Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 110/ШШ2023/0055

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза би, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Өлгий сумын 6 дугаар багт гэрэлтүүлэг тавих БӨАОНӨГ/202312021 тоот тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд тус тус холбогдох, “аймгийн Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 1-01/706 дугаартай мэдэгдэх хуудсыг, Өлгий сумын 6 дугаар багт гэрэлтүүлэг тавих БӨАОНӨГ/202312021 тоот тендерийн сонгон шалгаруулалтыг дахин зарласан тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг тус тус хүчингүй болгож, Өлгий сумын 6 дугаар багт гэрэлтүүлэг тавих БӨАОНӨГ/202312021 тоот тендерт дахин үнэлгээ хийж, “А” ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгах”  нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч “А” ХХК-аас  шүүхэд гаргасан хүсэлтдээ:

1.1 “А” ХХК-аас Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон Өлгий сумын 6 дугаар багт гэрэлтүүлэг тавих БӨАОНӨГ/202312021 тоот тендер сонгон шалгаруулалтын  Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 1-01/706 дугаар мэдэгдэх хуудсыг хүчингүй болгох, Өлгий сумын 6 дугаар багт гэрэлтүүлэг тавих БӨАОНӨГ/202312021 тоот тендерт дахин үнэлгээ хийж, “А” ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулахыг тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хороонд даалгах, Өлгий сумын 6 дугаар багт гэрэлтүүлэг тавих БӨАОНӨГ/202312021  тоот тендерийн сонгон шалгаруулалтыг дахин зарласан тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай шаардлагуудыг тус тус гаргасан.

1.2 Тус компани нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлдээ татгалзаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсантай холбоотой уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдана гэдгээ ойлгож мэдсэн болно  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.

2. Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “А”  ХХК-аас  “аймгийн Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 1-01/706 дугаартай мэдэгдэх хуудсыг, Өлгий сумын 6 дугаар багт гэрэлтүүлэг тавих БӨАОНӨГ/202312021 тоот тендерийн сонгон шалгаруулалтыг дахин зарласан тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг тус тус хүчингүй болгож, Өлгий сумын 6 дугаар багт гэрэлтүүлэг тавих БӨАОНӨГ/202312021 тоот тендерт дахин үнэлгээ хийж, “А” ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.     

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгохгүй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК нь шүүхэд гаргасан “аймгийн Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 1-01/706 дугаартай мэдэгдэх хуудсыг, Өлгий сумын 6 дугаар багт гэрэлтүүлэг тавих БӨАОНӨГ/202312021 тоот тендерийн сонгон шалгаруулалтыг дахин зарласан тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг тус тус хүчингүй болгож, Өлгий сумын 6 дугаар багт гэрэлтүүлэг тавих БӨАОНӨГ/202312021 тоот тендерт дахин үнэлгээ хийж, “А” ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгах ” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Өлгий сумын 6 дугаар багт гэрэлтүүлэг тавих БӨАОНӨГ/202312021 тоот тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д  тус тус зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

                                                  ШҮҮГЧ                                   М.РИЗА