Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2024/01565

 

 

 

 

 

 

 

 

   2024        03          21                                     101/ШШ2024/01565

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,******* тоот хаягт оршин суух Бэх овогт *******ийн ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин байрлах “” ХХК /рд:/,

Хариуцагч: ,,,, тоотод оршин байрлах “” ХХК // нарт холбогдох,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоож, холбогдох баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов. 

                         ТОДОРХОЙЛОХ  нь:

1.            Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, өөрчилж, нэмэгдүүлсэн шаардлага, түүний төлөөлөгч Т. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан БЗД-ийн , Апартмент 1, С блок, 1-р орц, 3 давхар, тоот, м.кв талбайтай, 2 өрөө орон орон сууцыг худалдаж авахаар 2019 оны 10-р сарын 01- ний өдөр “” ХХК-тай 09 тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулсан. Уг орон сууцны 1 м.кв-ыг нь 1,050,000 төгрөгөөр буюу нийт 51,261,000 /тавин нэгэн сая хоёр зуун жаран нэгэн мянган/ төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон ба орон сууцны үнийг гэрээ байгуулсан өдрөө “” ХХК-ийн Голомт банкны тоот дансанд төлж, төлбөрийг 100% барагдуулсан.

“” ХХК нь “” ХХК-тай 2020 оны 03 сарын 18-ний өдөр П2-АГГ-20/21 тоот Цонх угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан БЗД-ийн , Апартмент 1, С блок, 1-р орц, 3 давхар, тоот, м.кв талбайтай, 2 өрөө орон орон сууцыг “” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохирсон байдаг. Тухайн байранд орон сууц худалдан авахаар “” ХХК-д хандахад манай компанийн охин компани болох “” ХХК-д хандаж гэрээ хийгээрэй гэсний дагуу тус компанид хандаж гэрээ байгуулсан.

“” ХХК-тай байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний 1,3-т “Орон сууцны нийт үнэ 51,261,000 төгрөг”, 4.2.4-т “Гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй байх” гэж маш тодорхой заасан байдаг.

Гэтэл 2022 оны 03 сард “” ХХК-с орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1,800,000 төгрөг болгож байна, хүлээн зөвшөөрөхгүй бол гэрээ цуцална гэх шууд тулгах нөхцөлтэй илтэд үндэслэлгүй нөхцөлийг надад мэдэгдсэн ба үүнийг миний бие эс зөвшөөрч 2022 оны 04 сарын 13-ны өдөр үнэ нэмж байгаа нь үндэслэлгүй, байрыг давхардуулан заруулахгүй байх тухай мэдэгдлийг орон сууц захиалсан бусад захиалагч нарын хамт хүргүүлж байсан.

Тухайн орон сууцыг гүйцэтгэгч талаас “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний 2020 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулах үүргийг хүлээсэн боловч 2023 оны 11 сарын 23-ны өдөр барилгад улсын комисс ажиллаж, ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэсэн. Одоогоор тус орон сууцанд 2023 оны 11 сарын 27-ны өдрөөс эхлэн айлууд нүүж орж амьдарч байгаа юм.

Г.******* миний бие орон сууцандаа орох талаар 2023 оны 11 сарын 21-ний өдөр болон 11 сарын 28-ний өдөр “” ХХК-ийн хуулийн зөвлөх н.тэй очиж уулзсан боловч чи тухайн үед орон сууцны үнэ нэмсэн саналыг хүлээн аваагүй шүү дээ, тиймээс тухайн орон сууцыг иргэн н. гэж хүнд зарсан, чи яах гэж үүгээр яваад байгаа юм бэ, явдаг газраараа яв л даа, дахиж битгий ирээрэй, орон сууцыг чинь бусдад худалдсан, өнөө маргаашгүй нүүж орно гэх мэтээр зүй бус харьцаж байсан ба улмаар “” ХХК-ийн хуулийн зөвлөх н.той уулзахад “” ХХК нь байранд оруулах таны хүсэлтийг бидэнд ирүүлээгүй, бидний хувьд “” ХХК-тай маргаантай учраас таныг байранд оруулах боломжгүй гэж мэдэгдсэн болно. Орон сууц захиалгаар бариулах гэрээний 1.7-д “Гэрээнд заасан орон сууцыг гүйцэтгэгч нь давхардуулан худалдахгүй” гэж заасан.

Иймээс миний бие Орон сууц захиалгаар бариулах гэрээний 3.1,4-т заасан “Орон сууцыг гэрээгээр тохирсон хугацаанд өөрийн өмчлөлд шилжүүлж өгөхийг гүйцэтгэгчээс шаардах”, мөн 4.2.1-д зааснаар “Орон сууцыг захиалагч талын өмчлөлд шилжүүлэх” гэж тус тус заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Иймд БЗД-ийн , Апартмент 1, С блок, 1-р орц, 3 давхар, тоот, м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Г.*******т шилжүүлэхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү.

1а. Г.******* миний бие орон сууцандаа орох талаар 2023 оны 11 сарын 21-ний өдөр болон 11 сарын 28-ний өдөр “” ХХК-ийн хуулийн зөвлөх н.тэй очиж уулзсан боловч чи тухайн үед орон сууцны үнэ нэмсэн саналыг хүлээн аваагүй шүү дээ, тиймээс тухайн орон сууцыг иргэн н. гэж хүнд зарсан, чи яах гэж үүгээр яваад байгаа юм бэ, явдаг газраараа яв л даа, дахиж битгий ирээрэй, орон сууцыг чинь бусдад худалдсан, өнөө маргаашгүй нүүж орно гэх мэтээр зүй бус харьцаж байсан ба улмаар “” ХХК-ийн хуулийн зөвлөх н.той уулзахад “” ХХК нь байранд оруулах таны хүсэлтийг бидэнд ирүүлээгүй, бидний хувьд “” ХХК- тай маргаантай учраас таныг байранд оруулах боломжгүй гэж мэдэгдсэн болно. Орон сууц захиалгаар бариулах гэрээний 1,7-д “Грээнд заасан орон сууцыг гүйцэтгэгч нь давхардуулан худалдахгүй” гэж заасан. Гэтэл “” ХХК нь гэрээний үүргээ зөрчиж, орон сууцны үнийг нэмнэ гэж хууль бусаар мэдэгдэл хүргүүлэх болсон ба гэрээнд заасан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлэхээс хууль зүйн үндэслэлгүйгээр татгалзаж байна.

Иймээс миний бие Орон сууц захиалгаар бариулах гэрээний 3.1.4-т заасан “Орон сууцыг гэрээгээр тохирсон хугацаанд өөрийн өмчлөлд шилжүүлж өгөхийг гүйцэтгэгчээс шаардах”, мөн 4.2.1-д зааснаар “Орон сууцыг захиалагч талын өмчлөлд шилжүүлэх” гэж тус тус заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Г.******* миний бие Монгол Улсын иргэний хуулийн 112-р зүйлийн 112.1, мөн хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэг болон талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгаар бариулах гэрээнд зааснаар орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох эрхтэй гэж үзэж байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү

Иймд Г.*******ыг БЗД-ийн , Апартмент 1, С блок, 1-р орц, 3 давхар, тоот, м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

Г.******* миний бие БЗД-ийн , Апартмент 1, С блок, 1-р орц, 3 давхар. тоот, м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан билээ.

“” ХХК нь “” ХХК-тай 2020 оны 03 сарын 18-ний өдөр П2-АГГ-20/21 тоот Цонх угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан БЗД-ийн , Апартмент 1, С блок. 1-р орц. 3 давхар, тоот, м.кв талбайтай, 2 өрөө орон орон сууцыг “” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохирсон байдаг. Тухайн байранд орон сууц худалдан авахаар “” ХХК-д хандахад манай компанийн охин компани болох “” ХХК-д хандаж гэрээ хийгээрэй гэсний дагуу тус компанид хандаж гэрээ байгуулсан.

Монгол Улсын иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх..., үүргийг тус тус хүлээнэ” гэж хуульчилсан. Мөн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний 4.2.8-д “Орон сууцыг захиалагч талын өмчлөлд шилжүүлэхэд шаардагдах баримт бичгийг саадгүй гаргаж өгөх” үүрэгтэй гэж заасан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар ихэсгэж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

Иймд БЗД-ийн , Апартмент 1, С блок, 1-р орц, 3 давхар, тоот, м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгүүдийг Г.*******т гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү.

1б. Нэхэмжлэгч нь тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг гаргаж өгөхийг даалгах шаардлага гаргасан. Өмчлөх эрхтэй холбогдох шаардлагыг , бичиг гаргаж өгөх шаардлагыг ид холбогдуулсан. Учир нь нь -д эрх олгосон бичиг өгсөн байдаг. нь манай хамаарал бүхий тай очиж уулз гэсний дагуу уулзаад -тэй гэрээ байгуулж төлбөрөө бүрэн төлсөн. Гэтэл цар тахалтай холбоотойгоор нь орон сууцны үнэ нэмэх талаар хууль бус мэдэгдэл өгсөн. Гэрээнд үнэ өөрчлөгдөхгүй талаар заасан байдаг тул хүлээн зөвшөөрөөгүй. Улмаар 2023 онд улсын комисс ажиллаад зарим айл нүүж ороод эхэлсэн. Эрх бүхий байгууллагаас улсын комисс ажилласан талаар баримт ирүүлсэн. нь нэхэмжлэл гардаж авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй тул хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Барилгын зураг бусад баримт нь ид байгаа тул тус хуулийн этгээдийг хариуцагчаар татсан юм. Хариуцагч нарын захирлууд нь хоорондоо тохиролцоод байрыг зарах эрхээ олгоод 2020 онд үүнийгээ албажуулсан байдаг юм. Цонх угсралтын гэрээнд заагдсан тул өмнө нь тохиролцсон байсан нь нотлогдож байгаа юм. Мөн хариуцагч нар нь гэрээний хүчин төгөлдөр байдал дээр маргахгүй байгаа юм. Анх дээр гэрээ байгуулах гэж очиход манай охин компани болох дээр очиж гэрээ хий гэсэн юм. Ямар нэг асуудалгүй манайх л гэсэн үг гэж хэлсэн байдаг гэв.

 

2.            Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Орон сууц захиалгаар бариулах гэрээний хуулбар /хх6-9/, “” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/174 дүгээр албан тоотын хуулбар /хх10/, нэхэмжлэхийн хуулбар /хх10/, Хаан банкны зарлагын, Голомт банкны орлогын мэдүүлгийн хуулбар /хх11/, гараар бичсэн хүсэлт /хх12-13/, цонх угсралтын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /хх14-16/, “” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 002/173 дугаар албан тоотын хуулбар //

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Хот байгуулалт, хөгжлийн газраас 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10/86 дугаар албан тоотоор лавлагаа гаргуулсан /хх29/, Хотын стандарт, хяналтын газраас 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01/84 дугаар албан тоотоор лавлагаа гаргуулсан /хх35/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.            Шүүх дараах үндэслэлээр орон сууцны өмчлөгчөөр тогтоож, холбогдох баримт бичгийг гаргаж өгөхийг даалгаж шийдвэрлэв.

 

2.            Нэхэмжлэгч Г.******* нь орон сууцны өмчлөгчөөр тогтоож, холбогдох баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.            Хариуцагч “” ХХК нь 2024 оны 02 дугаар сарын 14-ны өдөр, хариуцагч “” ХХК нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тус тус нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч өнөөдрийг хүртэл хариу тайлбар ирүүлээгүй.

3а. Шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар хариуцагч нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч хариуцагч “” ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Харин хариуцагч “” ХХК-н төлөөлөгч П. нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн боловч хүсэлт хянан шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүх хуралдааны дэгийг зөрчиж, хуралдаан даргалагчийн зөвшөөрөлгүйгээр танхимыг орхин гарсан тул мэтгэлцэхээс татгалзсан гэж үзнэ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нарыг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

4.            Нэхэмжлэгч нь хариуцагч “” ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 01-ны өдөр 51,261,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц захиалгын гэрээ байгуулсан байна. /хх6-9/

Энэхүү гэрээг байгуулах үед барилга баригдаагүй байсан талаар маргаагүй. Гэрээний 1.1-д барьж ашиглалтад оруулах талаар заасан байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн. Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь өөрийн буюу захиалагчийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, тохиролцсон хөлс төлөх үүрэг хүлээнэ.

Хариуцагч “” ХХК нь Голомт банк дахь өөрийн эзэмшдэг дансанд гэрээний үнэ болох 51,261,000 төгрөгийг төлөх тухай нэхэмжлэхийг олгосон байна. Улмаар нэхэмжлэгч нь энэхүү хөлсийг бүрэн төлсөн болох нь Голомт банкны орлогын мэдүүлэг, “” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/174 дүгээр албан тоотоор тогтоогдсон. /хх11, 10/

Иймд нэхэмжлэгчийг гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

5.            Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь тухайн үед хариуцагч нартай харилцан тохиролцсоны дагуу “” ХХК-тай захиалгын гэрээ байгуулж, ажлын хөлс төлсөн гэж тайлбарласан. Энэхүү тайлбар нь цонх угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, “” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 002/173 дугаар албан тоотоор тогтоогдсон. /хх14-16, 59/

Цонх угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 2.4.1-д маргаж буй *******, хороо, апартмент 1, С блок, 1 дүгээр орц, 3 давхар, тоот хаягт байрлах, м.кв талбайтай орон сууц хамаарч байна.

Энэхүү цонх угсралтын ажил гүйцэтгэх гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан орон сууц захиалгын гэрээнээс хожуу байгуулсан байх боловч хариуцагч нар нь “” ХХК-с “” ХХК-д олгосон орон сууц худалдах эрхийг хожим баталгаажуулсан гэж үзэх боломжтой байна. Түүнчлэн ийнхүү орон сууц захиалгын гэрээ байгуулах, хөлсийг авах эрхийг олгосон байсан болох нь дээрх 002/173 дугаар албан тоотоор тогтоогдсон.

Үүнээс гадна зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

6.            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулж, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул түүнийг тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардагдах баримтыг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах нь зүйтэй.

 

7.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч Г.*******ыг *******, хороо, апартмент 1, С блок, 1 дүгээр орц, 3 давхар, тоот хаягт байрлах, м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хариуцагч “” ХХК, “” ХХК нарт уг орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгасугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 484,455 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 484,455 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                      Д.ГАНБОЛД