Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
Хэргийн индекс | 139/2024/00090/И |
Дугаар | 139/ШШ2024/00182 |
Огноо | 2024-05-03 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 139/ШШ2024/00182
2024 оны 05 сарын 03 өдөр | Дугаар 139/ШШ2024/00182 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:******* аймгийн******* сумын******* дугаар баг,******* дүгээр байранд байрлах,********************* //-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:******* аймгийн******* сумын дугаар баг, тоотод оршин суух, овогт /РД:/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 11,815,000 төгрөг гаргуулах шаардлагыг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нар оролцов.
/Хариуцагчд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй болно. /
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч зандан******* нь хариуцагч холбогдуулан 11,815,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
1.... нь*********************-ийн ломбарднаас 6,950,000 төгрөгийг 2021 оны дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 10 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлсэн. Зээлийн хүүд 3,800,000 төгрөг төлсөн. Иймд үндсэн зээл 6,950,000 төгрөг, зээлийн хүү 1,390,000 төгрөг, алданги 3,475,000 төгрөг, нийт 11,815,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч зандан*******-ийн захирал шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэв.
3. Нэхэмжлэгч талаас******* регистерийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 2-р хуудас/, 2021 оны дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ /хэргийн 3-р хуудас/,
хариуцагч талаас хариу тайлбар /хэргийн 20-р хуудас/ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулсан зээлийг гэрээг үндэслэн үндсэн зээл, хүү, алданги 11,815,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал зээл, хүү, алданги 11,815,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргаж байна.
Талуудын байгуулсан гэрээний үйлчлэл Иргэний хуулийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх хугацаанд хамаарч байх тул хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх хуулиар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хариуцагч тал зээл, хүү, алданги нийт 11,815,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй, хэрэгт нэхэмжлэгч талаас ирүүлсэн зээлийн гэрээтэй маргаагүй тул талуудын хооронд 2021 оны 05 сарын 28 өдрөөс 2022 оны 05 сарын 28 өдөр хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, 6,950,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, хариуцагч тал зээлийн төлбөрт 3,800,000 төгрөг төлсөн гэж дүгнэлээ.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зээлийн эргэн төлөлтийг график гаргаж тохиролцоогүй байх тул хугацааны эцэст буюу 2022 оны 05 сарын 28 өдөр зээл төлөх сүүлчийн хугацаа гэж дүгнэв.
Хариуцагч тал 2022 оны 05 сарын 28 өдөр үндсэн зээл, зээлийн хүү нийт 15,290,000 /үндсэн зээл 6,950,000 төгрөг, зээлийн хүү 8,340,000 төгрөг/ төлөх үүрэгтэй боловч 3,800,000 төгрөг төлсөн байна.
Нэхэмжлэгч тал барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг эрхлэх эрх бүхий хуулийн этгээд боловч хөдлөх эд хөрөнгө барьцаалалгүйгээр зээл олгосон байх тул алданги шаардах эрхгүй гэж дүгнэв.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 6,950,000 төгрөг, зээлийн хүү 1,390,000 төгрөг /шаардлагын хэмжээнд/, нийт 8,340,000 төгрөг гаргуулах хэсгийг хангаж, алданги 3,475,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6.Нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203,990 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчгаас 148,390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч талд олгохоор шийдвэрлэв.
Хариуцагчд шүүх хуралдааны товийг хуульд заасан арга хэрэгслэлээр боломжит хугацаанд мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1.-д заасныг баримтлан хариуцагчгаас зээл, зээлийн хүү нийт 8,340,00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*********************-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг /алданги 3,475,000 төгрөг гаргуулах/-ийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн6 дугаар зүйлийн6.1,7 дугаар зүйлийн7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.1.1-д зааснаар нэхэмжлэгч*********************-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203,990 /хоёр зуун гурван мянга есөн зуун ерэн/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч 148,390 /нэг зуун дөчин найман мянга гурван зуун ерэн/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба талууд анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ