| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2024/00158/И |
| Дугаар | 129/ШШ2024/00197 |
| Огноо | 2024-04-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 129/ШШ2024/00197
|
|
129/ШШ2024/00197 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багт оршин суух Боржигон овгийн Жамбалжавын Должин
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал болон мал маллаж байснаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Ж.Д нь ажиллаж байсан байдал, мал маллаж байснаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
Хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Ж.Д 1989 онд 8 дугаар анги төгсөөд Архангай аймгийн Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйд малчнаар 1990 оны 3 сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 сарын 01-ний өдөр хүртэл, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Бага хангай ХК-д малчнаар 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажилласан. Ж.Должин хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, Архангай аймгийн Төвшрүүлэхийн Сангийн аж ахуй, Төвшрүүлэх сумын Бага хангай ХК-д ажиллаж байсантай холбоотой баримтууд архивт хадгалагдаагүй. Мөн Бага хангай ХК-д малчнаар 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан боловч Бага ХК-иас 1995 оны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхдөө түүний малчинаар ажиллаж байсан гэдэг нь бичигдээгүйгээс малчинаар ажилласанд тооцогдохгүй байна. Ийм учраас Ж.Должингийн Архангай аймгийн Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйд малчнаар 1990 оны 3 сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 сарын 01-ний өдөр хүртэл, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Бага хангай ХК-д малчнаар 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлттэй байна. Ж.Должин 1995 онд А.Галбадрахтай гэр бүл болж мал маллаж малаа тоолуулж байсан боловч Төвшрүүлэх сумын малын А данс аймгийн архивт шилжиж ирээгүй, мал тооллогын баримтгүй, сумын орон тооны бус зөвлөл Ж.Должинг 1997-2001 онуудад мал маллаж байсныг тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн. Ж.Должин малчин нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох гэж байгаа тул Архангай аймгийн Төвшрүүлэх суманд 1997 оны 01 сарын 01-ний өдрөөс 2001 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл мал маллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлтээ өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор гаргаж байна. Иймд хүсэлт гаргагчийн Архангай аймгийн Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйд малчнаар 1990 оны 3 сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 сарын 01-ний өдөр хүртэл, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Бага хангай ХК-д малчнаар 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл, Архангай аймгийн Төвшрүүлэх суманд 1997 оны 01 сарын 01-ний өдрөөс 2001 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл мал маллаж байснаа тогтоолгох хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гэрэлчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Должингийн Бага хангай ХК-д малчнаар 1995 онд ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх лавлагаа нь гарсан байдаг. Харин 1996 онд ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа гараагүй учраас Ж.Должинг Бага хангай ХК-д ажиллаж байсан гэж үзэх боломжгүй. Архангай аймгийн Нийгмийн даатгалын газарт 2024 оны 3 сарын 06-ны өдөр албан бичиг ирсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сараас хойших Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлөөс гаргасан шийдвэрүүдийг татан авч, хүчингүй болго гэсэн чиглэл өгсөн боловч Ж.Д-н хувьд сумын орон тооны бус зөвлөлийн тогтоол хүчин төгөлдөр байгаа гэв.
3. Хүсэлт гаргагчаас:
- А аймгийн Т сумын Б багийн Засаг даргын 2024 оны 03 сарын 04-ний өдрийн 29, 30 тоот тодорхойлолт
- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 01 сарын 22-ны өдрийн 49 тоот тодорхойлолт
- Ж.Д нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 5 сарын 12-ны өдрийн 182 тоот лавлагаа
- Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын 1991 оны 01 сарын 14-ний өдрийн “ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” 11 тоот тушаал,
- Ж.Д 1995 онд Бага хангай ХК-д ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 01 сарын 17-ны өдрийн 27 тоот лавлагаа
- А.Г, Ж.Д нарын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ
- Г.П, Г.Ц, Г.Сосорбурам нарын төрсний бүртгэлийн гэрчилгээ
- Хүсэлт гаргагч Ж.Д-н 1220901 дүгээр нийгмийн даатгалын дэвтэр
- А аймгийн Т сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох орон тооны бус зөвлөлийн 2023 оны 01 сарын 18-ны өдрийн 03 дугаар тэмдэглэл, 2024 оны 01 сарын 18-ны өдрийн тогтоол
- А аймгийн Т сумын 2 дугаар багийн 1997-1998, 1998-1999 оны хүн амын бүртгэл
- Ар аймгийн Архивын тасгийн 2024 оны 03 сарын 15-ны өдрийн 202 тоот тодорхойлолт зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Гуравдагч этгээдээс
- Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2024 оны 3 сарын 06-ны өдрийн “шийдвэр хүргүүлэх тухай” 04/460 тоот албан бичиг
- Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2024 оны 02 сарын 07-ны өдрийн “тушаал хүчингүй болгох тухай” А/20 тоот тушаал зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
5. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М-н хүсэлтээр Г.Г, Я.Д нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
6. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу
- 1988 оны 11 сарын 15-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/
- А аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 3 сарын 22-ны өдрийн 01/51 тоот тодорхойлолт
- Ар аймгийн Т сумын Б багийн Засаг даргын 2024 оны 3 сарын 22-ны өдрийн 40 тоотоор ирүүлсэн А аймгийн Т сумын . багийн 1997-1998, 1999-2000 оны айл өрх, хүн амын дэлгэрэнгүй бүртгэл
- Ар аймгийн Т сумын Б багийн Засаг даргын 2024 оны 3 сарын 22-ны өдрийн 41 тоот тодорхойлолт
- Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 03 сарын 13-ны өдрийн 01/217 тоот, 2024 оны 4 сарын 08-ны өдрийн 156 тоот лавлагаа
- 2000 оны хүн ам, орон сууцны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 4 сарын 09-ний өдрийн 03-04/1912 тоот лавлагаа/
- Д.Н-н төрсний ХААТР-11 маягт, А.Г, Ж.Д нарын гэрлэсний ХААТР-15 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/
- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 сарын 17-ны өдрийн 35 тоот тодорхойлолт зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ж.Должингийн А аймгийн Т Са-д малчнаар 1991 оны 02 сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 сарын 01-ний өдөр хүртэл, А аймгийн Т сумын Б ХК-д малчнаар 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг, А аймгийн Төвшрүүлэх суманд 1997 оны 01 сарын 01-ний өдрөөс 2001 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл мал маллаж байсан байдлыг тус тус тогтоож, хүсэлтээс А аймгийн Т С-д малчнаар 1990 оны 3 сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарыг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, түүний А аймгийн Т сумын Б ХК-д малчнаар 1996 оны 01 сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан А аймгийн Т сумын Б багийн Засаг даргын 2024 оны 03 сарын 04-ний өдрийн 29, 30 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 01 сарын 22-ны өдрийн 49 тоот тодорхойлолт, Ж.Д 1997-2001 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 5 сарын 12-ны өдрийн 182 тоот лавлагаа, Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын 1991 оны 01 сарын 14-ний өдрийн “ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” 11 тоот тушаал, Ж.Д 1995 онд Бага хангай ХК-д ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 01 сарын 17-ны өдрийн 27 тоот лавлагаа, А.Г, Ж.Д нарын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ, Г.П, Г.Ц, Г.С нарын төрсний бүртгэлийн гэрчилгээ, хүсэлт гаргагч Ж.Д-н 1220901 дүгээр нийгмийн даатгалын дэвтэр, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох орон тооны бус зөвлөлийн 2023 оны 01 сарын 18-ны өдрийн 03 дугаар тэмдэглэл, 2024 оны 01 сарын 18-ны өдрийн тогтоол, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 2 дугаар багийн 1997-1998, 1998-1999 оны хүн амын бүртгэл, Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 03 сарын 15-ны өдрийн 202 тоот тодорхойлолт, 1988 оны 11 сарын 15-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, Архангай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 3 сарын 22-ны өдрийн 01/51 тоот тодорхойлолт, Ар аймгийн Т сумын Ба багийн Засаг даргын 2024 оны 3 сарын 22-ны өдрийн 40 тоотоор ирүүлсэн А аймгийн Т сумын 2 дугаар багийн 1997-1998, 1999-2000 оны айл өрх, хүн амын дэлгэрэнгүй бүртгэл, А аймгийн Т сумын Ба багийн Засаг даргын 2024 оны 3 сарын 22-ны өдрийн 41 тоот тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 03 сарын 13-ны өдрийн 01/217 тоот лавлагаа, 2000 оны хүн ам, орон сууцны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 4 сарын 09-ний өдрийн 03-04/1912 тоот лавлагаа/, Д.Н-н төрсний ХААТР-11 маягт, А.Г, Ж.Д нарын гэрлэсний ХААТР-15 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, Ж.Д 1995 онд Т сумын Бага хангай ХК-д ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 4 сарын 08-ны өдрийн 156 тоот лавлагаа, Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 сарын 17-ны өдрийн 35 тоот тодорхойлолт, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Г.Г, Я.Д нарын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.
3. Хүсэлт гаргагч Ж.Д 1995 онд А аймгийн Т сумын Бага хангай ХК-д ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж байсан боловч түүний ажил эрхлэлтийн мэдээлэл байхгүйгээс малчинаар тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон үндэслэлээр 1995 онд малчинаар ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг сэргээн тогтоох журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох “С аж ахуйн Баян-Өндөр хэсэгт ... Ж.Д нарыг 1991 оны 02 сарын 01-нээс эхлэн малчнаар тус тус томилон ажиллуулсугай” гэсэн Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон тэмдэгт Т-н сангийн аж ахуйн даргын 1991 оны 01 сарын 14-ний өдрийн “ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” 11 тоот тушаал, “хүүхэд Д-н Н эх Ж.Д ажилладаг байгууллага-Бага Хангай ХК, эрхэлдэг ажил-малчин, бүртгэсэн он, сар, өдөр 1995-01-16” гэж бүртгэгдсэн Д.Нэ-н төрсний ХААТР-11 маягт, “эхнэр Ж.Д ажилладаг байгууллага-Бага хангай ХК, эрхэлдэг ажил-малчин, бүртгэсэн он, сар, өдөр 1995-5-1” гэж бүртгэгдсэн Ж.До-н гэрлэсний ХААТР-15 маягт, Ж.Д 1995 онд Т сумын Б ХК-д ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж байсан талаарх А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 4 сарын 08-ны өдрийн 156 тоот лавлагаа, “Ж.Должин нь А аймгийн Т-н Сангийн аж ахуйд аав Ж, ээж Ту нарынхаа хамт үхэр маллаж туслах малчнаар 1992 он хүртэл буюу хувьчлагдтал нь ажилласан. Ж.Д 1992 оноос Т сумын Б компанид малчнаар 1995, 1996 он хүртэл тасралтгүй ажилласан” гэсэн гэрч Г.Г, гэрч Я.Д нарын мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр хүсэлт гаргагч Ж.Д-г А аймгийн Т-н Сангийн аж ахуйд малчнаар 1991 оны 02 сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 сарын 01-ний өдөр хүртэл, А аймгийн Т сумын Бага хангай ХК-д малчнаар 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан гэж үзлээ.
Гэрч Я.Д, Г.Г нар Ж.Д-г 1990 оноос эхлэн Т-н сангийн аж ахуйд ажилласан гэж мэдүүлсэн нь 1991 оны 2 сарын 1-ний өдрөөс томилсон Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын 1991 оны 01 сарын 14-ний өдрийн 11 дүгээр тушаалаар үгүйсгэгддэг бөгөөд 1990 оны 03 сараас тус сангийн аж ахуйд малчинаар ажиллаж байсан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдоогүй, түүнийг ажилд томилсон 1991 оны 01 сарын 14-ний өдрийн 11 дүгээр тушаал нь анх ажилд томилсон тушаал биш гэдгийг үгүйсгэсэн өөр нотлох баримт байхгүй тул Ж.Д-н 1990 оны 03 сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарыг дуустал хугацаанд А аймгийн Т-н Сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан нь тогтоогдохгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж.Д-н А аймгийн Т Сангийн аж ахуйд малчнаар 1991 оны 02 сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 сарын 01-ний өдөр хүртэл, А аймгийн Т сумын Б ХК-д малчнаар 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоож, хүсэлтийн шаардлагаас 1990 оны 03 сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарыг дуустал хугацаанд А аймгийн Т-н Сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байснаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
4. “Тус архивын сан хөмрөгт Т сумын Б багийн малын А данс шилжиж ирээгүй тул Ж.Д-д холбогдох лавлагаа гаргах боломжгүй байна” гэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 сарын 17-ны өдрийн 35 тоот тодорхойлолт хэрэгт авагдсан бөгөөд Ж.Д-г 1997-2000 онд малчнаар ажилласнаар тооцох боломжгүй гэж А аймгийн Т сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох орон тооны бус зөвлөлийн 2024 оны 01 сарын 18-ны өдрийн тогтоолоор шийдвэрлэжээ.
Хүсэлт гаргагчийн 1997 оноос 2000 онд мал маллаж байсан талаарх нотлох баримт төрийн байгууллагад хадгалагдаагүйн улмаас дээрх үйл баримтыг шүүхээр тогтоолгохоор хүсэлт гаргасан нь онцгой ажиллагааны журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл болох эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг сэргээн тогтоолгох хүсэлт юм.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2018 оны малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн дүрмийг мөн сайдын 2024 оны 02 сарын 07-ны өдрийн А/20 дугаар тушаалаар хүчингүй болгосон байх тул А аймгийн Т сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох орон тооны бус зөвлөлийн 2024 оны 01 сарын 18-ны өдрийн тогтоолыг хүчинтэй гэж үзэх ба Ж.Д малчин эсэхээ урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлжээ.
“Ж.Д нь 1997-2001 онуудад мал маллаж байсныг тодорхойлсон” Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн Засаг даргын 2024 оны 3 сарын 22-ны өдрийн 40, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 3 сарын 22-ны өдрийн 01/51 тоот тодорхойлолт, Ж.Должин (АИ74022700)-малчин гэж нөхөр А.Г, хүүхэд Г.С нарын хамт тоологдсон Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 2 дугаар багийн 1997-1998, 1999-2000 оны хүн амын дэлгэрэнгүй бүртгэл, “хүн ам, орон сууцны 2000 оны тооллогоор Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 2 дугаар баг, хөдөөд оршин суугч Ж-н Д эхнэр, төрсөн он-1974, сар-02, нас-25, эмэгтэй, эрхэлдэг ажил-малчин” гэж бүртгэгдсэн Үндэсний төв архивын 2024 оны 4 сарын 09-ний өдрийн 03-04/1912 тоот лавлагаа, “Т сумын Б компани хувьчлагдсаны дараа Ж.Д нөхөр Г-хаа хамт одоог хүртэл Тө сумын Б багт хувийн малаа маллаж байна” гэсэн гэрч Г.Г, гэрч Я.Д нарын мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр Ж.Д-н Архангай аймгийн Төвшрүүлэх суманд 1997 оны 01 сарын 01-ний өдрөөс 2001 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл мал маллаж байсан нь тогтоогдож байх тул хүсэлтийн энэ шардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан хангаж шийдвэрлэлээ.
5. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан байгууллага, хуулийн этгээдэд ажиллаж байгаа ажилтан нийгмийн даатгалд албан журмаар даатгуулахаар заажээ.
Хүсэлт гаргагч Ж.Д А аймгийн Т сумын Б ХК-д малчнаар ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийн шаардлага гаргасан 1996 он нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах дээрх хуулийн зохицуулалтад хамаарч байна.
Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд шимтгэл төлсөн хугацаанаас хамаарч хүний ажилласан байдал тооцогдож тэтгэвэр, тэтгэмж олгохоор зохицуулсан.
Мөн ажилтаны ажиллаж байсан байгууллага татан буугдаагүй, үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд шүүх хүний ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоохгүй ба ажил олгогч хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, эсхүл дутуу төлсөн бол нөхөн төлөхөөр Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн 24.1.2-т заасан, энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.1-д заасан тул Ж.Д-н А аймгийн Т сумын Б ХК-д малчнаар 1996 оны 01 сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хүлээн авахаас татгалзах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т заасан хэргийн харьяалал зөрчсөн үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Ж.Д-н А аймгийн Т сумын Б ХК-д малчнаар 1996 оны 01 сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овгийн Ж.Д-н
- А аймгийн Т-д малчнаар 1991 оны 02 сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 сарын 01-ний өдөр хүртэл,
- Ар аймгийн Т сумын Б ХК-д малчнаар 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож,
- А аймгийн Т С-д малчнаар 1990 оны 3 сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Б овгийн Ж.Д-н А аймгийн Т суманд 1997 оны 01 сарын 01-ний өдрөөс 2001 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл мал маллаж байсан байдлыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Ж.Д-н А аймгийн Т сумын Б ХК-д малчнаар 1996 оны 01 сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
5. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА