэр барьж амьдарч байсан ба байшин ашиглалтад ороогүй байсан. Би тогоочийн цалингаа оруулдаг байсан.

2а. Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж байна. Гэвч нэхэмжлэгч өөрөө ирээгүй төлөөлөгч оролцож байгаа тул асуулт асуухад төвөгтэй байна. Хэрэгт байгаа баримтаас үзэхэд 1991 онд төрсөн бага байхад эцэг эх нь салсан гэдэг ба гэрч энэ талаар хэлж байна. Хариуцагч нь *******тэй хамтран амьдрах үед нэхэмжлэгч нь 17 настай байсан ба ээж дээрээ байсан. Тэгээд гэр бүлтэй болоод Дархан явсан байдаг. Улсын бүртгэлээс ирүүлсэн баримтаар ******* улсын бүртгэлд бүртгүүлэхдээ нэг хүний өмчлөлд бүртгүүлэх хүсэлт өгдөг. Хэрэв охиноо цуг амьдарч байсан гэж үзвэл охиноо оруулах байсан. Хэргийн 52-д ганцаараа оршин суудаг гэж баримт хэрэгт ирсэн. Түүнчлэн хамтран өмчлөгчийн хүснэгт хоосон бүртгэгдсэн. Ийнхүү өмчлөх эрх бүртгэгдэхдээ *******гийн өмчөөр бүртгэгдсэн байна. Нэхэмжлэгч нь Дарханд оршин суудаг гэдэг баримтаар эцэгтэйгээ нэг гэр бүлд амьдарч байсан гэдэг нь үгүйсгэгдсэн. Нотариатын үйлдэл нь хэний өмчлөлд байгааг харж хийгддэг. Иймд өмчлөх эрхийн гэрчилгээг харж гэрээг гэрчилсэн тул нотариат хууль зөрчсөн зүйл байхгүй. Бэлэглэлийн гэрээ нь хуулиар тогтоогдсон хэлбэрээр хийгдсэн. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэнээс тоолдог. Иргэний хуулийн 276-т заасан хуульд заасан хэлбэрээр гэрээг хийдэг. Бэлэглэлийн гэрээг хуульд заасан хэлбэрээр хийж бүртгэлд бүртгүүлсэн. Талийгаачийг оршуулсны дараа өмчлөх эрх шилжсэн талаар яриа болоход энэ талаар нэхэмжлэгч мэдсэн. Үүнээс хөөн хэлэлцэх хугацааг тоолоход дууссан байна. Бэлэглэлийн гэрээнд бол 1 жилийн хугацаанд байдаг тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд хэрэгт байгаа баримтаар нэхэмжлэлийн үндэслэл тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч нь гэр бүлийн гишүүн байсан гэсэн баримт хэрэгт байхгүй гэв.

 

3.            Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:

3а. Нэхэмжлэгчээс: Д.*******, В. нарын гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх5/, өөрийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх5/, Дархан-Уул аймгийн*******ын*******ын Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 727 дугаар тодорхойлолт /хх6/, В.ийн нас барсны бүртгэлийн лавлаагаа /хх7/, Д.*******гийн нас барсны бүртгэлийн лавлагаа /хх8/, өөрийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх9/,

3б. Хариуцагчаас: Бэлэглэлийн гэрээ /хх20/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх39/, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

3в. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх44-45/, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх бүртгэхтэй холбогдох баримтууд /хх46/-г нотлох баримтаар гаргуулсан. Мөн шүүх хуралдаанд А.ийг гэрчээс асуусан.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.            Нэхэмжлэгч С.******* нь бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, газар болон үл хөдлөх эд хөрөнгөний өмчлөгчөөр тогтоох тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.            Хариуцагч Г. нь бэлэглэлийн гэрээ нь бэлэглэгчийн хүсэл зоригийн дагуу хийгдэж, бэлэглэлийн гэрээний зүйлийг хүлээн авсан гэж маргасан. Мөн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарласан.

 

4.            Нэхэмжлэгч нь бэлэглэлийн гэрээг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 48 дугаар зүйлийн 48.3, нотариатын үйлдэл хийх зааврын 2.1.4, 5, 12.1-г зөрчсөн, мөн зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр бэлэглэлийн гэрээ хийгдсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тайлбарласан.

Хариуцагч Г. болон Д.******* агсан нар нь 2021 оны 06 дугаар сарын 24-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулагдах үед маргаж буй *******, 23 дугаар хороо, Хужир булан б-7 гудамж, тоот хаягт байрлах, 36 м.кв талбайтай, хувийн сууц, тус хаягт байрлах нэгж  талбарын дугаартай, 589 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар нь Д.******* агсны өмчлөлд бүртгэлтэй байсан нь холбогдох лавлагаа болон өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон. /хх45, 55, 65/ Тодруулбал, бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэл нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох асуудал биш тул Улсын бүртгэлийн ерөнхий тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар улсын бүртгэл үнэн зөв байх зарчмын хүрээнд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө эсэхийг нотариат шалгахгүй. Иймд Нотариатын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан зохицуулалт зөрчигдсөн гэж үзэхгүй юм.

Нотариатын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасан нь үл хөдлөх эд хөрөнгө дан ганц хэн нэгний өмчлөлд бүртгэлтэй тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарч байгаа эсэхийг гэрчлэх зохицуулалт юм. Иймд нэг хүний нэр дээр байгаа эд хөрөнгөтэй холбоотойгоор бусдад бэлэглэх гэрээнд хамаарахгүй. Харин хуулийн энэхүү зохицуулалт гэр бүлийн гишүүдэд хамаарах зохицуулалт юм. Гэвч нэхэмжлэгч нь маргаж буй эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн бүрэлдэхүүнд байгааг гэрчлүүлсэн үйл баримт тогтоогдоогүй.

 

Нотариатын үйлдэл хийх зааварт 2.1.4 гэсэн заалт байхгүй бөгөөд харин 2.4 нь бичиг баримт боловсруулахтай холбоотой заалт юм. Гэвч зохигчид бэлэглэлийн гэрээний хэлбэрийн талаар маргаагүй.

Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад бэлэглэх гэрээг гэрчилсэн нь  нотариатын үйлдэл хийх зааврын 5.2.3-т нийцсэн байна.

Цаашлаад гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэдэг нь нотлогдоогүй байсан буюу дээрх үндэслэлээр дундын өмчлөлд багтахыг гэрчлүүлсэн үйл баримтгүй тул улсын бүртгэл үнэн зөв байх зарчмын дагуу бэлэглэлийн гэрээг гэрчилсэн тул дээрх зааврын 12.1-д нийцнэ.

 

5.            Нэхэмжлэгч С.******* нь 1991 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн бөгөөд Д.******* агсны төрсөн охин болох нь түүний төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон ба энэ талаар зохигчид маргаагүй. /хх5/

Нэхэмжлэгч нь бага насанд эцэг, эх нь салсан гэж тайлбарласан бөгөөд гэрч А. нь 1998 онд Д.******* В. нар бодит байдалд гэр бүлийн харилцааг дуусгавар болгосон гэж тайлбарласан. Улмаар нэхэмжлэлд дурдсанаар нэхэмжлэгч С.******* нь 2008 онд 17 насандаа эхийн асрамжид очсон бөгөөд 20 онд 25 насандаа гэрлэлт бүртгүүлсэн гэж тайлбарласан. Маргаж буй хувийн сууцанд 2008 оноос амьдарч эхэлсэн үйл баримт талаар маргаагүй. Цаашлаад 2021 оны 06 дугаар сарын 24-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулагдаж, 29-ны өдөр хариуцагчийн өмчлөлд бүртгэгдсэн байна. /хх63, 39, 40/

Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь бэлэглэлийн гэрээ байгуулагдах үед Д.*******гийн гэр бүлийн гишүүн биш байх тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-д заасанд хамаарахгүй. Улмаар нэхэмжлэгч нь гэр бүл бүртгүүлж *******т оршин суух үедээ Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1-д зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгийн талаар маргаж, тодорхойлоогүй байна.

 

6.            Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-т зааснаар бэлэглэлийн гэрээг бэлэглэгч,  түүний өвлөгчийг ноцтой гомдоосон тохиолдолд мэдсэнээс хойш 1 жилийн дотор хүчингүй болгох зохицуулалттай. Өөрөөр хэлбэл энэ зохицуулалт нь гэрээний хүчин төгөлдөр байх байдлын талаар нэхэмжлэл гаргахад хамаарахгүй тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй.

 

7.            Мөн Д.******* нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдад бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрхээ шилжүүлсэн тул бэлэг хүлээн авагч буюу хариуцагч нь тухайн эд хөрөнгө бий болоход хөрөнгө оруулсан, хамтран ажилласан нь гэрээний хүчин төгөлдөр байдалд хамаарахгүй.

 

8.            Эдгээрээс үзэхэд талийгаач Д.******* нь маргаж буй эд хөрөнгийн дан ганц өмчлөгч байсан бөгөөд дундын эд хөрөнгөөр бүртгэгдээгүй, энэ талаар маргаан үүсээгүй байх үед бэлэглэлийн гэрээ байгуулагдсан. Улмаар гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэл нь холбогдох хууль, зааврыг зөрчөөгүй байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй.

Цаашлаад маргаж буй эд хөрөнгө нь хариуцагчийн өмчлөлд бүртгэгдсэн нь холбогдох гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. Улмаар ийнхүү бүртгэгдэх үндэслэл болсон бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй.

 

9.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 1, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлгүй байх тул хариуцагч Г.д холбогдох бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох, газар болон хувийн сууцны өмчлөгчөөр тогтоох тухай С.*******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                      Д.ГАНБОЛД