Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 152/ШШ2024/00155

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч: Ц.Т,

Хариуцагч: Г.Т холбогдох,

8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад  

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Г.Тд 8,000,000 төгрөг мал, мах авах зорилгоор шилжүүлэн өгсөн. Мал махаа 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр авахаар тохиролцсон боловч Г.Т нь одоо очлоо, очиж байна гэх мэтээр удаа дараа худал хэлсээр өнөөдрийг хүрсэн тул танай байгууллагад хандаж байна” гэжээ.

Хариуцагч Г.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 8,000,000 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төлж дуусгана” гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Г.Тгийн тайлбартай танилцлаа. Миний нэхэмжилсэн 8,000,000 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төлнө гэхийг зөвшөөрч байна” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Хариуцагч Г.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэхэд төлж барагдуулахаар тайлбар гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлжээ.  

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Ц.Тийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Тд холбогдох, 8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.  

4. Хариуцагч Г.Т нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.   

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Тийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгөөс 71,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 71,475 төгрөгийг, хариуцагч Г.Тгоос 71,475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ц.Тт олгох нь зүйтэй.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2- дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Тийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Т 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Тийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 /нэг зуун дөчин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийн тал хувь буюу 71,475 /далан нэгэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 71,475 /далан нэгэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг, хариуцагч Г.Тгоос 71,475 /далан нэгэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Тт олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.  

 

 

 

ШҮҮГЧ                          Я.УРНАА