Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ядамжавын Урнаа |
Хэргийн индекс | 152/2024/00034/и |
Дугаар | 152/ШШ2024/00159 |
Огноо | 2024-04-17 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 152/ШШ2024/00159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш.Б,
Хариуцагч: УАЗДТГхолбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин 13,899,421 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа оролцов.
Нэхэмжлэгч: Ш.Б түүний эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай хүсэлт гаргасан,
Хариуцагч УАЗДТГ дарга Г.Бд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн УАЗДТГ даргын Б/24 тоот тушаал, мөн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болно. Уг тушаалыг үндэслэлгүй гэж үзээд миний бие Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Уг гомдлыг Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 152/ШШ2023/00455 тоот шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтыг баримтлан УАЗДТГ даргын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш.Бийг өмнө эрхэлж байсан УАЗДТГ жолоочийн ажлын байранд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:
№ | 2023 он, сар өдөр
| Үндсэн цалин
| ТАХ-ын нэмэгдэл 18 хувь | Ур чадвар 25 хувь
| Хоол
| Бүгд
|
1 | 03.10-04.01 хүртэл | 615,152 |
|
|
|
|
2 | 4-р сар | 615,152 | 110,727 | 153,788 | 100,000 | 979,667 |
3 | 5-р сар | 615,152 | 110,727 | 153,788 | 100,000 | 979,667 |
4 | 6-р сар | 615,152 | 110,727 | 153,788 | 100,000 | 979,667 |
5 | 7-р сар | 827,000 | 148,860 | 206,750 | 100,000 | 1,282,610 |
6 | 8-р сар | 827,000 | 148,860 | 206,750 | 100,000 | 1,282,610 |
7 | 9-р сар | 827,000 | 148,860 | 206,750 | 100,000 | 1,282,610 |
8 | 10-р сар | 827,000 | 148,860 | 206,750 | 100,000 | 1,282,610 |
9 | 11-р сар | 827,000 | 148,860 | 206,750 | 100,000 | 1,282,610 |
10 | 12-р сар | 827,000 | 148,860 | 206,750 | 100,000 | 1,282,610 |
| Бүгд |
|
|
|
| 11,317,661 |
|
| Үндсэн цалин | ТАХ-ийн нэмэгдэл 19 % | Ур чадварын нэмэгдэл 25 % | Хоол | Нийт |
11 | 2024.01 сар | 827,000 | 157,130 | 206,750 | 100,000 | 1,290,880 |
| 2024.02 сар | 827,000 | 157,130 | 206,750 | 100,000 | 1,290,880 |
|
|
|
|
|
| 2,581,760 |
Нийт 13,899,421 төгрөг” гэжээ.
Хариуцагч УАЗДТГ дарга Г.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “УАЗДТГ дарга дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үүнд: 1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтын 2.1. Ажилтны дундаж цалин хөлсийг дараах байдлаар тодорхойлно, 2.3.Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно, 2.3.5-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтынг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлэх хүртэл хугацаанд олгох олговор гэж заасны дагуу Ш.Бийн ур чадварын нэмэгдлийг 25 хувиар тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Учир нь АЗДТГ 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/02 дугаартай цалин шинэчлэн тогтоох тухай тушаалын хоёрдугаар хавсралтад үйлчилгээний албан хаагчдын сарын үндсэн цалин, нэмэгдлүүдийг тогтоохдоо ур чадварын нэмэгдлийг нийтэд нь тогтоогоогүй бөгөөд зөвхөн тухайн ажилтны ажлын үр дүнг харгалзан тухай бүр тушаал гарган тогтоож ирсэн байна. Дээрх журмын дагуу Ш.Бийн ажиллаж байсан сүүлийн 3 сард ур чадварын нэмэгдэл тооцож олгож ирээгүй байна. Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын 2.3.5-д заасны дагуу ...ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэсний дагуу ур чадварын нэмэгдэл 25 хувиар тооцох үндэслэлгүй тул ур чадвар 25 хувиар нэхэмжилсэн 1,701,864 төгрөгийг олгох боломжгүй болно. 2. АЗДТГ даргын Хөдөлмөрийн дотоод журам нь ажилтны хөдөлмөрийн сахилга хариуцлага өндөржүүлэх, ажлын цагийг бүтээлтэй ашиглах, ажлын чанар дээшлүүлэх, ажилтнуудын ажиллах нөхцөл боломж сайжруулах зорилготой. Тухайн ажилтан ажиллаж байхдаа дагаж мөрдөх байгууллагын дотоод хэм хэмжээ учраас хоолны 900,000 төгрөг олгох боломжгүй. 3. АЗД2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаартай бүтэц, орон тоо баталсан захирамжаар жолоочийн ажлын байрыг цөөлж, 5 жолоочийн орон тоотой байсныг 4 болгон баталсан тул ЗДТГ-ын цалингийн санд олгох төсөв байхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд түүний иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн мэдэгдэл, УАЗДТГ даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дүгээр тушаалын хуулбар, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/38 дугаар тушаалын хуулбар, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дүгээр тушаалын хуулбар, Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаартай хуралдааны тэмдэглэл/шийдвэр, Ш.Бийн мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч Ш.Б нь шүүхэд хандаж 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлага гаргажээ.
3. Шүүхээс хариуцагч УАЗДТГ дарга Г.Бд 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч Ш.Б нь УАЗДТГ жолоочоор ажиллаж байгаад УАЗДТГ даргын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн нь Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 152/ШШ2023/00455 дугаар шийдвэрээр тогтоогдож байна.
4.2. Нэхэмжлэгч Ш.Б УАЗДТГ даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/24 дүгээр тушаал гаргасан. Энэхүү тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгохоор Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан боловч түүнийг ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулаагүй тул Ш.Б нь шүүхэд хандаж, УАЗДТГ даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дүгээр тушаал, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дүгээр тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 152/ШШ2023/00455 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ш.Бийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, түүнийг өмнө эрхэлж байсан УАЗДТГ жолоочийн ажлын байранд эгүүлэн тогтоожээ. Хариуцагч байгууллага болох УАЗДТГ нь дээрх үүргээ биелүүлээгүй болохыг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон байх тул нэхэмжлэгч Ш.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажил олгогчоос шаардах эрхтэй.
Хэрэгт Ш.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн цалингийн карт, УАЗДТГ даргын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/02 дугаар “Цалин шинэчлэн тогтоох тухай” тушаал, хавсралтын хуулбар, мөн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/48 дугаар “Цалин, нэмэгдэл шинэчлэн тогтоох тухай” тушаал, хавсралтын хуулбар, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 152/ШШ2023/00455 дугаар шийдвэрийн хуулбар зэрэг баримт өгсөн байна.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ буюу 10,341,313 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 180,411 төгрөгийг хариуцагч Увс АЗДТамгын газраас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Увс АЗДТамгын газраас 10,341,313 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Бөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Ш.Бийн 2023 оны 3 дугаар сараас 2024 оны 02 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч УАЗДТГт даалгасугай.
3. Нэхэмжлэгч Ш.Б нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ буюу 10,341,313 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 180,411 төгрөгийг хариуцагч Увс АЗДТамгын газраас гаргуулж улсын орлогод оруулсуга.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА