| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 2331003690634 |
| Дугаар | 2026/ШЦТ/180 |
| Огноо | 2026-04-01 |
| Зүйл хэсэг | 16.9.2.1., |
| Улсын яллагч | Э.Уянга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2026/ШЦТ/180
2026 04 01 2026/ШЦТ/180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Марина даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам,
улсын яллагч Э.У ,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Батцэцэг
шүүгдэгч Ж.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч Э д холбогдох эрүүгийн 2331003690634 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1965 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн ***, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Төв аймгийн *** ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамтаар Төв аймгийн *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, НМ***, Э
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгчдэгч Ж.Э нь Төв аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутагт байхдаа 2022 оны 04 дүгээр сараас эхлэн 2023 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд цахим орчинд фейсбүүкийн “E*** J***” гэх хаягаас “U Bnn” гэх нэртэй насанд хүрээгүй иргэн Л.Х***ын хаягт “танилцая, ах дүүс больё” гэж харилцаж байгаад насанд хүрээгүй хохирогч Л.Хос-У ас нүцгэн бие, бэлэг эрхтнээ харуулсан дүрс бичлэг хийх, зураг авч явуулахыг шаардаж, улмаар хүүхэд оролцуулж садар самууныг суртачилсан агуулга бүхий зургийг цахим орчин ашиглан фейсбүүк “Э ” гэх хаягаараа авч өөрийн эзэмшлийн LG-K10 маркийн гар утасандаа хадгалж, хүүхэд оролцуулж садар самууныг сурталчлах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ж.Э : “Миний буруу. Хийсэн хэрэгтээ маш их ичиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хөнгөн шийтгэл өгнө үү” гэв.
Эрүүгийн 2331003690634 дугаартай хэргээс:
Улсын яллагч Э.У : ”Гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа учраас яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан яллах талын нотлох баримтуудыг шинжлэн судлуулснаар тооцуулъя гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Батцэцэг: “Гэм буруугийн тал дээр маргахгүй, хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлуулснаар тооцуулъя гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2331003690634 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож, чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон бол улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ж.Э нь Төв аймгийн Сүмбэр сумын *** дугаар багийн нутагт байхдаа 2022 оны 04 дүгээр сараас эхлэн 2023 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд цахим орчинд фейсбүүкийн “Э ” гэх хаягаас “U Bnn” гэх нэртэй насанд хүрээгүй иргэн Л.Х ын хаягт “танилцая, ах дүүс больё” гэж харилцаж байгаад насанд хүрээгүй хохирогч Л.Хос-У ас нүцгэн бие, бэлэг эрхтнээ харуулсан дүрс бичлэг хийх, зураг авч явуулахыг шаардаж, улмаар хүүхэд оролцуулж садар самууныг суртачилсан агуулга бүхий зургийг цахим орчин ашиглан фейсбүүк “Э ” гэх хаягаараа авч өөрийн эзэмшлийн LG-K10 маркийн гар утасандаа хадгалж хүүхэд оролцуулж садар самууныг сурталчилсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдож, шүүгдэгч Ж.Э нь гэм буруутай болох нь нотлогдсон байна.
Энэ үйл баримт нь:
- насанд хүрээгүй хохирогч Л.Х ын мэдүүлэг /хх-67-69 дахь тал/,
- насанд хүрээгүй хохирогч Л.Х ын дахин өгсөн мэдүүлэг /хх-71-72 дахь тал/,
- гэрч Ж.Хүүхээгийн мэдүүлэг /хх-ийн 74-75 тал/
- гэрч Л.Сарантуяагийн мэдүүлэг /хх-ийн 77 тал/
- гэрч Ц.Мөнгөнтуяагийн мэдүүлэг /хх-ийн 85-86 тал/
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Хүүхээгийн мэдүүлэг /хх-ийн 89-90 тал/
- гэрч Н.Номин-Эрдэний мэдүүлэг /хх-ийн 93-94 тал/
- шүүх сэтгэц гэм судлалын шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 105-110/,
- шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 4109 дугаартай дүгнэлт /хх-ийн 117-119/,
- сэжигтнээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 132-133 тал/
- мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 224/,
- Ж.Э ийн эзэмшлийн LG-K10 маркийн гар утасанд авагдсан мэссэнжэр чат, зурагт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 38-56/
- мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 59-63/
- яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 145-146/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.
Яллах дүгнэлтэд дурдсан болон шүүхээс тогтоосон үйл баримтыг талууд маргаагүй бөгөөд улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтыг няцаан үгүйсгэх нотлох баримт судлагдаагүй, шүүгдэгчийн өмгөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтын талаар хүсэлт, гомдол, гаргаагүйг дурдах нь зүйтэй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаа дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж хүний халдашгүй байдлыг тус тус баталгаажуулсан байдаг.
Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй” гэж хүүхдийн эрхийн талаар төрөөс баримтлах зарчмыг хуульчлан тодорхойлсон бөгөөд энэхүү үзэл баримтлалд нийцүүлэн бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн шүүгчдэгч Ж.Э ийн насанд хүрээгүй хохирогч Л.Х ас нүцгэн бие, бэлэг эрхтнээ харуулсан дүрс бичлэг хийх, зураг авч явуулахыг шаардаж, улмаар хүүхэд оролцуулж садар самууныг суртачилсан агуулга бүхий зургийг цахим орчин ашиглан фейсбүүк “Э ” гэх хаягаараа авч өөрийн эзэмшлийн гар утасандаа хадгалж хүүхэд оролцуулж садар самууныг сурталчилсан обьектив шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “Хүүхэд оролцуулж садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад зүйлийг бэлтгэсэн, борлуулсан, тараасан, хадгалсан гэмт хэргийг үйлдэхдээ кибер орчныг ашиглаж, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэж хамруулан ойлгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Э нь хохирогч Л.Хос-У насанд хүрээгүй байсан гэдгийг мэдсэн, мэдэж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх ба кибер орчныг ашиглаж, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн үйлдэл нь дээрх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Ж.Э нь дээрх үйлдлийг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, тус үйлдлээ өөрөө таслан зогсоогоогүй, санаатайгаар зориуд хүсэж үйлдсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн байна.
Шүүгдэгч Ж.Э ийн дээрх хууль бус үйлдлийг Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “Хүүхэд оролцуулж садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад зүйлийг бэлтгэсэн, борлуулсан, тараасан, хадгалсан гэмт хэргийг үйлдэхдээ кибер орчныг ашиглаж, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэж зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг ирүүлсэн нь үндэслэл бүхий, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ж.Э ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан “Хүүхэд оролцуулж садар самууныг сурталчлах” гэмт хэргийг “...хүүхэд оролцуулж садар самууныг сурталчилсан ...зураг, дүрс бичлэг, ...бэлтгэсэн, хадгалсан... бол...” “кибер орчныг ашиглаж”, “бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Хэрэгт авагдсан баримтаар тус гэмт хэргийн улмаас хохирогч Л.Х ын сэтгэцэд учирсан хор уршигт хоёрдугаар зэрэг тогтоогдсон бөгөөд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч Ж.Э нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруу”-ийн зарчмын дагуу шүүгдэгч Ж.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагч Э.У ас: “Шүүгдэгч Ж.Э т холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан “Хүүхэд оролцуулж садар самууныг сурталчлах” гэмт хэргийг “...хүүхэд оролцуулж садар самууныг сурталчилсан ...зураг, дүрс бичлэг, ...бэлтгэсэн, хадгалсан... бол...” гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч Ж.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан байдаг. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч Ж.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэргээр түүний үйлдсэн гэмт хэрэгт хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон хэдий ч энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогддог. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул ял шийтгэл оногдуулахад харгалан үзсэн. Эрүүгийн хариуцлага нь заавал биелэгдэх зарчимтай, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа түүний хувийн байдлыг харгалзан үзэх зарчимтай. Иймд шүүгдэгч Ж.Э т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Батцэцэг: Шүүгдэгч Ж.Э нь тэтгэвэрт байдаг, сарын 1,760,000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Мөн “Монгол ноос” ХХК-д галчаар ажилладаг. Тэрээр эхнэрийн хамт амьдардаг бөгөөд эхнэр Н.Уранчимэг нь бөөрний дутагдал оноштойгоор байнгын аппаратад байдаг. Ж.Э анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, дахин хохирогчтой харьцаагүй. Иймд түүний хувийн байдлыг харгалзан үзэж 12,000 нэгжээр торгож өгнө үү гэв.
Шүүгдэгч Ж.Э : “Миний буруу, гэмшиж байна. Ичгэвтэр зүйл хийсэндээ санаа зовж байна, торгох шийтгэл өгнө үү. Би 12,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд төлж барагдуулж чадна. Ийм гэмт хэрэгт холбогдсон талаараа гэр бүлийхэндээ хэлээгүй байгаа” гэсэн шүүгдэгчийн эцсийн үгийг шүүхэд гаргав.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч Ж.Э ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 1-р хавтаст хэргийн 158 хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1-р хавтаст хэргийн 156 хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1-р хавтаст хэргийн 159 хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа мэдээлэл /1-р хавтаст хэргийн 154 хуудас/, авто тээврийн хэрэгсэл эзэмших өмчлөх эрхийн лавлагаа /1-р хавтаст хэргийн 155 хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1-р хавтаст хэргийн 157 хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 161 хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийг өөрийн санаачлагаар таслан зогсоосон эсэх зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан шударга ёсны болон эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, шүүгдэгч Ж.Э т 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар 15,000 /арван тав мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 /арван тав сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 2 жилийн хугацаанд биелүүлэхийг даалгаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Э т сануулж, торгох ялын биелэлтэд Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2331003690634 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Э нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүйг тус тус дурдах нь зүйтэй.
Харин эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн LG маркийн ягаан өнгийн гар утас 1 ширхэг, Samsung galaxy S-7 маркийн гар утас 1 ширхэг, LG маркийн цайвар өнгөтэй гар утас 1 ширхэгийг тус тус устгахыг Шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар кибер орчныг ашиглаж, хүүхэд оролцуулж, садар самууныг сурталчилсан зураг, дүрс бичлэг, бусад зүйлийг бэлтгэсэн, хадгалсан, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар 15,000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүхээс оногдуулсан 15,000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд биелүүлэхийг, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Э т сануулсугай.
4. Шүүгдэгч Ж.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.2-д зааснаар оногдуулсан 15,000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 2331003690634 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ж.Э нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн 2331003690634 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн LG маркийн ягаан өнгийн гар утас 1 ширхэг, Samsung galaxy S-7 маркийн гар утас 1 ширхэг, LG маркийн цайвар өнгөтэй гар утас 1 ширхэгийг тус тус устгахыг Шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол хуульд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Адьяасүрэнд даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА
2026 04 01 2026/ШЦТ/180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Марина даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам,
улсын яллагч Э.У ,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Батцэцэг
шүүгдэгч Ж.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Жавзансүрэнгийн Э д холбогдох эрүүгийн 2331003690634 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1965 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Төв аймгийн Дулааны эрчим хүчний газарт галч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамтаар Төв аймгийн Сүмбэр сумын Жавхлант 2-р баг, 6-3 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, НМ65042116, Боржигон овогт Жавзансүрэнгийн Э
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгчдэгч Ж.Э нь Төв аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутагт байхдаа 2022 оны 04 дүгээр сараас эхлэн 2023 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд цахим орчинд фейсбүүкийн “Э ” гэх хаягаас “U Bnn” гэх нэртэй насанд хүрээгүй иргэн Л.Х ын хаягт “танилцая, ах дүүс больё” гэж харилцаж байгаад насанд хүрээгүй хохирогч Л.Хос-У ас нүцгэн бие, бэлэг эрхтнээ харуулсан дүрс бичлэг хийх, зураг авч явуулахыг шаардаж, улмаар хүүхэд оролцуулж садар самууныг суртачилсан агуулга бүхий зургийг цахим орчин ашиглан фейсбүүк “Э ” гэх хаягаараа авч өөрийн эзэмшлийн LG-K10 маркийн гар утасандаа хадгалж, хүүхэд оролцуулж садар самууныг сурталчлах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ж.Э : “Миний буруу. Хийсэн хэрэгтээ маш их ичиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хөнгөн шийтгэл өгнө үү” гэв.
Эрүүгийн 2331003690634 дугаартай хэргээс:
Улсын яллагч Э.У : ”Гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа учраас яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан яллах талын нотлох баримтуудыг шинжлэн судлуулснаар тооцуулъя гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Батцэцэг: “Гэм буруугийн тал дээр маргахгүй, хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлуулснаар тооцуулъя гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2331003690634 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож, чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон бол улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ж.Э нь Төв аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутагт байхдаа 2022 оны 04 дүгээр сараас эхлэн 2023 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд цахим орчинд фейсбүүкийн “Э ” гэх хаягаас “U Bnn” гэх нэртэй насанд хүрээгүй иргэн Л.Х ын хаягт “танилцая, ах дүүс больё” гэж харилцаж байгаад насанд хүрээгүй хохирогч Л.Хос-У ас нүцгэн бие, бэлэг эрхтнээ харуулсан дүрс бичлэг хийх, зураг авч явуулахыг шаардаж, улмаар хүүхэд оролцуулж садар самууныг суртачилсан агуулга бүхий зургийг цахим орчин ашиглан фейсбүүк “Э ” гэх хаягаараа авч өөрийн эзэмшлийн LG-K10 маркийн гар утасандаа хадгалж хүүхэд оролцуулж садар самууныг сурталчилсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдож, шүүгдэгч Ж.Э нь гэм буруутай болох нь нотлогдсон байна.
Энэ үйл баримт нь:
- насанд хүрээгүй хохирогч Л.Х ын мэдүүлэг /хх-67-69 дахь тал/,
- насанд хүрээгүй хохирогч Л.Х ын дахин өгсөн мэдүүлэг /хх-71-72 дахь тал/,
- гэрч Ж.Хүүхээгийн мэдүүлэг /хх-ийн 74-75 тал/
- гэрч Л.Сарантуяагийн мэдүүлэг /хх-ийн 77 тал/
- гэрч Ц.Мөнгөнтуяагийн мэдүүлэг /хх-ийн 85-86 тал/
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Хүүхээгийн мэдүүлэг /хх-ийн 89-90 тал/
- гэрч Н.Номин-Эрдэний мэдүүлэг /хх-ийн 93-94 тал/
- шүүх сэтгэц гэм судлалын шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 105-110/,
- шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 4109 дугаартай дүгнэлт /хх-ийн 117-119/,
- сэжигтнээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 132-133 тал/
- мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 224/,
- Ж.Э ийн эзэмшлийн LG-K10 маркийн гар утасанд авагдсан мэссэнжэр чат, зурагт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 38-56/
- мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 59-63/
- яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 145-146/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.
Яллах дүгнэлтэд дурдсан болон шүүхээс тогтоосон үйл баримтыг талууд маргаагүй бөгөөд улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтыг няцаан үгүйсгэх нотлох баримт судлагдаагүй, шүүгдэгчийн өмгөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтын талаар хүсэлт, гомдол, гаргаагүйг дурдах нь зүйтэй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаа дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж хүний халдашгүй байдлыг тус тус баталгаажуулсан байдаг.
Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй” гэж хүүхдийн эрхийн талаар төрөөс баримтлах зарчмыг хуульчлан тодорхойлсон бөгөөд энэхүү үзэл баримтлалд нийцүүлэн бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн шүүгчдэгч Ж.Э ийн насанд хүрээгүй хохирогч Л.Хос-У ас нүцгэн бие, бэлэг эрхтнээ харуулсан дүрс бичлэг хийх, зураг авч явуулахыг шаардаж, улмаар хүүхэд оролцуулж садар самууныг суртачилсан агуулга бүхий зургийг цахим орчин ашиглан фейсбүүк “Э ” гэх хаягаараа авч өөрийн эзэмшлийн гар утасандаа хадгалж хүүхэд оролцуулж садар самууныг сурталчилсан обьектив шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “Хүүхэд оролцуулж садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад зүйлийг бэлтгэсэн, борлуулсан, тараасан, хадгалсан гэмт хэргийг үйлдэхдээ кибер орчныг ашиглаж, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэж хамруулан ойлгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Э нь хохирогч Л.Хос-У насанд хүрээгүй байсан гэдгийг мэдсэн, мэдэж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх ба кибер орчныг ашиглаж, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн үйлдэл нь дээрх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Ж.Э нь дээрх үйлдлийг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, тус үйлдлээ өөрөө таслан зогсоогоогүй, санаатайгаар зориуд хүсэж үйлдсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн байна.
Шүүгдэгч Ж.Э ийн дээрх хууль бус үйлдлийг Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “Хүүхэд оролцуулж садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад зүйлийг бэлтгэсэн, борлуулсан, тараасан, хадгалсан гэмт хэргийг үйлдэхдээ кибер орчныг ашиглаж, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэж зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг ирүүлсэн нь үндэслэл бүхий, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ж.Э ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан “Хүүхэд оролцуулж садар самууныг сурталчлах” гэмт хэргийг “...хүүхэд оролцуулж садар самууныг сурталчилсан ...зураг, дүрс бичлэг, ...бэлтгэсэн, хадгалсан... бол...” “кибер орчныг ашиглаж”, “бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Хэрэгт авагдсан баримтаар тус гэмт хэргийн улмаас хохирогч Л.Х ын сэтгэцэд учирсан хор уршигт хоёрдугаар зэрэг тогтоогдсон бөгөөд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч Ж.Э нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруу”-ийн зарчмын дагуу шүүгдэгч Ж.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагч Э.У ас: “Шүүгдэгч Ж.Э т холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан “Хүүхэд оролцуулж садар самууныг сурталчлах” гэмт хэргийг “...хүүхэд оролцуулж садар самууныг сурталчилсан ...зураг, дүрс бичлэг, ...бэлтгэсэн, хадгалсан... бол...” гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч Ж.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан байдаг. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч Ж.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэргээр түүний үйлдсэн гэмт хэрэгт хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон хэдий ч энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогддог. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул ял шийтгэл оногдуулахад харгалан үзсэн. Эрүүгийн хариуцлага нь заавал биелэгдэх зарчимтай, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа түүний хувийн байдлыг харгалзан үзэх зарчимтай. Иймд шүүгдэгч Ж.Э т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Батцэцэг: Шүүгдэгч Ж.Э нь тэтгэвэрт байдаг, сарын 1,760,000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Мөн “Монгол ноос” ХХК-д галчаар ажилладаг. Тэрээр эхнэрийн хамт амьдардаг бөгөөд эхнэр Н.Уранчимэг нь бөөрний дутагдал оноштойгоор байнгын аппаратад байдаг. Ж.Э анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, дахин хохирогчтой харьцаагүй. Иймд түүний хувийн байдлыг харгалзан үзэж 12,000 нэгжээр торгож өгнө үү гэв.
Шүүгдэгч Ж.Э : “Миний буруу, гэмшиж байна. Ичгэвтэр зүйл хийсэндээ санаа зовж байна, торгох шийтгэл өгнө үү. Би 12,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд төлж барагдуулж чадна. Ийм гэмт хэрэгт холбогдсон талаараа гэр бүлийхэндээ хэлээгүй байгаа” гэсэн шүүгдэгчийн эцсийн үгийг шүүхэд гаргав.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч Ж.Э ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 1-р хавтаст хэргийн 158 хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1-р хавтаст хэргийн 156 хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1-р хавтаст хэргийн 159 хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа мэдээлэл /1-р хавтаст хэргийн 154 хуудас/, авто тээврийн хэрэгсэл эзэмших өмчлөх эрхийн лавлагаа /1-р хавтаст хэргийн 155 хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1-р хавтаст хэргийн 157 хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 161 хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийг өөрийн санаачлагаар таслан зогсоосон эсэх зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан шударга ёсны болон эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, шүүгдэгч Ж.Э т 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар 15,000 /арван тав мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 /арван тав сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 2 жилийн хугацаанд биелүүлэхийг даалгаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Э т сануулж, торгох ялын биелэлтэд Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2331003690634 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Э нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүйг тус тус дурдах нь зүйтэй.
Харин эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн LG маркийн ягаан өнгийн гар утас 1 ширхэг, Samsung galaxy S-7 маркийн гар утас 1 ширхэг, LG маркийн цайвар өнгөтэй гар утас 1 ширхэгийг тус тус устгахыг Шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Жавзансүрэнгийн Э ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар кибер орчныг ашиглаж, хүүхэд оролцуулж, садар самууныг сурталчилсан зураг, дүрс бичлэг, бусад зүйлийг бэлтгэсэн, хадгалсан, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.