| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2024/00100/И |
| Дугаар | 139/ШШ2024/00186 |
| Огноо | 2024-05-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 139/ШШ2024/00186
| 2024 оны 05 сарын 03 өдөр | Дугаар 139/ШШ2024/00186 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,******* дүүрэг,******* дугаар хороо,********************* гудамжид байранд байрлах,********************* //-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн сумын дүгээр баг, тоотод оршин суух, овогт /РД:/,
Хариуцагч: Дундговь аймгийн сумын******* дугаар баг, тоотод оршин суух, овогт /РД:/ нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 1,560,711.95 төгрөг гаргуулах шаардлагыг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Хариуцагч:,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч банк******* нь хариуцагч, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,560,711.95 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
1.... зээлийн төлөгдөөгүй төлбөр болох үндсэн зээлийн төлбөр 1,468,011.55 төгрөг, зээлийн хүү 44,799.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 734,23 төгрөг, нийт зээлийн төлбөр 1,513,544.95 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 39,167 төгрөг, нотариатын зардал*******,000 төгрөг, нийт 1,560,711.95 төгрөгийг , нараас гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний дагуу зээлдэгч, хамтран зээлдэгчийн нэгэн адил эрх, үүрэг хүлээнэ. Хамтран үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
4. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:*********************-аас зээл авахаар болж би хамтран зээлдэгчээр орсон.аар төлүүлнэ. Тухайн зээлийг надаас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. гэжээ.
5. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
6. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
7.Нэхэмжлэгч талаас регстерийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 3-р хуудас/, 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн А-314 дугаартай*********************-аас салбарын захирлуудад олгосон итгэмжлэл /хэргийн 4-р хуудас/, 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 1190025115 дугаартай барьцаат зээлийн гэрээ, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь /хэргийн 7-10-р хуудас/,ын 1190025115 зээлийн гэрээний дансны хуулга /хэргийн 11-р хуудас/,ын 5004039263 дугаартай дансны хуулга /хэргийн 12-14-р хуудас/, 2024 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 119/139 дугаартай*********************-ийн салбарын захиралд олгосон итгэмжлэл /хэргийн 16-17-р хуудас/, 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А-301 дугаартай*********************-аас салбарын захирлуудад олгосон итгэмжлэл /хэргийн 34-р хуудас/,
хариуцагч талаасын хариу тайлбар /хэргийн 27-р хуудас/, хариуцагчын хариу тайлбар /хэргийн 28-р хуудас/ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд зээлдэгч нар нь 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 1190025115 дугаартай барьцаат зээлийн гэрээ, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тул зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү, улсын тэмдэгтийн хураамж, нотариатын зардал нийт 1,560,711.95 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн, хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тухай хариу тайлбар гаргав.
4. Талуудын хооронд Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан дараах баримтаар тогтоогдож байна.
-2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 1190025115 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр зээлдэгч, нар 5,500,000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаагаар зээлж, зээлийн төлбөрт 5,108,894.8 төгрөг төлсөн байна.
Зээлдэгч тал 2024 оны 01 сарын 25 өдрөөс эхлэн зээл төлөх үүргээ зөрчиж, 1190025115 дугаартай барьцаат зээлийн гэрээний******* дугаар зүйлийн*******.2-д зааснаар зээлдүүлэгч тал гэрээг цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрх үүссэн байна.
Хариуцагч тал зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл төлбөртэй маргахгүй талаараа шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа дурьдсан.
Хариуцагч зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч тухайн зээлийг авч ашиглаагүй тул төлөхийг зөвшөөрөхгүй хариу тайлбар гарган маргаж байгаа нь үндэслэлгүй юм.
Хариуцагч, нар**************тай байгуулсан зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэхээр гэрээний нэг тал болж оролцсон, гэрээг байгуулсан байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1., 242.2. дугаар зүйлд зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч тал үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгч нараас шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нар үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх үүрэгтэй болно.
Иймд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 1,521,542.95 төгрөгийг хариуцагч талаас гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээр урьдчилан төлүүлж, нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч талаас гаргуулан нэхэмжлэгчид олгох зохицуулалттай тул зээлийн гэрээний үлдэх үүрэгт оногдох тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлагад оруулан тооцсон хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
6.Нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,167 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч, нараас 39,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч талд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч, нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү , нотариатын зардал нийт 1,521,542.95 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*********************-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч*********************-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,167 /гучин есөн мянга нэг зуун жаран долоон/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч , нараас 39,000 /гучин есөн мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба талууд анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ